Ди Каприо өөрийн арал дээр эко амралтын газар байгуулж байна

2015 оны 04 сарын 05      0      3622

  Холливудынхан мөнгөө үрж ядан, тансагладгийн үргэлж шүүмжилж, байгаль хамгаалах үйлсэд харамгүй хандивладаг жүжигчин Леонардо Ди Каприо эдлэн газартаа үзэсгэлэнт амралтын газар байгуулж буй гэнэ. Эдлэн газар гэдэг нь үнэндээ бол нэг арал бөгөөд Төв Америкт орших Белиз улсын зүүн хэсэгт Карибын тэнгисийн эрэгт бий аж. Түүний бүрдүүлсэн багт архитектор, дизайнер, инженерүүдээс гадна нэртэй эрдэмтэд багтсан байна. Каприо энэхүү арлыг анх хараад дэндүү хайр гамгүй эдэлсэнд нь...

Онцгой чадварт вирус илрүүлжээ

2015 оны 04 сарын 05      0      3398

  Олон улсын эрдэмтэд  далайн гүнээс ус болон метаны дээж аван шинжилж байгаад шинжлэх ухаанд өмнө нь бүртгэгдэж байгаагүй нэгэн төрлийн вирус илрүүлсэн талаар сэтгүүлд нийтэлжээ.  Хамгийн гайхалтай нь уг вирус шинэ орчинд амархан дасан зохицож, хувьсах чадвартай гэнэ.  Эрдэмтэд энэ байдлыг нь “Шинээр илрүүлсэн эл вирус дөрвөн генээ өөрчилж, өөрийгөө хувьсалд оруулдаг чадвартай. Уг нь хувьсал бол цаг хугацааны явцад гадаад хүчин зүйл, нөлөөллөөр явагддаг. Тиймээс...

Робин Уильямс өөртэй нь “уулзахыг” 25 жил хоригложээ

2015 оны 04 сарын 02      0      3164

  Өнгөрсөн зун амиа егүүтгэсэн жүжигчин Робин Уильямс  дүр төрхийг нь нас барснаас нь хойш 25 жилийн хугацаанд ашиглахыг хориглож, бичиг баримтаа  баримтжуулсан байжээ. “The Hollywood Reporter”-т мэдээлснээр уг бичиг баримтын дагуу бол 2039 он хүртэл түүний нэр, гарын үсэг, гэрэл зураг, дүрсийг кино, сурталчилгаанд ашиглах хориотой болжээ. Р.Уильямс гэр бүл болон ойр дотны хүмүүс нь ч тийм эрхгүй гэдгийг мөн онцлон дурдсан байжээ. Түүний баримтжуулж...

Хятад, Энэтхэгийн хамтарсан кино нээлтээ хийнэ

2015 оны 04 сарын 02      0      3166

  Жеки Чан “Кунг-фу йог” киноныхоо нээлтийг ирэх намар эхлээд Энэтхэгт хийх болжээ. Хятад, Энэтхэгийн хамтарсан анхны кино болох “Кунг-фу йог”-ийн найруулагчаар Стенли Тонг ажиллажээ. Жеки Чаны хамтрагчаар уг нь  Болливудын жүжигчин Малика Чераватыг сонгосон байсан ч, Рия Сен тоглосон байна. Мөн 2016 онд нээлтээ хийхээр зарлаж байсан ч, ийнхүү наашилсан уг кинонд Энэтхэгийн алдарт жүжигчин Аамир Кан мөн тоглосон байна.    

Хил дамнан амьдардаг махчин амьтдын судалгаа гаргажээ

2015 оны 03 сарын 31      0      2729

 Орос, Хятадын хил дамнан орших дархан цаазат газрууд,  Алс Дорнодын махчин амьтдын молекул-генийн судалгааг хоёр орны эрдэмтэн, мэргэжилнүүд хийсэн аж. Амарын бар, ирвэсний ноос, ялгадас болон тухайн бүс нутагт байршуулсан камерт буусан дүрсүүдийг цуглуулах, лабораторид шинжлэх гэх мэтээр шат дараалсан судалгааны дүнд ДНХ-ийнх нь харьцуулсан үзүүлэлт гаргажээ. Ингэснээр дархан газрын махчин амьтдын шилжилт хөдөлгөөн, тоо толгой, нас, хүйс, удамшлын талаар чухал тулгуур...

Дагуурын талаас чоно “захиа” илгээжээ

2015 оны 03 сарын 31      0      2869

  Монгол, Орос, Хятад улсын хил дамнасан үзэсгэлэнт бүс нутаг Дагуурын талаас чоно “мессеж” илгээсэн талаар Оросын байгаль хамгаалагчид мэдээлжээ. Оросын нутагт орших Дагуурын дархан газрын төхөөрөмжид  Байгалийн хязгаараас   нэг настай чононоос дуудлага ирсэн аж. Тэр бол бэлтрэг байхад нь чиптэй хүзүүвч зүүлгэсэн судалгааны онцгой бай болсон чоно юм байна. Тэрхүү хүзүүвчинд чонон сүргийн явсан газар, чиглэл зэрэг мэдээллийг цуглуулах программ суулгасны...

Халуун цустай, далавчтай үлэг гүрвэл байжээ

2015 оны 03 сарын 31      0      2668

ОХУ-ын Эрхүү хотын Дэлхийн царцдасын хүрээлэнгийнхэн Байгалийн хязгаар нутгаас олдсон шувуун хөлт үлэг гүрвэлийн олдворыг Бельги, Францын эрдэмтэдтэй хамтран судалжээ. Тэдний мэдээлснээр эл олдвор нь орнитопод  буюу өвсөн тэжээлтэй, шувуу төрхт үлэг гүрвэл бөгөөд халуун цустай байсан байх магадлалтай аж. Энэ талаар “Sсience” сэтгүүлд нийтэлснээс үзвэл уг үлэг гүрвэлийн арьс нь загасны хайрс шиг байжээ. Энэ нь үлэг гүрвэлийн бүтцийн талаарх ойлголтыг шинэчлэх том нээлт...

Ген буруутай

2015 оны 03 сарын 31      0      2657

Тарган байх муухай. Тэгэхээр турах хэрэгтэй. Бургас шиг болохгүй ч, ядаж хэвийн жиндээ очих ёстой. Ингэж бодоод хоолны дэглэм бариад, овоо жин хаслаа. Бие хөнгөрөөд цаанаа л сайхан. Гэсэн ч даашинз өмсөхөөр гэдэс хавиар бөндийгөөд байхаар сэтгэлээр унана. Ер нэгэнт таргалчихаар хэвлий хавийн өөх ингээд “царцчихдаг” юм болов уу. Яагаад тэр л хэсгээр нимгэрдэггүй юм бол. Турахаар элдэв арга хайж, “гэдэстэйгээ” тэмцэж буй хүмүүсийн ийм нэгэн асуултад америк судлаачид...

Таван настнуудад үйлдлээ хянах чадвар суугаагүй байдаг

2015 оны 03 сарын 31      0      2767

Британийн эрдэмтэд таван настай хүүхдүүдийн оюун, сэтгэл нь өөрийн үйлдлийг хянахад хараахан хөгжиж, боловсорч гүйцээгүй байдгийг тус улсын сургуулийн өмнөх насныхны дунд хийсэн судалгаагаараа нотлохоор оролджээ. Эцэст нь хүүхдийн танин мэдэхүйн болон хариуцлага ухамсарлах чадвар нь чухамхүү таван настайд нь хөгжиж эхэлдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үүнээс гадна энэ насандаа хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ харилцахдаа ихэвчлэн үл ойлголцож, хүндрэлтэй учирдгийг тогтоосон гэнэ.  

Шимэгч хорхой архичин болдог шалтгааныг “хэлнэ”

2015 оны 03 сарын 31      0      2899

Виржинигийн их сургуулийн эрдэмтэд  хүн ямар үед архинд донтож, хар уснаас хамааралтай болдгийг цагариг хэлбэрт шимэгч хорхойн бүтцийг ашиглан тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Тэрхүү өтөнд хүнийхтэй адил SWI/SNF хэмээх уургийн нэгдэл байдаг аж. Тиймээс өтийг байнга архиар “угжиж”, эл уургаар нь дамжуулан архинд донтолтын учрыг олж болох магадлалтай гэж мэдээлжээ.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй