Япон улс Буд гаригийн тойрог зам руу төхөөрөмж илгээнэ

2015 оны 03 сарын 30      0      2811

Нарны аймгийн хамгийн жижиг гариг Будын тойрог зам руу япончууд өөрийн төхөөрөмжийг илгээхээр төлөвлөжээ.  Нарны хамгийн ойрын “хөрш” энэ гаригийн нэг хоног нь дэлхийн 176 өдөртэй тэнцдэг. Нарыг 88 хоногийн дотор бүтэн тойрдог. Нягтын хувьд дэлхийн дараа ордог ч соронзон орон султай. Энэ мэт сонирхолтой эл гаригийг илүү ойроос судлах зорилгоор 2016 онд хөөргөх   төхөөрөмжийг өнгөрсөн бүтэн сайн өдөр Сагамихара хотод болсон хурлын үеэр танилцуулсан байна. 2.4 м урт,...

Туркт газар доорх эртний хотыг илрүүлэв

2015 оны 03 сарын 30      0      3082

Туркийн Каппадоки дүүргийн нутаг дэвсгэрээс барилгын ажилтнууд 4500 ам км талбай эзлэх эртний нэгэн хотыг  илрүүлжээ.   А рхеологич М . Гульяз ын мэдээлснээр газрын гүнд 100 метрт байгуулсан эл хотыг далд уурхайг ашиглан маш өндөр зохион байгуулалттай төлөвлөн босгожээ.  Эртний тэр хотынхон дарс үйлдвэрлэж, сүмд ч очдог байсныг  тэндээс гарсан олдворууд нотлох гэнэ. Туркийн эрх баригчид энэхүү аварга байгууламж бүхий олдвораг Каппадоки йн эрдэнэс хэмээн зарлажээ.

Хоолны тосоор онгоцны түлш хийжээ

2015 оны 03 сарын 30      0      2845

Хятадын “Hainan аirlines” компани хүнсний тосноос гарган авсан түлшээр цэнэглэсэн "Боинг-737" онгоцоор орон нутагт зорчигч тээвэрлэсэн талаараа мэдээлжээ. Энэ бол дэлхийн түүхэнд био түлшээр нислэг хийсэн хоёр дахь тохиолдол юм. Өнгөрсөн бямба гаригт Шанхайгаас Бээжин рүү хийсэн эл нислэгт ашигласан түлшийг Хятад улсад үйл ажиллагаа явуулж буй нийтийн хоолны газруудын хаягдал тосыг боловсруулан гаргаж авсан гэнэ. Ийнхүү хаягдал хүнс ашигласнаар байгаль орчны бохирдлыг бага боловч...

Үлэг гүрвэлийн эгнээ нэгээр нэмэгдэв

2015 оны 03 сарын 29      0      3375

ОХУ-ын Кемерово мужийн Томскоос Юрийн галвын үед хамаарах нэгэн үлэг гүрвэлийн чулуужсан яснуудыг 2008 онд олсон юм байна. Үүний судалгаа саяхан дууссан талаар эрдэмтэд мэдээлжээ. Уг олдвор шинжлэх ухаанд шинэ хуудас  нээжээ. Томскийн улсын их сургуулийн судлаачдын мэдээлснээр уг олдвор шинжлэх ухаанд өмнө нь танигдаагүй үлэг гүрвэл аж. Барагцаалбал, 100 сая жилийн тэртээх бөгөөд титанозаврын төрөлд хамаарах гэнэ. Дээд тал нь 40 хүртэл метр урт титанозавр өвсөн тэжээлтэн байсан гэж...

Нэр шигээ урт сайхан наслаарай

2015 оны 03 сарын 29      0      5854

Өнөөдөр Төрийн шагналт, ардын жүжигчин Хорлоогийн Уртнасан гуайн мэндэлсэн өдөр. Дэлхийд алдартай олон тайзнаа Монголын нэрийг дуудуулж, бахархуулж чадсан энэ эрхэм хүн олон сайхан уран бүтээлч төрүүлсэн. Өдгөө ч Монголын сонгодог урлагийн ирээдүйн боловсон хүчнүүдийг бэлтгэсээр буй нэгэн том сургууль билээ. ДБЭТ-ын гоцлооч, гавьяат жүжигчин Магилжавын Болд  “Төрийн шагналт Х.Уртнасан гуай Ж.Пуччинийн Чио Чио Санг жинхэнэ утгаар нь амилуулсан, үнэхээр гайхалтай. Би гаднын хэд...

Шидэт туулай эргэн иржээ

2015 оны 03 сарын 29      0      3656

  Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны уулархаг бүс нутаг Тянь-Шаньд судлаачид нэгэн гайхалтай амьтантай таарчээ. Тэр бол огдойн овог, туулайн бүлэгт хамаарах Ili рika буюу или огдой бөгөөд сүүлийн 22 жилийн хугацаанд сураг тасраад байжээ. Тун ховор үзэгддэг дээрээс нь сайтар судлагдаагүй энэ амьтныг нутгийнхан  “Ид шидийн туулай” хэмээдэг гэнэ. Шидэт туулайг байгаль хамгаалах “Ли Вэйдонд” байгууллагын  ажилтнууд 1983 онд анх мөн л Тянь-Шань...

ХАРАГДАХГҮЙ, БАРИГДАХГҮЙ

2015 оны 03 сарын 26      0      2885

  Америкийн химичид арваалжны уургийг ашиглан  үл харагдах наалт бүтээсэн нь цэрэг,  тагнуулынхны анхаарлыг татлаа. Эл наалт хэт улаан туяаны камерт ч “баригдахгүй” уч­раас тэр. Өнгөрсөн даваа гаригт болсон Америкийн хи­мичдийн холбооны чуулганы үеэр эл онцгой бүлээлээ танил­цуулсан байна. Өдгөө тус улсын цэргийн хувцас үйлд­вэрлэлд өнгөлөн далдлах зорулалтай хувцас, хэрэгслийг бор, ногоон өнгө бүхий жирийн даавуугаар хийдэг. 

Сөүлд 15 минутын дотор хамрын хэлбэрээ өөрчилж болно

2015 оны 03 сарын 26      0      2895

Дунд сургуулиа төгссөн охиндоо хамрын хэлбэрээ өөрчлөх хагалгааны мөнгө өгчихвөл хамгийн том бэлэг болно. Хошин гэмээр ч энэ бол гарцаагүй үнэн. БНСУ-ын гурван эмэгтэй тутмын нэг нь гоо сайхны мэс засал хийлгэж, “хөөрхөн” болсон гэдэг судалгаа байна. Өөр нэг судалгаагаар 20-иод насны хоёр бүсгүй тутмын нэг нь гадаад төрхөө өөрчилсөн байдаг аж. Сөүлийн Ганнам дүүргийн хоёр ам км газарт гоо сайхны мэс засал хийдэг 500 гаруй эмнэлэг бий гэнэ. Энэ оронд гоо сайхны хагалгаа цэцэглэн...

Леди Гага нохойгоо эрхлүүлэв

2015 оны 03 сарын 26      0      3175

Леди Гага хайртай бульдог Эйшадаа инстаграм хаяг нээж өгчээ. Тэрхүү хаягт ердөө гурав хоногийн дотор 16.400 хүн хандаж, сэтгэгдлээ үлдээсэн байна.

Өндөг үү, бөмбөг үү

2015 оны 03 сарын 26      0      2944

  Өндөг зууван. Гэхдээ бөмбөг шиг бөөрөнхий өндөг байна. Тун ховор ийм өндгийг идэхэд хайран санагдаад англи бүсгүй 741 доллараар заржээ. Содон өндгийг авах үнийн саналаа 60 хүн “eBay” цахим худалдаанд ирүүлсэн гэнэ. Бүсгүй ганц өндөгнөөс олсон орлогоо буяны үйлсэд хандивласан юм байна.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй