Эзнээ аварсан муурыг Шведэд оны онцлох баатраар нэрлэжээ

2015 оны 11 сарын 18      0      2322

  Шведийн Карлскруна хотод амьдардаг, 23 настай  Анни Нарвефошийг унтаж байхад цэнэглэхээр цахилгаанд залгасан гар утаснаас нь утаа гарч гарч эхэлснийг Налле нэртэй муужгай мэдэж, эзнээ сэрээсэн гэнэ. Нойроо харамласан бүсгүй эхэндээ тоохгүй хэвтээд байж. Тэгтэл муур нь түүнийг самардаж, ямар нэгэн зүйл хэлэхийг оролдож байгааг мэдээд бүсгүй бостол шатаж буй хуванцрын муухай үнэр гарчээ. Ингээд нөгөө өрөөнд нь гал гарч байгааг мэдсэн гэнэ. Энэ талаар тэрбээр өөрийн цахим...

Бэлгийн замаар халдаж, үргүйдэлд хүргэдэг өвчин шинээр илрүүлэв

2015 оны 11 сарын 18      0      2323

Өмнө нь анагаах ухаанд танигдаагүй нэгэн төрлийн халдварт өвчин илрүүлсэн англи эмч нар “Мycoplasma genitalium хэмээн нэрлэсэн өвчин бэлгийн замаар халддаг бөгөөд эмэгтэйчүүдийг үргүйдэлд хүргэдэг. Бид 25-34 насны эмэгтэйчүүдийг байнгын хяналтад авч, шинжилгээнд хамруулан багагүй хугацаанд эл өвчний явцыг судалсан. Ингэхэд халдвар авсан хүнд эхний хэдэн үедээ ямар нэгэн зовиур илэрдэггүй учраас урхагшуулах аюултай. Нэлээд хугацааны дараа умайн хүзүү болон бага аарцгийн эрхтний үрэвсэл...

Лазер ашиглан шингэнийг хөргөдөг болжээ

2015 оны 11 сарын 18      0      2081

  Лазерын тусламжтайгаар ус болон бусад олон янзын шингэнийг нүд ирмэх зуурт тэг градус хүртэл хөргөх арга боловсруулсан америк физикчдийн мэдээлснээр бол энэ нь мэс заслын үед хүний бие, тархины эдийн хэмийг буулгах, эмнэлэг зэрэг онцгой объект дахь төхөөрөмжүүдийн хөргөлтийн системд эргэлт хийх гайхалтай нээлт болсон аж. Цөмийн физикийн салбарт лазер хөргөлтийн системийг өргөн ашигласаар ирсэн.  Гэхдээ тэр технологийг шингэн орчинд ашиглах боломжгүй байжээ. 

Хятад, энэтхэгчүүд худалч, англи, африкчууд шударга гэнэ

2015 оны 11 сарын 18      0      2531

Британийн эрдэмтэд тодруулбал, Зүүн Английн их сургуулийн судлаачид Америк, Аргентин, Бразил, БНСУ, Грек, Дани, Их Британи, Орос, Өмнөд Африк, Португал, Турк, Хятад, Швейцарь, Энэтхэг, Япон гэсэн 15 орны 1500 гаруй хүний дунд цахим санал асуулга явуулж хамгийн худалч болон хамгийн шударга, ёс жудагтай улс үндэстний жагсаалт гаргажээ. Доктор  Хью-Жонсоор ахлуулсан багийнхны мэдээлснээр ашиг, орлогоо нэмэгдүүлэхийн төлөө  хятад болон энэтхэгчүүд бусдыг хуурч мэхлэхдээ гаргууд бол...

Гайхалтай. Тэр намайг эзэмдчихлээ

2015 оны 11 сарын 17      0      3510

Б и, бид үнэхээр азтай, бас атаархмаар хүмүүс юм... Гарамгай уран бүтээлчдийн тоглосноор дэлхийд шагшигдсан гайхалтай хөгжим сонсож, амьсгаа даран суухдаа ийнхүү бодсон. Дэлхийн хаа нэгтээ буун дуу тачигнаж, бөмбөг дэлбэрч, цус, нулимстайгаа холилдсон хүмүүсийн орилж, сандарч байгаа дүр зураг, энүүхэн хаяанд минь өөрийгөө шатааж, дүлий дарга нарын чихийг онгойлгох гэсэн нэгэн хүмүүний бачимдсан сэтгэл, халуун хоолонд унаж, тийчигнэн тарчлах  өөдөсхөн хүүгийн шаналал, хаа нэгтээ...

Олон улсын сансрын станцад осол гарчээ

2015 оны 11 сарын 17      0      2136

Сансар дахь дэлхийн оффис  болсон Олон улсын сансрын станцад богино холбоос үүссэний улмаас нарны цэнэглэгчээс авдаг эрчим хүчнийхээ 10 гаруй хувийг авч чадахгүйд хүрчээ. Эл осол Америкийн хэсэг дэх станцад гарсан байна.  Мэргэжилтнүүд юунаас болж богино холбоос үүссэн шалтгааныг тогтоож, цахилгаан эрчим хүчний хангамжийг сэргээхээр ажиллаж байна. Гэнэтийн нөхцөл байдлаас үүдэн тэнд ажиллаж буй Америкийн сансрын нисэгчид задгай сансарт гарч ажиллах болжээ. Өдгөө Олон улсын сансрын...

ПОЛЬШИЙН НЭРТ ХӨГЖИМЧДӨД “ИЛБЭДҮҮЛЭХ” ҮДЭШ

2015 оны 11 сарын 13      0      4197

Монгол, Польш улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээ болж буйн нэг нь сонгодог урлагийн тоглолт юм. Хөгжим бүжгийн коллеж, Улсын филармони, Польш улсын ЭСЯ-тай хамтран Польшийн нэрт төгөлдөр хуурч Марек Браха, хийлч Катажина Дуда нарын уран бүтээлийн тоглолтыг энэ сарын 16 буюу даваа гаригт зохион байгуулна. Америк, Хятад, Япон, Венесуэл, Голланд, Герман зэрэг улсын алдарт тайзнаа тоглож, дэлхийд танигдсан тэд XIX зууны Польш, Франц,...

Польшийн нэрт хөгжимчдөд “илбэдүүлэх” үдэш

2015 оны 11 сарын 11      0      4290

  Монгол, Польш улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээ болж буйн нэг нь сонгодог урлагийн тоглолт юм. Хөгжим бүжгийн коллеж, Улсын филармони, Польш улсын ЭСЯ-тай хамтран явуулах Польшийн нэрт төгөлдөр хуурч Марек Браха, хийлч Катажина Дуда нарын уран бүтээлийн тоглолтыг энэ сарын 16 буюу даваа гаригт зохион байгуулна. Америк, Хятад, Япон, Венесуэл, Голланд, Герман зэрэг улсын алдарт тайзнаа тоглож, дэлхийд танигдсан тэд XIX зууны Польш,...

Дахин буцалгасан ус хэрэглэж болохгүйн учир

2015 оны 11 сарын 11      0      27723

 “Автомат ус буцалгагчид гурваас дээш цаг байсан усыг асгаж бай” гэж нэгэн найз маань олон жилийн өмнө хэлж байсныг саналаа. Усыг нэг л удаа буцалгаж хэрэглэх нь эрүүл мэндэд хэрэгтэй. Харин дахин буцалгасан ус хоол биш, хор болдог аж. Яагаад гэж үү. Учир нь буцалсан усны найрлага өөрчлөгддөг. Гэхдээ эерэгээр. Жишээ нь, дэгдэмхий хийнүүд нь уур болон “хийсэж”, хатуулаг нь багасна. Ийм усыг дахин буцалгахаар найрлага нь бас л өөрчлөгдөнө. Энэ удаа сөргөөр....

320 сая жилийн тэртээд эрэг, боолт хийж байсан уу

2015 оны 11 сарын 11      0      3407

Оросын геологич эрдэмтэд 1998 онд Москва хот орчмын баруун өмнөд хэсгийн бүсийн 300 км газарт  хийсэн цуврал судалгаагаараа нэгэн чулуу илрүүлжээ. Нэг бүхэл мэт харагдах тэрхүү чулууг цэвэрлэх явцад  төмөр эрэг, боолтоор бэхэлсэн хоёр хэсэг болохыг нь мэдсэн байна. Хамгийн гайхалтай нь тэр чулууг судалсан олон улсын эрдэмтэд 300-320 сая жилийн тэртээх гэж санал нэгтэй дүгнэсэн аж. Эл олдворын талаарх судалгааг эцэслэн дүгнэснээ саяхан олон нийтэд мэдээлсэн нь  энэ юм байна....

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй