Жимстэй таваг “тураадаг”

2015 оны 11 сарын 24      0      2671

  Америкийн Корнеллийн их сургуулийн судлаачдын мэдээлснээр байнга жимстэй таваг харах нь сэтгэлд нөлөөлж, жингээ хасахад дөхөм болдог гэнэ. Болж өгвөл өрөө бүртээ дүүрэн жимстэй тавгийг нүдэнд ил харагдахаар тавихыг тэд зөвлөжээ. Ингэснээр харах мэдрэмжээр дамжин идэх дуршил буурахаас гадна юу ч хамаагүй ам руугаа хийж “хэвдэг” зуршлыг аажмаар үгүй хийдэг нь туршилтаар батлагдсан юм байна. Хүн өлсөхөөрөө хоолноос урьтаж амттан, эсвэл амны “зугаа” болох...

Царцаа, ялаагаар дайлна

2015 оны 11 сарын 24      0      2546

  Энгийн үед шөлөн дотор ялаа, шумуул “хөвж” байх нь ноцтой асуудал бол Британийн  Өмнөд Уэльсэд үүдээ нээсэн нэгэн зоогийн газрын хувьд тийм “хачир” нь хамгийн амттайд тооцогдох юм. Дан шавьжиар дайлдаг газар Британид анхных нь энэ бөгөөд  шеф тогооч Энди Холкрофтынх нь мэдээлснээр хүүхдүүдэд  тэдний үйлчилгээ, хоол таалагдаж байгаа гэнэ. Ялангуяа царцааны шорлогийг тэд ихэд сонирхож байгаа бөгөөд маш их аминдэм, уургаар баялаг гэдгийг, мөн...

Махаар хийсэн бялуу

2015 оны 11 сарын 23      0      2787

Япончууд элдэв зүйл сэдэж, гаж янзын юманд дурладгаараа алдартай. Энэ удаа махан бялуу арлын орныхны дунд хамгийн эрэлттэй байгаа гэнэ. Нимгэн хэрчсэн, үхрийн нойтон мах болон гахайн утсан мах, зайдас, хиамны орцтой бялууны крем нь өтгөн сүмс, эсвэл чинжүүний амттай хар шоколад бол чимэглэл нь элдэв ногоо аж. Япончууд махан бялууг төрсөн өдрийн хамгийн үнэтэй, тохирсон бэлэг хэмээж байгаа талаар тус улсын хэвлэлүүдэд мэдээлжээ.

Дөрвөөс хасах нь нэг

2015 оны 11 сарын 23      0      2457

Дэлхий дээр ердөө дөрвүүл үлдсэн байсан цагаан хирсний нэг нь амьсгал хураажээ. Эл амьтан Кенид гурав, Америкт ганц байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Сан-Диегогийн амьтны хүрээлэнгийн сүүлчийн ганц хирс Нола  хөрстийн дасннаас хасагдлаа. Сүүлийн хэдэн жилийн турш үений өвчний улмаас хөдөлгөөн нь багасаж, дагалдах өвчнүүд илэрч байсан түүнийг аврахаар бүхэл бүтэн багийнхан зүтгэсэн ч аварч чадсангүй. Амьтны хүрээлэнд төрсөн эмэгчин Нола 41 жил амьдарчээ. Түүнд энэ сарын...

Ямар ажил, мэргэжил танд илүү зохих вэ

2015 оны 11 сарын 23      0      6894

Британийн сэтгэл судлаачдын боловсруулсэн эл сонжоо таныг ажил, мэргэжлээ сонгоход багагүй тусална. Та зургийг удаан харахгүй, 10 секундэд багтан ажиглаад сонголтоо хийгээрэй. 1. Та үргэлж шилдэг нь байхын эрмэлздэг. Өөртөө өндөр шаардлагатайн зэрэгцээ амбийцтай, зорилготой. Та маш дайчин шаргуу, хөдөлмөрч, хувиа хичээдэггүй. Юу ч хийсэн хөдөрмөрч зан таныг хөтөлнө. 2. Та нэлээд хатуу, ширүүн талдаа хүн. Гэхдээ ийм байдал тань хүмүүст амар тайван байдлыг мэдрүүлдэг учраас...

Арктикаас “ширэнгэ” илрүүлжээ

2015 оны 11 сарын 22      0      2654

  Нидерландын Шпицберген буюу туйлын бүс нутагт хамаардаг арлуудыг судалж буй Британийн эрдэмтэн, судлаачид  өмнө нь эл нутаг битүү ширэнгээр хучигдаж байсныг гэрчлэх олдвор илрүүлсэн талаараа мэдээлсэн байна. Тэрхүү олдвор нь зөвхөн Экваторын бүсэд ургадаг  Lycopodiophyta хэмээх нэгэн төрлийн оймын овгийн ургамал бөгөөд 419-358 сая жилийн тэртээх гэж тогтоожээ. “Geology” сэтгүүлд мэдээлснээр Палеозойн эриний Девон галавын үед Шпицберген ширэнгээр хучигдаж...

“Шашин шүтдэг гэр бүлийн хүүхдүүд шударга ёсыг өөрөөр ойлгодог”

2015 оны 11 сарын 22      0      2698

  Америкийн мэргэжилтнүүд  олон орны хүүхдүүд шударг ёс гэдгийг хэрхэн ойлгодог талаар судалжээ. Тэд Канад, Мексик, Перу, Сенегал, Америк, Энэтхэгийн 4-15 насны хүүхэдтэй 900-гаад гэр бүлийг судалгаандаа хамруулсан аж. Ингэхдээ хүүхдүүдийн дунд хөгжөөнт тоглоомоор наадах уралдаан зарлаж, тодорхой үзүүлэлтүүдээр чихрээр урамшуулсан байна. Ингэхэд шашин шүтлэгтэй гэр бүлийн хүүхдүүд тэвчээргүй, харамч, заримдаа түрэмгий загнаж байсан гэнэ. Тэр ч бүү хэл, бага насныхан нь...

Женнифер Лоуренс: Эхнэртэй хүнтэй үнсэлцэх хэцүү юм билээ

2015 оны 11 сарын 19      0      3475

“Өлсгөлөн тоглоом” кинонд Ж.Лоуренс, Крис Пратт хоёр загас наадуулдаг хэсгийн зураг авахуулахад бүсгүй нэлээд согтуу байсан гэж ярьжээ. Түүний хувьд ийм явдалтай кинонд анх удаа тоглосон болохоор түүндээ нэлээд ичиж, санаа нь зовсон аж. Тиймээс зураг авахуулахын өмнө нэлээд балгасан гэнэ. Үүнээс гадна энэ үеэр эхнэртэй хүнтэй анх удаа үнсэлцсэн гэдгээ ч хэлжээ. Тэрбээр “Амьдралдаа анх удаа л хүний нөхөртэй үнсэлцэж үзлээ. Яагаад ч юм бэ, өөрийгөө буруутай мэт мэдэрч,...

Чарли Шин ДОХ-той гэдгээ зарлажээ

2015 оны 11 сарын 19      0      2753

NBC телевизийн “Өнөөдөр” нэвтрүүлэгт уригдсан Чарли Шин “Би өөрийгөө илчлэх зорилгоор энэ нэвтрүүлэгт оролцох шийдвэр гаргасан. Би ДОХ-той. Энэ үгийг хэлэхэд ч надад хэцүү байна” гэжээ. Өдгөө 50 настай тэрбээр ДОХ-ын вирус тээж буйгаа мэдээд тав, зургаан жил болсон аж. Сүүлийн хэдэн жил архинд донтох болсон жүжигчин эр шүдээ эмчлүүлж байгаад эмч рүү хутга барин дайрсан гэж нэг хэсэг баахан шуугиулж байсан. Тэгвэл саяхан зургаан эмэтгтэй Ч.Шинтэй бэлгийн харилцаанд...

70 жилийн дараа найз бүсгүйгээ “зурагтнаас” олжээ

2015 оны 11 сарын 18      0      2466

  Америкийн Вирджини мужийн иргэн, ахмад дайчин Норвуд Томас залуудаа дэлхийн II дайнд оролцсон юм байна. 1944 онд 21 настай байсан тэбээр Лондонд 17-той  сувилагч Жойс Моррис бүсгүйтэй танилцан, сэтгэл татагдсан гэнэ. Хэдэн сар хамтдаа байсан тэд харамсалтай нь салж, Томас Франц руу томилогдсон бөгөөд дайн дуусахад гэртээ шууд харьсан аж. Дайны дараа нэг хэсэг Моррис бүсгүйтэй захидлаар харилцан, хамтран амьдрахыг хүсэж байгаагаа ч дуулгаж. Бүсгүй зөвшөөрсөн хэдий ч, сургууль...

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй