CTRL C + CTRL V

2015 оны 06 сарын 04

Бид мэдээллийн хурдаар тэргүүлнэ ! Нэг минутанд нэг мэдээ ! Бусдаас түрүүлж мэдээллэнэ … Хэвлэл мэдээллийн салбарын энэ уралдаан тэдний заримыг Ctrl C буюу хуулах, Ctrl V хуулснаа тэр чигээр нь түгээх ядмагхан хайрцганд оруулжээ. Тэдний хуулдаг талбар нь хамгийн их туйлширж хадуурдаг, болсон болоогүй үндэслэл муутай мэдээллээр шуугиж байдаг сошиал ертөнц. Ихэнхи тохиолдолд бусдаасаа түрүүлж хуулах гэсэндээ асуудлынхаа агуулгыг бүтэн уншихгүй тавьж орхино. Үнэхээр энэ 2 товчлуурыг дараад л сэтгүүлч сэтэр зүүчихэж болдог юм бол дөрвөн жил тусгайлан энэ мэргэжлийг суралцаж мөнгө цаг үрэх хэрэггүй баймаар.

Бичсэн зүйлээ бататгахын тулд эргэж буух эзэнтэйгээр нь нь өөр дээрээ жишээ авлаа. Хайр дурлалаа бататган хуримаа хийгээд хөөрхөн үртэй болох гэж байгаа нэгэн дүүтэйгээ зургаа авахуулаад өөрийнхөө нүүр номон дээр тавьж орхив. Хэдэн минутын дараа сайт дээр “Ч.Ганжавхлан ба түүний танхай тээгч” гэсэн гарчигтай мэдээ гарсан байлаа. Агуулга нь бид хоёр суугаад бүр хүүхэдтэй болж явна гэнэ. Тэр хүүхдийн нөхөр, хадам талууд нь энэ мэдээг уншвал ямар санагдах бол гэдэг талаар сэтгүүлч бодохыг ч хүссэнгүй. Дахиад ганц жишээ. Нэвтрүүлгийн багаараа явж байгаад Сүхбаатар аймагт хээрийн түймэртэй дайралдан есөн хүний бүрэлдэхүүнтэй галыг унтраалцсан явдал болов. Энэ мэдээг нэвтрүүлгийн хуудсан дээр түгээхэд нэг сэтгүүлч шууд хуулбарлан тавьжээ. Хамгийн хөгжилтэй нь мэдээний сүүлийн өгүүлбэрт “Манай багийн есөн хүн таван цагийн турш галыг унтраан …” гээд яг миний бичсэн постыг хуулбарлан ичихгүй тээр дор сэтгүүлч гээд өөрийнхөө нэрийг тавьчихсан байлаа. Тэр нөхөр бидэнтэй цуг шөнөжин гал унтраалцсан болж таарах нь байна шүү. Олигтой ч хуулчихаж чадахгүй яанам бээ !

Мэдээ болгон ийм хөгжилтай байдаг уу гэвэл үгүй ээ. Тэдний хариуцлагагүй үйлдлээс болж гэр бүл салсан, байгууллага аж ахуй хохирсон, гэрч хохирогчид дарамтанд орсон олон жишээг барин тавин хэлж чадна. Нэг буруу тарсан мэдээллийг хичнээн засах гээд ч хүч хүрдэггүй, яг л хээр тавьсан түймэр шиг дуу дуугаа авалцан нисэж оддог. Тэд ихэнхидээ хариуцлага хүлээдэггүй, иргэд заргалдаж мэддэггүй, ер нь бол замхраад, хохироод л өнгөрдөг.

Надад асуулт байна. Эрхэм сэтгүүлчид минь, Монголын сэтгүүлзүйг удирдан чиглүүлж яваа хүмүүс минь. Энэ явдал хэр удаан үргэлжилэх вэ ? Үүнийг шийдэх чиглүүлэх гарц бодлого байна уу ? Ийм байхад сэтгүүлчдийн нэр хүнд, сэтгүүлзүйн нэр хүнд унах нь зүй биш гэж үү ? Дөрөв дэхь засаглал, шударга үнэний дуу хоолой гэдэг зүгээр л тунхаг болоод хоцрох уу ? Ийм л зүйл уншдаг гээд тохируулж цаас борлуулдаг, ийм л зүйл үздэг гээд хов живээр цутгадаг байх нь зөв гэж үү ? Хаалтын гэрээгээ хэзээ зогсоох вэ, мөнгөнд үйлчилдэгээ хэзээ болих вэ, та бүхэн хэлээч !

Иргэн
Ч.Ганжавхлан

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
69.204.47.32 setguulcheer suraltsaj bhad ni sain chanaj bolgoogui l bhgui yu daa, het dutuu, shuurhii chanachihaj. surguulid suraltsaj bhad ni academic integrity
202.131.234.243 Энэ нийтлэлд найруулгын хэд хэд, үсгийн хоёр алдаа байна. Сэтгүүлчид бүгд тийм биш гэдгийг бас тодотгож өгсөн бол, уг нь. ”Copy paste”-ч, энэ мэт бичлэгээс болоод монголчуудын сайн сайхны төлөө сэтгэл зүрх, амьдралаа, хамаг зориулж яваа хүмүүсийн нэр хүнд унаад байгаа хэрэг шүү дээ
202.70.42.36 Ctrl C хийлээ шүү!
202.70.42.36 чи ч өөрөө олигтой хүн биш
  • 2015 оны 06 сарын 15

Ч.Ганжавхлан

Ганжавхлан. Ч 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. 2004 он Солонгос улсын Dankook-н их сургуулийн хэлний бэлтгэлд, 2007 он Бээжин хотын төв санхүү эдийн засгийн дээд сургуульд, 2009 он Сингапур улсад хэлний бэлтгэлд, 2011 он АНУ-н Virginia мужийн Arlington хотын Lado International College сургуульд, 2012 он Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн MBA мастерт тус тус суралцсан. Олон нийтийн ажил: 2010 он Бээжин хотын МОХ-ны сургалтын албаны дарга 2010 он “Би жирийн нэг Монгол залуу” ном 2011 он “Нэг хуудас цагаан цаас” илтгэл /БНХАУ-н Элчин сайдын яам/ 2012 он “Бүгдээрээ дулаахан өвөлжье” сайн үйлсийн аян санаачлан зохион байгуулж “Хамтын халуун сэтгэл” залуусын нэгдлийг эхлүүлсэн 2012 он “Хүний наймаа”-ны эсрэг тэмцэл өрнүүлсэн 2012 он Сайн дурын байгууллагуудын нэгдсэн сүлжээнээс Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төлөөлөл болж “Оны шилдэг залуу сайн дурын ажилтан” шагнал 2012 он “Оны шилдэг сайн үйлстэн” номинацид “Бүгдээрээ дулаахан өвөлжье” аянаар шалгарсан 2012 он СЭЗДС-н Манлайлагч оюутан 2013 он “Лантуун дохио” ТББ-г үүсгэн байгуулсан 2013 он “Боорцог ба Сарнай” номоо албан ёсоор нээсэн