Хурууны хувьсгал

2014 оны 12 сарын 18

Тэд бүхнийг анхаарна, бүхнийг өрөвдөнө, бүх юманд оролцоно. Тийм ээ тэд бол агуу хүмүүс ! Цаг нь тулвал тэд хэнийг ч өрөвдөж чаддаг ! Өчигдөр ар нуруунд нь хутга шаасан дээрэмчинг хүртэл “Адилхан айлын хүүхэд битгий бөөрөлх” хэмээн өмөөрөнхөн суудаг. Алга нижигнүүлэн хүндлэл хүлээх нэгнийг харин “Аа худлаа даа худлаа” гэж тунг нь тааруулдаг. Тэд хэзээ ч нэг шатан дээрээ зогсож чаддаггүй. Уруудах нэгнийг дагаж уруудан, өгсөх нэгнийг дагаж өгссөөр “Туйлшрал” гэдэг өндөр байшингийн аль хавьд нь яваагаа ч мэдэхээ больдог. Харгис үедээ тэд хамгийн харгис. Амаараа тэд хүн ална, хуруугаараа тэд хутга дүрнэ. Муу нэгнийг шийтгэх бодол нь муу үйлд түүнийг дагуулна. Хүчин хийсэн гэмтнийг яллахдаа “Аваад ир яг адилхан болгоод өгье” гэж цамнана. 

Шөнийн 12 цагт ч тэд улс төр ярина, эх орон газар нутагтаа санаа нь зовно. Аягүй бол зүүдэндээ ч тэд зовниж хэвтдэг байх. Эхлэсэн сэдвээ үргэлж мартана, эрээн мяраан сэтгэгдэлд төөрнө. Хэмжээг тэд хэзээ ч барихгүй, голын зураасыг үргэлж хэтэрнэ. Улс эх орны яриа нь тэгээд бөгс бөөр, гэр бүлийн хэрүүлээр төгсөнө. Тэгээд л тэд нэгнээ хэмлэнэ, эцэс төгсгөлгүй хараал урсана.  Өөрсдөдөө тэд буруу өгөхгүй, өрөөлөөс заавал алдааг хайна. Оковондоо тэд хэвтсэн гэнэ, 76 дайсан нь гэнэ. Тэмцэлд тэднийг дуудсан гэнэ, товчлуураа элэгдтэл байлдана гэнэ. “Биднийг ингэж амьдруулж байгаа, 3-хан сая хүнээ тэжээчихэж чадахгүй ...” гэдэг үгс бол амных нь уншлага.

Төр засгийг төрсөн эцэгтэйгээ эндүүртлээ будилна гэж баймааргүй юм, “Тархийг нь бас” угаасан гэнэ хүчээр толгой руу нь чихсэн гэнэ ээ. Хэн бүхнийг оруулж л байдаг оюуны банзал, тархины тураал, хэврэг тэр толгойг тэгвэл тасдаад хаячихаач хогоор яадгийн ! Буцаад тэд социалазмыг шаардана "Би муухай амьдарч байгаа бол чи ч гэсэн муухай амьдрах ёстой" гэсэн философи ихэнхи тэмцлээс нь үнэртэнэ бүр ханхална. Байгаа хэзээ ч зөв онохгүй, боловсролын сайдаас цөмийн зэвсэг нэхнэ, байгаль орчны сайдаас будгийн харандаа нэхнэ ... Шинэчлэл харин өөр газар шивнэх чимээнээс сулхан явагдана ... Эцсийн эцэст тэд юу ч гэж халагласан, хэнийг нь ч хартал шээрлэсэн бодит амьдрал явдгаараа л явна, болхи хөгжил  алхмаар урагшилна. 

Ч.Ганжавхлан

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.141.192 Та юу гэж бодож байна ...ЗӨВ
27.123.214.109 Та юу гэж бодож байна ...ёстой гоё бичжээ! Аугай коммэнтчидын яруу алдар үүрд мандан бадрах болтугай!

Ч.Ганжавхлан

Ганжавхлан. Ч 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. 2004 он Солонгос улсын Dankook-н их сургуулийн хэлний бэлтгэлд, 2007 он Бээжин хотын төв санхүү эдийн засгийн дээд сургуульд, 2009 он Сингапур улсад хэлний бэлтгэлд, 2011 он АНУ-н Virginia мужийн Arlington хотын Lado International College сургуульд, 2012 он Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн MBA мастерт тус тус суралцсан. Олон нийтийн ажил: 2010 он Бээжин хотын МОХ-ны сургалтын албаны дарга 2010 он “Би жирийн нэг Монгол залуу” ном 2011 он “Нэг хуудас цагаан цаас” илтгэл /БНХАУ-н Элчин сайдын яам/ 2012 он “Бүгдээрээ дулаахан өвөлжье” сайн үйлсийн аян санаачлан зохион байгуулж “Хамтын халуун сэтгэл” залуусын нэгдлийг эхлүүлсэн 2012 он “Хүний наймаа”-ны эсрэг тэмцэл өрнүүлсэн 2012 он Сайн дурын байгууллагуудын нэгдсэн сүлжээнээс Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төлөөлөл болж “Оны шилдэг залуу сайн дурын ажилтан” шагнал 2012 он “Оны шилдэг сайн үйлстэн” номинацид “Бүгдээрээ дулаахан өвөлжье” аянаар шалгарсан 2012 он СЭЗДС-н Манлайлагч оюутан 2013 он “Лантуун дохио” ТББ-г үүсгэн байгуулсан 2013 он “Боорцог ба Сарнай” номоо албан ёсоор нээсэн