Баян хясаа

2015 оны 04 сарын 09      0      3729

  Нэг хясаанаас 50 ширхэг сувд гарчээ. Гэхдээ сувдны аж ахуйд биш, зоогийн газрын ширээнд, бүр захиалагчийн тавагт байсан хясаанаас шүү дээ. Америкийн Теннесси мужийн Франклин хотод  амьдардаг 53 настай Тони Эллиот  “Puckett’s Boathouse” зоогийн газарт үдийн хоолондоо хясаа захиалаад ийнхүү хүзүүний “зүүлттэй” болжээ. Сувднууд жижигхэн хэмжээтэй байсан ч, элдэв чамин чулуу, шигтгээтэй хольж, хэлхвэл нэг зүүлт хангалттай болох гэнэ. Тус газрын...

Далайн хав индианчуудад сүрьеэ “бэлэглэсэн”

2015 оны 04 сарын 09      0      3574

Далайн хав Хэдэн зуун жилийн тэртээд, европчуудын мөр Америк тивд гараагүй байхад далайн хав, далайн арслан сүрьеэгийн нянг тус газарт тараасан гэж “Натуре” сэтгүүлд бичжээ. Тэндхийн олон зуун уугуул иргэн индианчуудын амийг авч одсон улаан бурхан, салхин цэцэг, хумхаа, томуу зэрэг элдэв халдварт өвчнийг тус бүс нутагт конкистадорууд буюу Испани, Португалын цэргүүд тээж очсон гэсэн үзэл баримтлалыг энэ нээлт няцаажээ. Сүрьеэ зэрэг халдварт олон өвчин амьтдаар дамжин тус...

Бусдын “энгэсэг” нугасыг нь гэмтээжээ

2015 оны 04 сарын 09      0      3660

  Австралийн иргэн, 27 настай Жо Гилкрайст найзынхаа энгэсэгний сойзыг хэрэглэснээс болж бие нь саажсан таагүй явдал болжээ. Эмч нарын дүгнэлтээр стафилококк нянгийн улмаас түүний биеийн доод мөчнүүд хөдлөхөө больсон гэнэ. Энэ нян бүсгүйн нугасыг гэмтээсэн бөгөөд насан туршдаа ийнхүү суумгай болсон нь харамсалтай. 

18 настай хүү 13 их, дээд сургуулиас урилга авчээ

2015 оны 04 сарын 08      0      2934

  Америкийн иргэн, 18 настай Гарольд Эки дотооддоо төдийгүй дэлхийд нэртэй Харвард, Колумб, Дартмут, Йель,  Корнелль, Принстоны зэрэг 13 их, дээд сургуулиас  урилга хүлээн авчээ. 10 жилийн өмнө эцэг эхийнхээ хамт Нигерээс Америкт цагаачилсан тэрбээр мэдрэлийн мэс засалч болоод альцгеймер өвчнөөр шаналж буй эмээгээ эмчлэх том мөрөөдөл тээж яваа аж. Гэхдээ нэр хүндтэй олон сургуулиас сонголт хийх хэцүү учраас хүү ямар чиглэлээр сурахаа хараахан шийдээгүй байгаа гэнэ. Гарольд...

Эрдэмтдийн “төөрүүлсэн” үлэг гүрвэлийг олов

2015 оны 04 сарын 08      0      2932

  Португалийн палеонтологич Эмануэл Шопп нэгэн үлэг гүрвэлийн олдворыг судалснаар 100 гаруй жил төөрөлдсөн мэргэжил нэгтнүүдийнхээ төөрөгдлийг залруулсан байна. Юу гэхээр, тэрхүү олдворыг бүр XIX зууны сүүлийн хагаст Америкаас палеонтологич Офонил Марш олж, илрүүлээд бронтозавр хэмээн тодорхойлжээ. Тухайн цагт Филадельфий н Байгалийн шинжлэх ухааны академийн гишүүн Эдвард Коп, Йелийн их сургуулийн Байгалийн түүхийн музейн доктор  Офонил Марш гэсэн чинээлэг хоёр эрдэмтэн...

Цэрдийн галвын “Ромео, Жульетта”

2015 оны 04 сарын 08      0      2816

Үлэг гүрвэлтэй холбоотой өөр нэгэн сонирхолтой мэдээ дэлхийн хэвлэлүүдэд гарчээ. Америкийн палеонтологичдын шинэ олдвор шуугиан тариад байна. Тэд 75 сая жилийн тэртээд Цэрдийн галвын хожуу үед хүзүүгээрээ орооцолдон үхсэн хоёр овираптор буюу  өндөгний хулгайч хэмээх үлэг гүрвэлийн бараг бүтнээрээ чулуужсан ясыг Өвөрмонголоос олсон аж. Судлаач Скотт Персонс “Хоёр овираптор эрэгчин, эмэгчин байсан, эсэхийг тогтоох амаргүй. Мөн эвцэлдэж байгаад ийнхүү байгалийн гамшигт нэрвэгдсэн...

хойд хөршид сахалтнууд уралдав

2015 оны 04 сарын 07      0      2684

Хойд хөршийн нийслэл Москвад сахалны өдрийг өчигдөр тэмдэглэв. 1772 онд хатан хаан II Екатерина эл арга хэмжээг санаачилж, хамгийн гоё сахалтай эрийг шалгаруулж байжээ. Харин I Петр хааны үед сахал самбаандаа баригдсан хүнээс татвар авдаг байж. Орчин цагт орос эрчүүд сахлаар дэгжирхэхээс гадна нэр төрийн хэрэг гэж үздэг нь бий аж. Уржигдар болсон сайхан сахалтнуудын уралдаанд 200 хүн оролцож, долоон төрөлд өрсөлджээ. Түрүүлсэн гоё сахалт эр дэлхийн уралдаанд орох эрхтэй болсон байна.  

харанга дэлдэх амьтан, ургамал

2015 оны 04 сарын 07      0      3242

  НҮБ-ын шийдвэрээр өнгөрсөн оны гуравдугаар сараас дэлхийн онгон байгалийн өдрийг жил бүр баяр болгон өргөн тэмдэглэж байна. Дэлхийн дулаарал, байгаль болон хүний хүчин зүйлээс шалтгаалан олон ургамал, амьтан мөхлийн ирмэгт ирснийг олон нийтэд сонордуулж, эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хүн бүр өөрийн чадлаар нэмэр болохыг уриалсан энэ өдөр WWF буюу Дэлхийн байгаль хамгаалах сангийнхан сонирхолтой олон материалыг дэлхийн хэвлэлүүдэд мэдээлж, тайландаа  дурджээ. 100 улсыг...

Испанид нүүр шилжүүлэн суулгажээ

2015 оны 04 сарын 07      0      3228

Артер болон венийн судасны төрөлхийн хэвийн бус холбоосноос үүдэн нүүрний ясны бүтэц нь өөрчлөгдөн, хэл ярианы согогтой болж, хараагаа алдахад хүрсэн 20 настай залууд Барселоны нэгэн эмнэлэгт хагалгаа хийсэн нь амжилттай болжээ. Нүүр шилжүүлэн суулгах нь анагаах ухаанд эрхтэн шилжүүлэх мэс заслаас хамгийн хүндэд тооцогддог аж. Энэхүү хагалгаанд Жоана Пере Баррета эмчээр удирдуулсан мэргэшсэн 45 эмч оролцсон бөгөөд 27 цаг үргэлжилсэн гэнэ. Хагалгааны явцад амь насанд нь аюул учирч...

Британи эрдэмтэд цасны хүн байдгийг “батлав”

2015 оны 04 сарын 05      1      3602

Британийн ген судлаач Брайан Сайксаар ахлуулсан хэсэг эрдэмтэн Абхазаас олдсон гэх алмас буюу цасны хүний цогцсыг судалсны эцэст энэ нь хүний өөр нэгэн төрөл хэмээн дүгнэсэн талаар “ The Times ” мэдээлжээ. Өмнө нь зарим орны судлаачид алмасаас хомо сариенсын ген илрүүлж байсан  гэж шуугиан тарьж байсан. Угаас хүн төрх сармагчин шиг амьтан байдаг, эсэх нь маргаантай бөгөөд энэ талаар дэлхийн эрдэмтэд хэд хэдэн хэсэгт хуваагдсан аж. Б.Сайксын үзэж буйгаар алмас хэмээх...

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй