Тусгаар тогтнолын өдөр

2014 оны 12 сарын 29

  Би Макао орох хил дээр очерлоод зогсож байлаа. Бүх хүмүүс энгийн шалгах хэсгээр нэвтэрсэн боловч Непал, Филиппин, Монгол, Бангладеш гэсэн хэдхэн орны хүмүүс шоронгийн коридор шиг харанхуй гудамжаар явж 3-4 цагийн турш бүх долоон булчирхайгаа тэдэнд тоочин хамаг юмаа шалгуулж байж нэвтэрсэн юм

... Тэр үед миний улаан пасспорт надад их л гомдолтой санагдаж билээ.  Би ӨМӨЗО-ны Ордос аймагт аялж байв. Нутгийн малчин гэх айлаар шөнө зочилоход ар Монголоос ирсэн найзууд хэмээн их л зочиломтгой биднийг угтаж огт танихгүй мөртлөө тусгайлан сэтгэл гарган чанасан мах сүүтэй цайгаар дайлсан юм. Шавар тагзан байшин, өмссөн зүүснийг нь харахад Монгол гэж хэлэхэд хэцүү тэр хүмүүс халуун сэтгэлээр бидэнд хандан, “Миний ээж сайхан ээжий, мяндас зөөлөн уян ээжий” хэмээн хоолой зангируулан дуулж Улаанбаатар хотын хэдэн зураг үзүүлэхэд “Ямар гоё юм бэ ?” гэж уйлж байсан юм. Тэр үед миний улаан пасспорт надад их л бахархалтай бас онцгой санагдаж билээ. Бид бүгд адилхан Монгол хүмүүс байсан бөгөөд бидний хамгийн том ялгаа бол тэр улаан пасспорт байсан юм. 

Гадаад улсад сурч ажиллаж явахад “Би хэн бэ ?” гэдэг асуултанд хариулж чадах ганцхан зүйл бол улаан пасспорт минь байсан. Зарим газар тэр ад үзэгдэнэ, зарим газар тэр хүндлэл хүлээнэ, харин аль ч газар үүнтэйгээ явахад хэн ч бидний тусгаар тогтнолыг үгүйсгэж чадахгүй. Учир нь түүнийг бидний өвөг дээдэс морин сэлэм, хөдсөн дээл, халуун цусаараа тэмцэж олсон юм. Ялгаагүй бидэнд “Тусгаар тогтнолоо” алдахгүйн тулд дэлхийн улс гүрнүүд тэмцэж тулалдаж явсан юм.  Тусгаар тогтнолгүй бол бид юу болох вэ ? Тусгаар тогтнолгүй бол бид Төвд болно, тусгаар тогнолгүй бол бид Шинжань болно, тусгаар тогнолгүй бол бид уусан алга болно, тусгаар тогнолгүй бол бид хэн ч биш болно ! 10 сая хүн амтай ч түүх, хэлээ мэддэг ганц хүн үлдээгүй Манжийн гунигт түүхийг давтах болно ! Тэгвэл бид яагаад зүгээр л хөгжилтай сайхан орны иргэн болж хувираад утаатай энэ хот, буурай энэ улсаас явчихаж болохгүй гэж ? Хувь хүний аз жаргалаас улс орны эрх ашиг чухал гэж үү ? Юу ч үгүй хүн бусдын эрхээр амьдрах өдрөө жаргал гэж боддог бол соёлыг бүтээгч дэлхийн эзэд өвөг дээдсийнхээ үлдээсэн буяныг эдлэж өвлүүлдэг, байгаа юмаа үнэлэхгүй яваа бид биш байхгүй учраас биднээс зээлэх тэд хөөрхий. Хувцас үгүй хүн газраас олдсон банзлыг ч гоёл болгон зүүдэг бол өв соёл, уламжлалт баялагтай ард түмэн өөрийн чимгээр бусдад гайхуулдаг.

Тусгаар тогтнол бол хэл, тусгаар тогтнол бол соёл, тусгаар тогтнол бол уламжлал, тусгаар тогтнол бол үүнийг шингээсэн ХҮН, тусгаар тогтнол бол хүнийг багтаасан ХИЛ, тусгаар тогтнол бол түүнийг хамгаалах цэрэг, тусгаар тогтнол бол энэ бүхнээ өмгөөлөх АРД ТҮМЭН бид билээ !  Тусгаар тогтнолыг ганцхан цэрэг хамгаалахгүй, хилийг ганцаараа хилчин манахгүй ! Уйгаржин бичгээ сурж БИД ХАМГААЛНА, үүх түүхээ мэдэж БИД ХАМГААЛНА, үндэсний хувцасаараа гоёж БИД ХАМГААЛНА, уламжлалт соёлоо хадгалан БИД ХАМГААЛНА, хөх толбо биш ХҮЧ ОЮУНААРАА бид тодорно, хоорондоо тэмцэлдэх биш хүчээ нэгтгэж бид урагшилна, бусдыг үгүйсгэж биш бусдад гайхуулж бид дагуулна, сайныг нь зөвшөөрч бусдаас сурч бид давшинх, хэт дүрэлзэх гал биш хэзээд төөнөх цог байхыг би хүснэ, нам жалга биш МОНГОЛ гэдэг нэр биднийг нэгтгэнэ

МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ ! 

Ч.Ганжавхлан

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.239 Та юу гэж бодож байна ...Интернетээс мөнгө олмоор банйа уу ? http://TheWeeklyJob.com/?id=31 5181 линкээр ороод бүртгүүл. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн линк өгнө. Тэр линкээ бусдад тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй.
202.126.89.199 Энэ хэдэн өдөрүүдэд наад тусгаар тогтнолыг чинь бодож байгаа сөхөөтэй хүн алга байв.Ухаан санаанд ёлконоос өөр юм байхгүй байсан гэхэд болно.тусгаар тогтнолын өдрөөр төрд голцуу ажилладаг голцуу АН-ынхны хамаатан садан хэдэн хүн л хаа байсан 1960 оны сүлдтэй одон медалиар шагнуулснаар өөр баярлаж сүйд болсон хүн байхгүй гэхэд болно.Ингэж хоёрын хооронд баяр тэмдэглэж байснаас 7 дугаар сарын 11-нд л наадамтайгаа хамт бусад түүхэн том үйл явдлын ойнуудтай хамт тэмдэглэмээр юм.Шагнуулсан амьтдыг нь найз нөхөд хамаатан садан ажлынхан нь баяр хүргэж архидуулаад юун нөгөө архидан согтуурахтай тэмцэх хууль хэрэгжих нь бүү хэл илт зөрчигдөөд төрийн байгуулагууд шагнуулсан хүнтэйгээ хамт архиддаг.Ингэж болох уу?
103.229.123.136 Та юу гэж бодож байна ...Ард иргэд ядуурч, баян хоосны ялгаа хэт ихэсвэл, улс төрийн намуудыг албан тушаал, амьдралын эх үүсвэр болговол тусгаар тогтнолд маш халтай болох байх. Монголыг сонирхсон ямар ч улс гүрэн луйврын сонгуульд хөрөнгө оруулалт хийж, эсвэл улс орны удирдагчдыг нь худалдан авч өөрийн эрхшээлд оруулахад энүүхэнд байна шүү. Эхний жишээ нь Оюутолгой болсон. Хүч, оюунаа нэгтгэж, тусгаар тогтнолоо хамгаална гэж буй Ч.Ганжавхланг дэмжиж байна. Бүх залуучууд ийм бодолтой байгаасай. 571.01.12.195
112.72.13.135 Та юу гэж бодож байна ...өнөөгийн залууст дутагдаж байгаа хамгийн гол юм бол энэ Ч.Ганжавхлангий

Ч.Ганжавхлан

Ганжавхлан. Ч 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. 2004 он Солонгос улсын Dankook-н их сургуулийн хэлний бэлтгэлд, 2007 он Бээжин хотын төв санхүү эдийн засгийн дээд сургуульд, 2009 он Сингапур улсад хэлний бэлтгэлд, 2011 он АНУ-н Virginia мужийн Arlington хотын Lado International College сургуульд, 2012 он Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн MBA мастерт тус тус суралцсан. Олон нийтийн ажил: 2010 он Бээжин хотын МОХ-ны сургалтын албаны дарга 2010 он “Би жирийн нэг Монгол залуу” ном 2011 он “Нэг хуудас цагаан цаас” илтгэл /БНХАУ-н Элчин сайдын яам/ 2012 он “Бүгдээрээ дулаахан өвөлжье” сайн үйлсийн аян санаачлан зохион байгуулж “Хамтын халуун сэтгэл” залуусын нэгдлийг эхлүүлсэн 2012 он “Хүний наймаа”-ны эсрэг тэмцэл өрнүүлсэн 2012 он Сайн дурын байгууллагуудын нэгдсэн сүлжээнээс Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төлөөлөл болж “Оны шилдэг залуу сайн дурын ажилтан” шагнал 2012 он “Оны шилдэг сайн үйлстэн” номинацид “Бүгдээрээ дулаахан өвөлжье” аянаар шалгарсан 2012 он СЭЗДС-н Манлайлагч оюутан 2013 он “Лантуун дохио” ТББ-г үүсгэн байгуулсан 2013 он “Боорцог ба Сарнай” номоо албан ёсоор нээсэн