Барбигаар хөвгүүд ч тоглодог

2015 оны 11 сарын 27      0      2922

56 жилийнхээ түүхэнд Барби хүүхэлдэйн сурталчилгаанд анх удаа эрэгтэй хүүхэд сонгожээ. Барбигаар тоглож буй хүү гийн сурталчигааг одоогийн байдлаар 1.3 сая хүн цахимаар үзээд буй нь бас нэгэн амжилт гэнэ. Барбигаар зөвхөн охид нааддаг гэсэн уламжлалт ойлголтыг эвдэхийг хүссэн гэдгээ үйлдвэрлэгчид нь мэдээлжээ.

Загасанд ухамсар бий

2015 оны 11 сарын 27      0      2895

Хүнд ухамсраараа бусад амьтнаас ялгардаг гэдэг дээ. Гэтэл судалт оймс хэмээн хочилдог данио-рерио хэмээх нэгэн зүйлийн загас усны хэм буурч, өгсөхөд янз бүрийн хариу үйлдэл хийж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвартайг тогтоосон байна. Энэ бол  ухамсрын шинж тэмдэг илэрч буй хэрэг гэж судлаачид баталж байна.  

Сармисны үнэр эрчүүдийг сэтгэл татам болгоно

2015 оны 11 сарын 27      0      2928

Сармисны үнэр дэндүү содон, сонин. Тиймээс л гарт шингэчихвэл арилгах гэж сүйд болдог шүү дээ. Тэгвэл эрчүүд ээ, одооноос сармисны үнэрээс айх биш харин нөхөрлөх хэрэгтэй боллоо. Гэхдээ шотланд судлаачдад итгэвэл шүү дээ. Юу гэхээр, сармисны үнэр эрчүүдийн сэтгэл татам байдлыг нэмэгдүүлдэг гэнэ. Тэд   гурван багт хуваасан эрчүүдэд янз бүрийн үнэртэн хэрэглүүлээд бүсгүйчүүдийн саналыг авахад олонх нь сармисны үнэр сэнгэнүүлсэн залууг илүү дур сэтгэл булаам гэж хариулсан байна. ...

Зимбабве эр хамгийн муухайгаар тодроогүйдээ гомджээ

2015 оны 11 сарын 27      0      2955

Зимбабвед жил бүр хамгийн муухай царайтай эрийг шалгаруулдаг арга хэмжээ болдог аж. “Муухай мистер” хэмээх уралдаанд ямар хүн орох нь нэрнээсээ л ойлгоймжтой. Энэ жил хоёрдугаарт байрт шалгарсан  Виллиам Масвиню шүүгчид авлига авч, шалгаруулалтыг будлиантуулсан гэж зарга үүсгэсэн гэнэ. Өмнөх гурван жил дараалан муухай эрийн титэм зүүсэн тэрбээр энэ сарын 21-нд болсон уралдааны 35 оролцогчоос хамгийн царай муутай нь ялсангүй гэж гомдоллож буй аж. Түүний өмнө орсон Майсон...

Цахлай халимны зулзагыг шоглосоор

2015 оны 11 сарын 27      0      2910

  Сүүлийн хэдэн жилийн турш Аргентиний эрэг орчмоор халим судалж буй мэргэжилтнүүд “Доминиканы (Larus dominicanus) цахлайнууд халимны зулзага дээгүүр эргэлдэж, сүрэглэн дайрдаг нь улам нэмэгдэж байна. Цахлайнууд халимны зулзагыг шоглож, тоншиж, бүр махнаас нь эмтэлж хүртдэг болжээ. Энэ бол их аюултай үзэгдэл. Биеэ хамгаалах чадваргүй бяцхан амьтад шархнаасаа болж үхэх эрсдэлтэйн дээр цахлайн хооллох хэв маягт ноцтой өөрчлөлт орсон нь судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж...

5600 янзын лапша иджээ

2015 оны 11 сарын 27      0      2934

  Гоймонгийн улаан фэн Тошио Ямамото сүүлийн 20 жилийн хугацаанд 40 улсаар зорчихдоо 5600 төрлийн гоймонгоор хийсэн хоол идэж үзсэн гэнэ. Ингээд зогссонгүй идэхдээ юу мэдэрсэн, тэр хоолыг хэрхэн бэлтгэдэг болон хэр илчлэгтэй талаар нэгбүрчлэн тэмдэглэл хөтөлжээ. 

Бохин ханыг цэвэрлэв

2015 оны 11 сарын 27      0      2852

Америкийн Сиэтл хотод бохин хана гэж алдартай байгууламж бий болоод олон жил болжээ. Хосууд хайр сэтгэлээ гагнах бэлгэдэл болгон гүүрэнд цоож зүүдэг шиг тэр хананд хүмүүс өнгө өнгийн бохь наадаг юм байна. Хуримлаж буй хосууд зургаа тэнд авахуулдаг “моод” байдаг гэнэ. Эл ханыг с үүлийн 20 жилийн хугацаанд цэвэрлээгүй байжээ. Тиймээс энэ сарын эхээр тус хотын засаг захиргааны шийдвэрээр бохин ханыг цэвэрлэсэн байна. Наасан бохинуудыг нийлүүлэхэд 10 см өргөнтэй 15 м урт, 4.5 м...

Цөөн өгүүлбэрээр мэдээлэл авна

2015 оны 11 сарын 27      0      2805

-- Эрдэмтдийн мэдээлснээс үзвэл ойролцоогоор 10.000 жилийн тэртээд хүмүүс хулуу тариалж эхэлсэн түүхтэй аж. Ингэснээр онгон байгальд устаж үгүй болох аюулд өртсөн шар хулууг аварсан гэжээ. -- Массачусетсын технологийн сургуулийн эрдэмтдийн мэдээлснээр хүн найтаахад шүлсээр дамжин цацагдах нянгууд найман метр хол “харайдаг” аж. --Канадын нэгэн хос хуримын ёслол хийхээр цуглуулсан 27.000 доллараа Сирийн дүрвэгсдэд хандивлажээ. --ОХУ-ын Эрхүү мужийн гаалийн...

Тосгүй хоол тураадаг нь эргэлзээтэй

2015 оны 11 сарын 26      0      2923

  Турна, жингээ барина гээд өөх тосныхоо хэмжээг бууруулснаар хүссэн үр дүндээ хүрнэ гэдэг нь эргэлзээтэй гэж Британийн эрүүл мэндийн үндэсний албанаас мэдээлжээ. Цөцгийн тос, сүү, ургамлын тос, самар зэрэг тослогтой бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарласнаас харин ч бие махбодийн нүүрсусны хэмжээг бууруулж, сөрөг үр дагавар гарна гэж мэдээлжээ. Үүний оронд жингээ хасах хүмүүс хагас боловсруулсан бүтээгдэхүүн, түргэн хоол болон шарсан хэрэглээгээ хорих ёстой гэнэ. Учир нь шарж...

Зажилдаг кофе бүтээжээ

2015 оны 11 сарын 25      0      2315

Кофегүй өдрийг өнгөрүүлэх ямар гунигтай гээч. Зарим хүн тэр ундаагүй бол бараг үхэх шахдаг гэдэг дээ. Гэсэн ч заримдаа тухлан суугаад, кофетой “найзлах” боломж гардаггүй. Тэгвэл Америкийн “Nootrobox” компани зажилдаг кофе бүтээснээр олон хүний загатнасан газарт маажив. Зургаан цагийн турш “уух” боломжтой, В аминдэмээр баялаг, бас фолийн хүчил агуулсан уг бүтээгдэхүүн  хар, сүүтэй, шоколадтай гэсэн гурван сонголттой гэсэн. 

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй