За яахав дээ тэгээд л Монголчууд аа

2015 оны 05 сарын 06

За яахав дээ тэгээд л хүн юм чинь алдаа л биз дээ …

За яахав дээ тэгээд л бөх хүн юм чинь уур нь хүрээд л цохиод аваа байлгүй дээ …

За яахав дээ тэгээд л хийсэн юмтай хүн чинь нэг муу сэтгүүлчийг гусаа л биз дээ, бусад нь тэр байтугай л зан гаргадаг …

За яахав дээ тэгээд л хэдэн төгрөг идээ л биз дээ, өнөөдөр Монголд цэвэрхэн амьдарч байгаа хүн байна уу ? Тийм боломж угаасаа байгаа юм уу ?

За яахав дээ тэгээд л …. ЗА ЯАХАВ ДАА ТЭГЭЭД Л ШУДАРГА БУС БҮХЭН УЛАМ ДАВАРЧ Л БАЙГ … Чимээгүй хараад л өөхшүүлээд өнгөрцгөөе ….

Бидний ажил, хууль дүрэм, зарчим, хөгжил дэвшилийг гацааж байгаа хамгийн том зүйл бол энэ “За яахав дээ тэгээд л …” гэдэг үзэл. Энэ бол хонины бэлчээр дээр хэрэглэдэг үг, энэ хотод хэрэглэдэг үг биш. Салхи шуурна, цас орно, зарим жил бэлчээр сайн харин зарим жил ган зуд болно … За яахав дээ тэгээд л хорвоо ертөнцийн жам, байгаль дэлхийн араншинг хүн бид яахав дээ, юу хийж чадахав дээ … Ингэж явсаар 21 зуун гарсан, одоо бид олуулаа амьдардаг, иргэншсэн нийгэм дээр амьдарч байна. Хүний эд хөрөнгийг гэмтээчихээд, бие эрхтэнийг сүйтгэчихээд “За яахав дээ тэгээд л …” гээж сууж байдаг үе биш. Байгаль цаг уурын өөрчлөлт, бороо цаснаас үл хамааран өөрсдийн хичээл зүтгэл, хөдөлмөрөөрөө амьдардаг цаг үе ирсэн байна. Нэг биш, нэг саахалт биш, нэг зуу биш, нэг саяулаа амьдарч байгаа учраас олон нийтийн харилцааг зохицуулдаг хууль дүрэм, журам үүрэг гарч ирсэн байна. Тэр хууль хичнээн муу, бүр хогийн цаас байлаа ч түүнийг биелүүлж байж, сайжруулан өөрчлөхийг шаардаж байж, гол нь өөрсдөө хуулиа зөрчихгүй байж л сая олуулаа зохицож амьдрах төлөвтэй байна.

Хууль дүрэм бүхнийг шийдчихдэг юм болов уу ? гэтэл бас үгүй ээ. Хууль дүрмээс илүү нийгэмд үйлчилдэг маш том зохицуулалт бол ёс зүй, ухамсар юм. Шинэ залуу үе нь өмнөх үеэсээ суралцаж үлгэр дууриал авч явдаг. Харин бидэнд үлгэр дууриал өгөх хүмүүс маань ямаршуу байна даа ? Тэгэж чадаж байна уу ? Урлаг соёлын томчууд маань хүртэл залуухан эхнэр, гэр бүл салалтын жишээгээр бидэндээ үлгэрлэж. Улс төр бизнесийнхэн маань нэг л их аархсан, дээрэлхсэн хүмүүс. Эндээс “Энгий ард, ядуус” гэдэг үзэл хүчээ авч 2 тал болж байлдаж эхлэсэн. Баян хүнийг баялаг бүтээсэн ч, хулгай хийсэн ч ялгахгүй үзэн яддаг болсон. Бүр өөрсдөө баталдаг хууль руугаа хүртэл нулимж түүнийхээ дээр гарч суучихаад бусдыг үл ойшоож буй олон зуун жишээг эрхэм уншигч та нэг нэгээр нь бичвэл ном болох биз. Жинхэнэ оюуны сэхээтнүүд болох Ардын уран зохиолч, хуучны буурал эрдэмтэд, түүх соёлын амьд өв болсон хүмүүсийнхээ үгийг авахыг нь авч үлдэж, одоо зохицохгүйг нь орхиж чих тавин сонсох ёстой байтал ойлгохгүй улс төрийн хэрүүл шууханд л цахимаар хушуу нэмэн суудаг болжээ.

За яахав дээ тэгээд л … Бидний хандлага үнэндээ хэт магтсан, дэндүү үзэн ядсан 2 туйл руу л явж байгаа. Энэ бол өөрийн гэсэн үзэл бодолгүй хүний зан. Үнэн голоосоо үзэн ядаж явсан хүнээ “Монгол тулгатны 100-н эрхэм”-р уянгалахыг үзсэнээ хайртай болчихно гэдэг бол огт үзэл бодолгүй хэзээ ч хагарч магадгүй хөөсний хэлбэр. Тэгээд нэг голын зураас харья гэхээр “За яахав дээ тэгээд л …” тууж явах юм !

Гашуун ч гэсэн шударга байцгаая, бие дорой ч зоригтой амьдарцгаая, болохгүй байгаа зүйлийг улайтал нь хэлж чаддаг, чадаж байгаа нэгнээ хэтрүүлэхгүй магтаж урамшуулдаг хуулиа дээдэлдэг, ёс зүйтэй иргэд болцгооё, дагаж намирахаа больцгооё

Ч.Ганжавхлан

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.11.192.34 Ene bol gashuun unen shuu dee. Gehdee Mongolchuud tenegtee iim boloogui... Udirdlaguud ni iim zarchmaar bailgah bodloo yavuulj tsusiig ni huurguhiig ni huurguj, daramtalj shahahiig ni shahsaar baigaad iim bolgoson gej bodoj bna...Chi setguulch bolohoor iim uzel bodoltoi baigaa yum. Getel cham shig setguulch boloogui olon 1000-n zaluus niigmiin ene massiig dagaad huurch yavaa... Tiimees uuniig bichsen chamd bayarlalaa
202.126.89.199 2004 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүрэгт Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа өрсөлдөж байхад өрсөлдөгчийнх нь зүгээс түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж энгийн их сургуульд сурдаг бага хүүгээ Японд цэргийн сургуульд явуулсан тухай баримтаар гаргаж шүүмжилсэн.Гэтэ
202.126.89.199 Та юу гэж бодож байна Маш зөв юм бичсэн байна.Авлигачид
81.167.191.174 huuli durem heterhii sul zoolon bn, changatgah heregtei tegevel humuus aidag bno shdee.
84.55.89.178 Та юу гэж бодож байна ...tiimee
84.55.89.178 Та юу гэж бодож байна ...tiimee
69.204.47.32 bi ene niitleliin tugsguld bichsen shig uuriin bodloo bolmjiin zug ugeer tus tas helj chaddag, buruud ni buruu zuvd ni zuv gedeg bodloor handaj irsen, getel odoo hariud ni iim zan chanar iig huleej avch chadah, oilgoh hun bhgui uchraas, uuriin talaar busdad surug oilgolt turuuleed bdg bololoti, tegeed ch humuus shudarga baih gevel eldveer heleh i ih yum. YU GEJ ZUVLUH VE NADAd.

Ч.Ганжавхлан

Ганжавхлан. Ч 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. 2004 он Солонгос улсын Dankook-н их сургуулийн хэлний бэлтгэлд, 2007 он Бээжин хотын төв санхүү эдийн засгийн дээд сургуульд, 2009 он Сингапур улсад хэлний бэлтгэлд, 2011 он АНУ-н Virginia мужийн Arlington хотын Lado International College сургуульд, 2012 он Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн MBA мастерт тус тус суралцсан. Олон нийтийн ажил: 2010 он Бээжин хотын МОХ-ны сургалтын албаны дарга 2010 он “Би жирийн нэг Монгол залуу” ном 2011 он “Нэг хуудас цагаан цаас” илтгэл /БНХАУ-н Элчин сайдын яам/ 2012 он “Бүгдээрээ дулаахан өвөлжье” сайн үйлсийн аян санаачлан зохион байгуулж “Хамтын халуун сэтгэл” залуусын нэгдлийг эхлүүлсэн 2012 он “Хүний наймаа”-ны эсрэг тэмцэл өрнүүлсэн 2012 он Сайн дурын байгууллагуудын нэгдсэн сүлжээнээс Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төлөөлөл болж “Оны шилдэг залуу сайн дурын ажилтан” шагнал 2012 он “Оны шилдэг сайн үйлстэн” номинацид “Бүгдээрээ дулаахан өвөлжье” аянаар шалгарсан 2012 он СЭЗДС-н Манлайлагч оюутан 2013 он “Лантуун дохио” ТББ-г үүсгэн байгуулсан 2013 он “Боорцог ба Сарнай” номоо албан ёсоор нээсэн