Ганц байшинд бүх амьдрал өрнөнө

2015 оны 03 сарын 26      0      2849

  Америкийн Аляска мужийн Уиттиер 220 оршин суугчтай жижигхэн хот. Тус мужийн хувьд цөөхөн хүн амтай хот олон байдаг учраас энэ нь тийм ч гайхмаар юм биш. Хамгийн гол нь Уиттиерийн бүх иргэн 14 давхар ганц байранд амьдардаг юм байна. Ингээд зогсохгүй тэрхүү байранд дунд сургууль, сүм, эмнэлэг, цайны газар, фитнес, дэлгүүр,  тэр бүү хэл цагдаагийн хэлтэс нь ч бий аж.

Усаар ”буудагч”

2015 оны 03 сарын 26      0      2800

Шинжлэх ухааны латин нэршил нь рeriophthalmus barbarous хэмээх нэгэн сонирхолтой загас бий. Түрлэгээр дэвхрэгч гэж ч нэрлэгддэг эл загас далайн татлагаар ил гардаг. Ийнхүү “хуурай” газарт гарсныхаа дараа гайхалтай ангуучилж, хооллодог аж. Ингэхдээ амандаа балгасан усаа асар хүчтэй, хурдтайгаар олз руугаа цацаад, эргүүлэн сордог гэнэ. Энэ үед ус яг л мэлхийний хэл шиг харагддаг байна. Түрлэгээр дэвхрэгч ийнхүү ангуучилдгийг өмнө нь эрдэмтэд огт анзаараагүй байсан гэнэ....

Оросууд шинэ бэлгэдэл хайж байна

2015 оны 03 сарын 25      0      2167

ОХУ-д 2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15 хүртэл зохион байгуулах хөлбөмбөгийн ДАШТ-ий бэлгэдлээр баавгай сонгохоос татгалзжээ. Учир нь энэ амьтан аль хэдийнэ олон улсын тавцанд тус улсыг илтгэх нэгэн бэлгэ тэмдэг болсон бөгөөд  оросууд өдгөө эх орноо таниулах өөр зүйл гаргаж ирэх ёстой гэжээ. Тиймээс 2016 он гэхэд ДАШТ-ий бэлгэдлийг олон нийтэд танилцуулахын тулд ОХУ-ын их, дээд сургуулиудын оюутнуудын дунд уралдаан зарласан байна.

Хойд туйл “халууцаж” байна

2015 оны 03 сарын 24      0      1765

НАСА-гийн эрдэмтдийн мэдээлснээр Арктикийн мөсөн бүрхүүлийн хэмжээ 14.5  сая ам км болж хумигдсан нь  2011 оныхтой харьцуулахад 100 гаруй ам км-ээр бага үзүүлэлт аж. Хиймэл дагуулын мэдээ, зургийг харьцуулж гаргасан энэ тоо дэлхийн эрдэмтдийн санааг зовоож байна. Хэрэв энэ хэмнэлээрээ явбал энэ зуунй эцэс гэхэд мөсөн тив усан тив болох магдлалтай гэнэ. Дашрамд дуулгахад, дэлхийн хойд туйлын мөсөн бүрхүүлийн хэмжээг “Википедия”-д 27 сая ам км гэж тэмдэглэжээ.

800 сая хүн 11 хааны удам

2015 оны 03 сарын 24      0      2064

Дэлхийн долоон тэрбум гаруй хүн амаас ойролцоогоор 800 сая нь Монголын хаан Чингис, Хятадын удирдагч Абаоци /монголд төрсөн гэх бөгөөд хятад нэр нь Ляо Тайзу/, Киданы эзэн хаан нарын 11 том удирдагчийн үр удиынхан байна гэж “Daily мail”-д мэдээлжээ. Олон улсын генетикчид Азийн 121 орны хагас сая орчим эрэгтэй хүний ДНХ-ийн бүтцийг  судалалж, өвөг дээдсийг нь тодорхойлсны үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрсэн аж. Судалгаанд хамрагдсан тэдгээр эрчүүдийн бараг 38 хувь нь эртний...

Хятад бурхнаа буцааж авахаар судалж байна

2015 оны 03 сарын 24      0      2025

Нидерландын вант улсын “Drents” музейд хадгалагдаж байсан бурхны  баримал дотроос нэгэн ламын занданшуулсан шарил олдсон талаар өнгөрсөн хоёрдугаар сард дэлхийн хэвлэлүүд шуугисан. Тэгвэл тэр гайхамшигт баримлыг 1960-аад онд Хятадын соёлын хувьсгалын үеэр хулгайлан, хууль бусаар хил дамнуулсан гэж Бээжин мэдээлжээ. Дашрамд сануулахад, музейн үзмэр шинжээчид баримлыг олон улсын үзэсгэлэнд тавихаар цэвэрлэж байгаад энэ нь жирийн нэгэн зүйл биш, “авс” болохыг...

БЭЙ ШУАНГ Францад “аялсан нь”

2015 оны 03 сарын 11      0      4007

Францын байгаль судлаач, номлогч Жан Пьер Арман 1869 оны хавар Хятадад зорчиж л дээ. Тэгсэн Сычуань мужийн хэдэн анчин түүнд хар, цагаан өнгөтэй, өтгөн, шигүү үстэй нэгэн амьтны арьсаар хийсэн шуба бэлэглэсэн аж. Өмнө нь тийм гайхалтай зүйл огт хараагүй франц номлогч дуу алдан гайхаж, ямар амьтны үс болохыг асуухад “Бэй шуанг” гэж хариулжээ. Тэр нь хятадаар “Цагаан хэнхдэгтэй баавгай” гэсэн үг юм байна. Өдгөө панда нэрээрээ алдаршиж, Дэлхийн байгаль хамгаалах сангийн...

ЕВРАЗИЙН ХАМГИЙН ӨНДӨР ГАЛТ УУЛ “УУРТАЙ” БАЙНА

2015 оны 01 сарын 06      0      2532

Камчаткийн Ключев бол Евразийн хамгийн өндөр, том галт уул бөгөөд ойролцоогоор 7000 жилийн настай. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас идэвхжил нь эрс нэмэгдсэн энэ уулын тогоон дахь лав шинэчлэгдэж буй нь хэр “ууртай” байгаагийнх нь илрэл гэж ОХУ-ын тус бүс нутгийн ШУА-ийн эрдэмтэд мэдээлжээ. Мөн Ключев галт уул сэрснээс үүдэлтэй газар хөдлөлтийн чичиргээний хэмжээ өсөж байгаагаас гадна шинэ оны эхний хэдэн өдөр бага зэргийн дэлбэрэлт болсныг 2013 оны наймдугаар сарынхтай...

ИРЭЭДҮЙД НИСДЭГ “ТАВАГ”-ААР ЗОРЧИНО

2015 оны 01 сарын 06      0      2270

  “Airbus” корпорац агаарын тээврийн үйлчилгээнд нисдэг “таваг” нэвтрүүлэх болсон талаараа өнгөрсөн оны сүүлчээр мэдээлж байсан. Ирээдүйд онгоцнуудыг халж, шинэ үеийн агаарын тээврийн хэрэгсэл болгох зорилготой тэрхүү “таваг”-ийг патенттай болгохоор холбогдох газарт нь баримт бичгээ ч бүрдүүлэн өгсөн аж. Ингэснээр тус корпорац ойрын ирээдүйд тэнгэрийн үйлчилгээнд нэвтрүүлэх хөлгөө баталгаажуулж байгаа хэрэг бөгөөд тэднийхээс өөр газар “нисдэг...

Нэр нэгтийн чих нэг: ӨВЛИЙН ӨВГӨН (Цан хүүрэгтэй зочид )

2014 оны 12 сарын 25      0      6562

“Нэр нэгтийн чих нэг” буландаа амидай нарыг урьдаг уламжлалаа энэ удаа зөрчлөө. Өнөөдрийн дөрвөн зочин маань өөр өөр нэртэй. Гэхдээ тэднийг “Өвлийн өвгөн” гэдэг нэр нэгтгэдэг. Тэд “Өвлийн өвгөн болох нь өндөр хариуцлага, нэр хүндтэй ажил” гэсэн. Ийм л нэгэн сэтгэлээр жил бүр үүргээ онцсайн гүйцэтгэдэг Ц.Жарантав, Г.Мягмарнаран, Б.Жаргалсайхан, З.Манлайжав гэдэг “өвгөд”-ийг нэр нэгтнүүдийн буландаа урив. Нэр ондоо ч нэлээдгүй зүйл дээр санал...

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй