Монгол сэтгэгдэл

2015 оны 05 сарын 14

Монгол улсын Facebook хэрэглэгчдийн тоо 1 сая давсан гэдэг судлагааг хэд хэдэн мэргэжлийн байгууллагаас сонслоо. Энэ нь магадгүй давхардсан тоо гэж бодвол ер нь бараг сая шүргэх болов уу ... Сая шахам хэрэглэгчийн цаана тэр тооны “ХҮН” бий. Хүн бол бидний нийгэм, бүр цаашилвал Монгол улс түүний ирээдүй. За одоо тэгвэл тэр хүмүүсийн сэтгэгдлийг сонирхоцгооё.

Ихэнхи хүмүүсийн сошиал ертөнц дахь үнэн нүүр царай сэтгэгдлээр илэрдэг байх магадлалтай. Аливаа хувийн чанартай пост тавихдаа хүмүүс ямар байгаагаа биш харин ямар харагдахыг хүссэн тэр зүйлээ бичиж, бусдад дэлгэдэг. Гол шалтгаан бол нэр хүнд нь уначих вий, тэр намайг тэгээд бодчих вий гэж эмээдэг. Гэтэл сэтгэгдэл дээр хүмүүс илүү бодитой хандаж чаддаг. Сэтгэгдэл өөрөө бүх хүнд биш зөвхөн тэр л посттойгоо хамаарах учраас зоригтой, үнэн ярих нь элбэг.

Эрхэм та дурын нэг сайт руу ороод эсвэл сошиал ертөнцөд их шуугиан дэгдээж байгаа аль нэг “Бараан” мэдээн дээр дараад дор бичсэн бүх сэтгэгдлийг нь ганц удаа уншаад үзээрэй. Тэгэж уншихдаа тухайн мэдээнд гэхээсээ илүү сэтгэгдэл бичсэн хүмүүсийн хандлагыг тусад нь анзаараарай. “Цаазла, алаад өг, Монголоо худалдсан новшнууд, Шууд бүгдийг нь бууд, ямар ямар Я…Н, Г..Ч.. ! ” … Энд асуудлыг үндсээр нь ойлгоод шийдэлд уриалсан шүүмж бичиж чадах 5% байгаа юу үгүй юу гэдэгт эргэлзэнэ. Аливаа зүйлийг муйхраар харааж зүхсэнээр шийдэгддэггүй. Тэгтэл бидний хамгийн шилдэг тэмцлийн хэлбэр бол “Тултал нь шээр, өөрийгөө хартал нь шээр” … Тоглоом биш амьдрал дээр нэг удаа “Путин залуухан охинтой суусан байна өөрийгөө хартал нь шээр” гээд явж байсан хүнийг би мэдэх юм.

За тэгвэл ингэж туйлшрахын бодит муу нөлөө нь чухам юу юм бэ ? Маш хортой нөлөөтэй. Хэний ч хамаагүй нэр төрд халдаж болно, төрийн ч бай, тийм бус ч бай улс оронд хэрэгтэй чухал шийдвэрүүд бүр хууль дүрмийг хүртэл зогсоож гацаах дээрээ тулвал, хяналтгүйгээр нь нөгөө муу цахим ертөнцийн голд үндэслэлгүй буруу мэдээлэл тавиад түүн дээрээ “Монголын төлөө, Хятадын эсрэг” гэсэн 2 том шошго улаанаар нааж өгөхөд л хангалттай, өөрөө тэр давалгаалж орхино. Уул нь ийм явуулгыг хүн хөлсөлж, мөнгө зарж хийдэг эд л дээ. Харин манай ард түмэн сайн дураараа дэвэргээд, бүр буян болж жагсаал тэмцэл эхлүүлнэ. Яг тэр тэмцээд байгаа хүмүүс дотор тэмцлийнхээ суурь агуулга, уг чанарыг ойлгосон, бодит шийдлийг харсан хэдэн хүн байгаа бол гэдэг асуултыг үргэлж тавимаар санагдана. Зүгээр л Монголын төлөө, гадаадын эсрэг гэдэг үгийг одоо бол цэцэрлэгийн хүүхэд ч хэлчихэж чадна. Уул нь тэгэх ёсгүй л дээ, гэхдээ тийм хэмжээнд улс орныг утгагүй улс төржүүлж, шүүлтүүргүй сенсаацийн мэдээлэлд живүүлж үнэхээр чадаж байна ! Хэн тэр вэ ? Бид өөрсдөө, хэн нэгний буруу БИШ бидний өөрсдийн буруу. Хүн бүр толгойгоо мэдэж чадвал иргэн бид улсаа захирч чадна.

Өөрийгөө хартал нь шээр биш дээ өөрийнхөө царайг эхлээд харцгаая !

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.11.192.34 Хүмүүжилтэй, ёс зүйтэй, өөрийгөө хүндэлдэг, боловсролтой хүмүүс аливаа асуудлыг арга эвийг нь олж шийддэг, боловсролтой хүмүүс бүгдийг өөртөө ашигтайгаар, зөвхөн өөрийнхөөрөө шийддэг тэр нь хөндлөнгөөс харахад хувиа хичээсэн, бүдүүлэг харагддаг. Харин хамгийн аймаар хүмүүс бол бүхнийг хүчээр шийдэх гэдэг хүмүүс дээ... Нэг ёсондоо учир мэдэхгүй жаахан хүүхэд шиг муйхарладаг хүмүүс... Нэг насаар энгийн явснаас нэг өдрийн хаан байя гэж уриалж дуулаад л.. Энэ бол нийгмээсээ нэг алхам өмнө явдаг урлагийн сэхээтэн яав ч бишээ
69.204.47.32 humuusiin ingej avirlah bolson shaltgaaniig bas durdaj bichsen bol, undeslel buhii, bichver boloh bailaa gej. niigemdee buhimdsan humuusiin buhimdal shuu dee, ternees bish huvi humuus ni tiim avirtai bolood, tiimerhuu setgegdel bicheed bgaa hereg bish baih. hiih ajiltai, amjirgandaa (busdiig tsaraichlahgui, busdiin gar harahgui, busdaas mungu zeeleheergui) hurdeg tsalintai bolchihvol irged iimerhuu yumand sataarhaa bolichihno, bugd l amralt zugaalga, arai iluu zugaatai baidlaar ..... geh meted anhaaraad, uuniig oohoog bolino.
218.100.84.139 Та юу гэж бодож байна ...zov ozv
218.100.84.139 үүү
  • 2015 оны 05 сарын 14
218.100.84.139 оо
  • 2015 оны 05 сарын 14
218.100.84.139 бб
  • 2015 оны 05 сарын 14
218.100.84.139 аан
  • 2015 оны 05 сарын 14

Ч.Ганжавхлан

Ганжавхлан. Ч 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. 2004 он Солонгос улсын Dankook-н их сургуулийн хэлний бэлтгэлд, 2007 он Бээжин хотын төв санхүү эдийн засгийн дээд сургуульд, 2009 он Сингапур улсад хэлний бэлтгэлд, 2011 он АНУ-н Virginia мужийн Arlington хотын Lado International College сургуульд, 2012 он Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн MBA мастерт тус тус суралцсан. Олон нийтийн ажил: 2010 он Бээжин хотын МОХ-ны сургалтын албаны дарга 2010 он “Би жирийн нэг Монгол залуу” ном 2011 он “Нэг хуудас цагаан цаас” илтгэл /БНХАУ-н Элчин сайдын яам/ 2012 он “Бүгдээрээ дулаахан өвөлжье” сайн үйлсийн аян санаачлан зохион байгуулж “Хамтын халуун сэтгэл” залуусын нэгдлийг эхлүүлсэн 2012 он “Хүний наймаа”-ны эсрэг тэмцэл өрнүүлсэн 2012 он Сайн дурын байгууллагуудын нэгдсэн сүлжээнээс Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төлөөлөл болж “Оны шилдэг залуу сайн дурын ажилтан” шагнал 2012 он “Оны шилдэг сайн үйлстэн” номинацид “Бүгдээрээ дулаахан өвөлжье” аянаар шалгарсан 2012 он СЭЗДС-н Манлайлагч оюутан 2013 он “Лантуун дохио” ТББ-г үүсгэн байгуулсан 2013 он “Боорцог ба Сарнай” номоо албан ёсоор нээсэн