Эвэрт үлэг гүрвэлийн яс илрүүлжээ

2015 оны 12 сарын 04      0      3069

Америк тивийн өмнөд хэсгээс илрүүлсэн нэгэн амьтны ясыг шинжилсэн палеонтологичид “Дунд зэргийн нохойн хэртэй, эвэртэй амьтны ясыг судалсны эцэст  эвэрт үлэг гүрвэлийн төрөл мөн гэж дүгнэлээ. Ийм амьтан шинжлэх ухаанд бүртгэгдээгүй байсан ч гарцаагүй үлэг гүрвэлийн овгийнх гэдгийг нь баталсан. 100 сая гаруй жилийн тэртээх тэр амьтан өвсөн тэжээлтэй байжээ” гэх ВВС мэдээлжээ. 

2016 оноос нас ”нэмдэг” эм зарна

2015 оны 12 сарын 04      0      3454

“The Telegraph”-т мэдээлснээр Аме­рикийн зах зээлд нас “уртасгах” эм бэлдмэл ху­дал­даж эхлэх гэнэ. Чихрийн шижингийн үед хэрэглэдэг мет­формин хэмээх бэлдмэл хөгшрөлтийн явцыг удаашруулдаг болохыг мэрэгч амьтдад хийсэн туршилтаар олон улсын судлаачид батал­жээ. Тэгвэл эл эмийн тэрхүү чанарыг агуулсан шинэ бүтээгдэхүүн гарган авснаа хүн дээр туршаад хэдэн жил болсон аж. Метформин биеийн эд, эсүүдэд  хүчилтөрөгчийг тээвэрлэж, тэнцвэрийг...

Панда 100 насалжээ

2015 оны 12 сарын 04      0      3188

Өнгөрсөн сарын 28-нд хятадууд нэгэн амьтны төрсөн өдрийг сүр дуулиантай тэмдэглэжээ. Басы нэртэй хулсны баавгай 35 хүрсэн нь энэ төрлийн амьтны хувьд 100 насалсантай дүйцэх гэнэ. Энэ бол одоогийн байдлаар дэлхийн дээд амжилтын хоёрт бичигдэх үзүүлэлт юм байна. Өдгөөгийн байдлаар 38 настай Ця-Ця хамгийн өндөр настай панда бөгөөд Хонконгийн амьтны хүрээлэнгийнх аж.

Лагерфельд кино хийжээ

2015 оны 12 сарын 04      0      4176

Алдарт загвар зохион бүтээгч К.Лагерфельд  хатагтай Коко Шанельд зориулан богино хэмжээний баримтат кино хийжээ. Ердөө 11 минут үргэлжлэх бүтээлийнх нь гол дүрд Кристен Стюарт тоглосон аж.  Лагерфельд жүжигчин бүсгүйд “Нэг талаас буцалж, оргилсон залуу Коко, нөгөө талаас папарацциудаас залхаж, ядарсан хатагтайг харуулаарай” гэж зөвлөсөн гэнэ. 

Пинк НҮБ-ын Хүүхдийн сангийн элч болов

2015 оны 12 сарын 03      0      3196

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэхэд дуу хоолойгоо өргөж, хувь нэмрээ оруулахаар шийдсэн америк дуучин Алиша Бет Мур буюу Пинкийг ЮНИСЕФ буюу НҮБ-ын Хүүхдийн сангийн элчээр томилжээ. Ингэснээр тэрбээр буурай орны хүүхдүүдийн төлөөх буяны үйлсүүдэд НҮБ-ыг төлөөлөн оролцохоос гадна хүүхдийн эрх зөрчигдөж буй газруудад биеэр очих үүрэгтэй. Мөн хүүхдийг хөхөөр хооллох сургалтыг олон улсад зохион байгуулах зэрэг өргөн хүрээтэй ажилд оролцоно. Олон улсын хүүхдийг хамгаалах үйлсэд тэрбээр...

Усыг шүүс болгодог аяга бүтээжээ

2015 оны 12 сарын 02      0      2715

  Америкийн зохион бүтээгч Исаак Леви ус ууж хэрэглэгчийн тархийг “хуурч”, ус биш, шүүс ууж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг аяга бүтээжээ. Сүүлийн зургаан жилийн турш хийсэн туршилт, хөдөлмөрийнхөө үр дүнд жүрж, алим, нимбэг, ойн жимсний үнэртэй аяга хийсэн аж. Түүнд ус хийгээд уухад яг л тухайн жимсний шүүс ууж байгаа мэдрэмж төрнө. Үүний нууц нь үнэндээ бол ус болон аяганд бус, үнэр, амтны талаарх хүний тархинд бичигдсэн ойлголт болон үнэрлэх мэдрэхүйн мэдээлэлтэй...

Модоор гоймон хийх арга боловсруулав

2015 оны 12 сарын 01      0      2800

  Японы “Oмикенши” компани модноос илчлэг багатай гоймон үлдвэрлэх технологи боловсруулжээ. Энэ аргаар хийсэн 100  гр гоймонгийн ичлэг ердөө зургаан ккал  бөгөөд цавуулаггүйгээрээ давуу талтай. Тиймээс бүдүүн гэдсийг цэвэрлэж, өтгөн хаталтаас сэргийлнэ. Гол орц нь модны эслэг бөгөөд тэрхүү түүхий эдэд гоймонгийн үндсэн амт оруулахад цагаан будаа болон сайн чанарын дарсны охь нэмсэн аж. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр бол цуёсан дахь чихэр, ашиггүй холестериний...

Цусны донорууд илүү урт насалдаг

2015 оны 11 сарын 30      0      2543

  Данийн эрдэмтэд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хийсэн судалгаандаа тулгуурлан “Цусны донорууд жирийн хүмүүсээс илүү урт насалдаг” гэж мэдээлжээ. Уг судалгаанд Шведийн мэргэжил нэгтнүүд нь хамтарч, хэдэн сая донорыг хамруулсан юм байна.  Цусны донор болохын тулд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагддаг нь нэг талаар байнга үзлэгт хамрагдан, өвчлөхөөс урьдчлан сэргийлэх арга болдог учраас цусаа хандивлах хүмүүс эрт наслах нэг нөхцөл болдог гэж тэд мэдээлсэн байна....

МЭДРЭМЖИЙН ШОК

2015 оны 11 сарын 30      0      4125

Ууланд осгох, одой байх, аянганд ниргүүлэх, хүйсээ солиулах, саран дээр очих, сансарт нисэх, мөсөн туйлд хүрэх, үхээд сэхэх... Ийм онцгой тохиолдолд хүн ер нь яадаг бол? Мэдээж сайхан зүйлтэй учирсан нэгний сэтгэл хөдлөл туйлдаа хүрч, баярлана. Харин бусдаас гаж байгаадаа гутарсан нэг нь магадгүй хааяахан үхэлтэй “ярьдгийг” үгүйсгэхгүй. Үхэлтэй тулж үзсэн нэг нь бол амьдрал руу тэчъяадан тэмүүлж, шунан дурласан байгаа. Энэ мэтээр ургуулан бодвол янз бүрийн л дүрслэл...

Оросууд хүнсэнд Е621 бодис хэрэглэхийг хориглох нь

2015 оны 11 сарын 29      0      3758

  ОХУ-ын Думын гишүүд Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьжээ. Энэ нь хүнсний амт орлуулагч глутамат натри буюу Е 621 хэмээх бодис ашиглахыг бүрэн хориглох тухай заалт юм байна. Өнөөгийн байдлаар хагас боловсруулсан болон түргэн болдог хоол хүнс, шаржигнуур төмс, хатаасан талх, төрөл бүрийн сүмс гэхчлэн хүнсний ихэнх бүтээгдэхүүний найрлагад глутамат натрийг багагүй хэмжээгээр ашигладаг хэрнээ сав, баглаа боодол дээр тэмдэглэгээ хийдэггүй аж....

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй