Эвэртэй туулай үзсэн хөгжлийн бэрхшээл

2015 оны 02 сарын 12

Таны толгой дээр гэнэт хоёр ширхэг эвэр ургачихвал яах вэ? Та гудамжаар явах уу? Хүн бүр таныг сонжин харж, зарим нь бүр шоолж эсвэл утга учиргүй өрөвдөх хүн ч гарч ирнэ. Уул нь тэр эвэр танд тийм ч их саад болохгүй, эхлээд жаахан эвгүй байсан бол сүүлдээ бүр тоохоо ч больчихсон. Таны ухаан сийрэг бие эрүүл, та бусдаас огт ялгагдахгүй юуг ч адилхан хийж чадна. Тэгсэн хүмүүс үнэн ядаргаатай бараг хүрч ирээд эвэрнээс барьж үзэх нь холгүй болно. Ийм явдал олон давтагдсаар та сүүлдээ бүр гэрээсээ гарахаас ч дургүй хүрнэ. Энд тэнд орж хоол идэх, шоудахад хүртэл асуудал үүснэ, тэр газрынх нь менюн дээр “Эвэртэй хүнд зориулсан хоол” байх ёстой юм шиг л аашилна. Уул нь та хэнд ч садаа болохгүй өөрөө хоолоо аваад идчихнэ, мөнгөө ялгаагүй төлнө, тэгсэн мөртлөө л шударга бус ялгаварлалд өртөнө. Ингээд эцэст нь тэр эвэр биш эвэртэй туулай үзсэн мэт аашлах хүмүүс өөрсдөө оюуны хөгжлийн “Гажигтай” мэт санагдана. Монгол улсын хэмжээнд 115000 хөгжлийн бэрхшээлтэй хүн байна гэнэ шүү.

Төрөлхийн ч бай, гэмтэл бэртэлээс үүссэн ч бай тэр олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хаана байна аа? Нийт хүн амын 3-10 хувийг эзлэдэг тэр их хүмүүсийг та өдөрт хэдэн удаа гудамжинд, автобусанд олж хардаг вэ? Яагаад тэд бидэнд харагдахгүй байна, эсвэл бид анзаарахгүй байна уу? Үгүй ээ, тэд бүгд бидэнтэй адилхан зуны өглөөний цэнгэг агаарт гадаа салхилж, ресторанд хоол идэж, хүссэн үзвэрээ үзэж, наргиж цэнгэн ганцхан олдох энэ амьдралыг аз жаргалтай сайн сайхан өнгөрөөхийг хүсэж байгаа. Харин тийм боломжийг “Боржур болон БИД” хаагаад байна. “”Боржур” гэдгээгээрээ би бүх олон нийтийн зам харилцаа, барилга байгууламж, үйлчилгээний газруудын нөхцөл байдлыг хэлж байгаа бөгөөд харин “БИД” гэснээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүн харахаараа эвэртэй туулай үзсэн мэт “Нэг л өөр” аашилдаг хүмүүс бидний тэр хандлагыг хэлж байгаа юм. Боржурыг яахав төр засагт бурууг нь тохоод орхичихьё гэж бодоход тэр хандлагыг өөрчилж болмоор санагдах юм, энэ 100 хувь биднээс шалтгаалах ажил шүү дээ.

Гэхдээ “Хэн” өөрчлөх вэ, яаж? Үүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдөө л өөрчилнө. Олон улсад тэд өөрсдөө энэ “Хувьсгал”-ыг тун амжилттай хийсэн маш олон жишээ туршлага байна. Тэд өөрсдөө гудамжинд гарч, тэд өөрсдөө арга хэмжээг зохион байгуулж, эрүүл бусад хүмүүсийг уриалан, тэд өөрсдөө эхлэж өөрчлөгдөсний дараа л түүнийг дагаад тэдэнд хандах олон нийтийн болоод төр засгийн хандлага нь өөрчлөгддөг юм байна. Учир нь эхлээд ойлгуулах хэрэгтэй. Тэгэхгүй тэрүүхэн хэсэгтээ нэг сүлжээ, ТББ, хамт олон үүсгээд жижигхэн хүрээндээ амьдрах юм бол хэзээ ч тэр тойргоосоо гарч чаддаггүйгээс гадна бэрхшээл, гол шийдэх ёстой асуудлаа олон нийтэд ойлгуулж чаддаггүй юм байна. Харин энэ хөдөлгөөн бидний эх орон Монгол улсад аль хэдийн эхлэжээ “Баяртай сайхан мэдээ”. Спортоор эрүүл зөв амьдралд олон нийтийг уриалах ажлыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эхлүүлж дэлхийн 30 гаруй оронд 57 салбар хороотой“Ахиллис Интернэшнл” олон улсын байгууллагын тусламжтайгаар “Амжилтын хэлхээ” ТББ-г Монголд байгуулан бүх нийтийг спортод хамруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийг хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж, амьдралын чанарыг нь дээшлүүлэх зорилготой ажиллаж байна. 

Тус байгууллага нь 2014 оны 5-р сараас Монгол дахь албан ёсны эрхтэй хэрэгжүүлэгч болсон ба олон нийтэд спортын нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, үүндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг идэвхтэй татан оролцуулж иржээ. Тэдний зохион байгуулсан спортын аянд давхардсан тоогоор 3000 гаруй энгийн иргэд, 400 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдсан байна. Энэ хугацаанд нийт 20 удаагийн спортын аян, 2 удаагийн нөлөөллийн бүх нийтийн гүйлт, 400 гаруй сайн дурынхны хамруулсан сургалтыг зохион байгуулжээ. Үнэхээр гайхалтай! Өнөөдрийн байдлаар 3000 гаруй гишүүнтэй “Хамтдаа гүйцгээе” фэйсбүүк бүлэг, 300 гаруй гишүүнттэй сайн дурынхны бүлэг, 100 орчим гишүүнтэй “Ахиллис Монгол” хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн спортын бүлгийг идэвхтэй ажиллуулж, нэгдсэн бодлого, зорилгын дор үйл ажиллагаа нь улам чанаржиж, бодит болж байна. Тэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусыг дэмжих ажиллагаагаа өргөжүүлж, тогтмолжуулах зорилгоор шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бий болгохын тулд 2015 оны 3-р сард “Итгэл найдвар ба боломж” бүх нийтийн хандивын гүйлтийг АНУ-ын томоохон хотуудад зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Энэхүү гүйлтийн зорилго нь “Бүх нийтийг гүйлтэнд хамруулах замаар эрүүл амьдралхад уриалах, идэвхтэй хэв маягийг хэвшүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусыг спортоор дамжуулан өөртөө итгэх итгэлийг дээшлүүлж, хувь хүнийг хөгжүүлэх, амьдралын чанарыг нь дээшлүүлэх үйлсэд шаардлагатай хөрөнгийг босгох” юм. Тус аяны хүрээнд нийт 26.570 ам долларын санхүүжилтийг босгохоор төлөвлөсөн ба гүйлт зохион байгуулах хот бүрт 100-гаас доошгүй хүнийг үйл ажиллагаандаа хамруулах, арга хэмжээнд оролцогч бүрээс 50 ам долларын хандивыг цуглуулах зорилт тавин бэлтгэл ажлаа хангаад байна. АНУ-ын хотуудад зохион байгуулах үйл ажиллагаа маань дараах дэд хэсгээс бүрдэнэ.

Үүнд: 1. Бүх нийтийн хандивын гүйлт /3-5 км зохион байгуулах/

2. Уулзалт, лекц танилцуулга ба бусад арга хэмжээ орно. За ингээд галт тэрэг нэгэнт хөдөлжээ, өөрчлөлтийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдөөө эхлүүлсэн байна, дэлхийн Монголчууд хүртэл энэ аянд нэгдэж байгаа юм байна. Одоо хамтдаа хандлагаа өөрчилцгөөе, тэднийг дэмжицгээ.

Ч.Ганжавхлан

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
49.0.152.157 Zorig ... ... Даравч дарайна , булавч бултайна ... Дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний үнийн дүн төлөв ... 2012 онд дундаж үнэ 210 $ байсан , ... 2013 оны 2 р сар 171 $ , ... 2014 дунджаар 151 $ орчим байсан , ... 2015 онд 155 $ орчим байх болно хэмээн тухайн зах зээлийн мэргэжилтнүүд таамаглаж байна . ... Япон - Австрали хоёр дунджаар 52 сая тн коксжих нүүрсний худалдаа хийдэг бөгөөд энэ онд USA гийн 123 $ аар гэрээгээ байгуулсан. … Харин Монгол Улс 30 $ аар Хятадад коксжих нүүрсээ зардаг бөгөөд чанараараа Австралийн коксжих нүүрсийг давдаг Монголын коксжих нүүрсийг Хятадууд авахгүй голоод байна гэж ардчилсан хужаа Ц Элбэгдоржийн хар далбаан дор ерөнхий хулгайч Н Алтанхуяг , дэд хулгайч Сайханбилэгтэнг үүд гуншигнаж байсаныг , чухамдаа тэд зөвхөн Таван Толгойгоос 2 тэрбүм $ халаасалсан хулгай , булхайгаа нуух гэж худлаа ярьж байсныг нь Монголчууд мартаагүй байх ёстой . ... Худалч хүний нээрээ олон , хуурамч хүний хөөрхий олон. ...
49.0.152.157 Zorig ... ... Даравч дарайна , булавч бултайна ... Дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний үнийн дүн төлөв ... 2012 онд дундаж үнэ 210 $ байсан , ... 2013 оны 2 р сар 171 $ , ... 2014 дунджаар 151 $ орчим байсан , ... 2015 онд 155 $ орчим байх болно хэмээн тухайн зах зээлийн мэргэжилтнүүд таамаглаж байна . ... Япон - Австрали хоёр дунджаар 52 сая тн коксжих нүүрсний худалдаа хийдэг бөгөөд энэ онд USA гийн 123 $ аар гэрээгээ байгуулсан. … Харин Монгол Улс 30 $ аар Хятадад коксжих нүүрсээ зардаг бөгөөд чанараараа Австралийн коксжих нүүрсийг давдаг Монголын коксжих нүүрсийг Хятадууд авахгүй голоод байна гэж ардчилсан хужаа Ц Элбэгдоржийн хар далбаан дор ерөнхий хулгайч Н Алтанхуяг , дэд хулгайч Сайханбилэгтэнг үүд гуншигнаж байсаныг , чухамдаа тэд зөвхөн Таван Толгойгоос 2 тэрбүм $ халаасалсан хулгай , булхайгаа нуух гэж худлаа ярьж байсныг нь Монголчууд мартаагүй байх ёстой . ... Худалч хүний нээрээ олон , хуурамч хүний хөөрхий олон. ...
49.0.152.157 Zorig ... ... Монголоос Японд коксжих нүүрс нийлүүлэхэд гарах тээврийн зардал нь ойролцоогоор 48 $ орчим болно. ... Тэгэхлээр энгийн математик тооцоогоор 125 $ аар үнээ тогтлоо гэж бодоход 125 $ -- 48$ = 77 $ орчим үлдэнэ . Үүнээс 14$ татварыг хасаж тооцоход тонн тутмаас олох ашиг нь 63 $ орчим болж байна . ... Хэрвээ Хятад руу 30 $ аар гаргавал тээврийн зардал нь 22 $ орчим болох бөгөөд элдэв татварыг тооцвол 5 $ орчим нэмж зардал гарна . Тэгээд тооцоход 30 $ -- 27 $= 3 $ орчим ашиг үлдэнэ . ... Япон руу коксжих нүүрсийг гаргахад Монголын талын ашиг нь 63 $ болж байгаа бол , Хятад руу гаргахад 3 $ ашиг Монголын талд үлдэж байна . ... Энэ үнийн зөрүүг тооцоод үзэхэд Хар Хятадууд яагаад үхэн хатан , нүүрээ ширлээд Монголын баялаг руу дайраад байгаагийн учрыг нь олж , хужрыг нь тунгаах боломж гарч ирж байна . ... Хэрвээ Монгол Улс өөрийн баялагтаа Эзэн сууж , ардчилсан хужаа луйварчид урвагчидыг Монголын Төрөөс бүрмөсөн устган зайлуулвал , Төрийн эзэмшилд Таван Толгой байх ахул Монголын ард түмэн 63 $ ийн 80 % орчмыг буюу 50 $ хавьцаа , бүр дэлгэрүүлбэл жилдээ 30 сая тонн коксжих нүүрс зарна гэж тооцоход ашиг нь болох 1,5 тэрбүм $ ийг шууд Төсөвтээ оруулж тооцон , Монгол Улсын хөгжил шинэтгэлд зарцуулах боломжтой үлдэх ба бусад зардалд шингэсэн орлого нь мөн л Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн дансанд орж Монгол Улсын төсөвт татвар шимтгэл хэлбэрээр үлдэх болно. , ... Монгол Улсынхаа төлөө зүтгэдэг эх оронч түшээдийн алсыг харсан мэргэн шударга удирдлагаар , Монголын ард түмний зөв бодол сонголт хичээнгүй , бүтээлч хөдөлмөрийн үр дүнд Монгол Улс богино хугацаанд дэлхийн хамгийн баян чинээлэг Улс орон болох болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
81.90.165.5 Та юу гэж бодож байна ...ug bodol ni uneheer shn gol ni unen zuw zam chigt yavaasai enenii tsaan ediin zasag ashig orlog bvi baigaasai biznes bitegii bolgoosoi gej hvsii
166.137.139.113 Та юу гэж бодож байна ...ene mongold ene zaluu shig setgelgeenii zov des daraalaltai seereg bodoj setgedeg zaluus olon boloosoi tegsen tsagt bid uragshaa neg alhah bolvuu.. ih mongo bayalag, niigemiin halamj bsanch ch heregui bolvuu.. ene zaluug sain bichuulj yariulj baimaar Baih yum
166.137.139.113 Та юу гэж бодож байна ...ene mongold ene zaluu shig setgelgeenii zov des daraalaltai seereg bodoj setgedeg zaluus olon boloosoi tegsen tsagt bid uragshaa neg alhah bolvuu.. ih mongo bayalag, niigemiin halamj bsanch ch heregui bolvuu.. ene zaluug sain bichuulj yariulj baimaar Baih yum

Ч.Ганжавхлан

Ганжавхлан. Ч 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. 2004 он Солонгос улсын Dankook-н их сургуулийн хэлний бэлтгэлд, 2007 он Бээжин хотын төв санхүү эдийн засгийн дээд сургуульд, 2009 он Сингапур улсад хэлний бэлтгэлд, 2011 он АНУ-н Virginia мужийн Arlington хотын Lado International College сургуульд, 2012 он Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн MBA мастерт тус тус суралцсан. Олон нийтийн ажил: 2010 он Бээжин хотын МОХ-ны сургалтын албаны дарга 2010 он “Би жирийн нэг Монгол залуу” ном 2011 он “Нэг хуудас цагаан цаас” илтгэл /БНХАУ-н Элчин сайдын яам/ 2012 он “Бүгдээрээ дулаахан өвөлжье” сайн үйлсийн аян санаачлан зохион байгуулж “Хамтын халуун сэтгэл” залуусын нэгдлийг эхлүүлсэн 2012 он “Хүний наймаа”-ны эсрэг тэмцэл өрнүүлсэн 2012 он Сайн дурын байгууллагуудын нэгдсэн сүлжээнээс Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төлөөлөл болж “Оны шилдэг залуу сайн дурын ажилтан” шагнал 2012 он “Оны шилдэг сайн үйлстэн” номинацид “Бүгдээрээ дулаахан өвөлжье” аянаар шалгарсан 2012 он СЭЗДС-н Манлайлагч оюутан 2013 он “Лантуун дохио” ТББ-г үүсгэн байгуулсан 2013 он “Боорцог ба Сарнай” номоо албан ёсоор нээсэн