150 далайн гахай амиа хорложээ

2015 оны 04 сарын 12      0      3333

  Японы Хокота хотын нэгэн наран шарлагын газрын эрэг орчим 150 далайн гахай уснаас ил гарсан явдал өнгөрсөн амралтын өдөр болжээ. Амиа “золиослогч” амьтдаас ердөө гурвыг нь л аварч чадсан талаар NHK дамжуулав. Далайн гахай  энэ маягаар үй олноороо үрэгдсан явдал 2011 онд Японд бүртгэгдсэн аж. Тэр үед 50 байснаас 10-аад нь хүмүүсийн ачаар эргэн далайдаа гарч чадсан гэнэ. Дашрамд дурдахад, өнгөрсөн онд Туркийн Измирийн наран шарлагын газар орчим бэлтгэл хийж...

Хайрын лаборатори

2015 оны 04 сарын 10      0      4879

  Би гэрлээд жил орчим болж байна. Нөхрийн минь тал ч, манайх ч ерөнхийдөө боломжийн амьдралтай. Боломжийн гэхээс арай илүү ч байж мэднэ. Тиймээс бид гэрлээд л хүссэн байраа авч, өрх тусгаарлаад дороо л дажгүй төвхнөөд авсан. Аав, ээжийнхээ гэрээс гарч, амьдрал зохиоход  ширхэг хадаас, зүүнээс эхлээд бүх л юм хэрэгтэй болдгийг шинэ байраа тохижуулж байхдаа мэдэрч билээ. Ганц халбага л дутуу байхад бага гэлтгүй хүндрэл гардгийг бас мэдсэн. Энэ мэтээр эд хогшил, унадаг дугуй,...

Сурагчид мэргэжлээ сонгохдоо бэлтгэж байна

2015 оны 04 сарын 09      0      4541

Нийслэлийн 45 дугаар сургуулийн 11б ангийн сурагчид  “Өнөөдөр” сонины редакцид өчигдөр зочлон, Монголын өдөр тутмын  нэгэн хэвлэлийн газрын үйл ажиллагаатай танилцсан юм. Тус сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд жил бүр зохион байгуулдаг “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгийн хүрээнд өвөө эмээ, аав ээж, ах эгч нь хүүхдүүдийг өөрсдийн ажил мэргэжлийн онцлогтой танилцуулдаг гэсэн. Үүнээс гадна хүүхдүүдийн хүсэлтийн дагуу зарим албан байгууллага, үйлдвэр...

Арктикийн амьтад “урсаж” байна

2015 оны 04 сарын 09      0      4312

  Дэлхийн байгаль хамгаалах сангийн шинэ тайланд дурдсанаар дэлхийн дулаарлын улмаас Арктик буюу Хойд туйлын амьтан, ургамлын 97 хувь нь мөхөх аюулд тулаад байгаа аж. Тэдгээрээс 39 төрөл, зүйлийн сүүн тэжээлтэн, 162 төрлийн шувуу нэн ховордож байгаа аж.

Сансарт 57 эмэгтэй хүн ниссэн

2015 оны 04 сарын 09      0      4656

  Дэлхийн хэмжээнд сансарт ниссэн 57 эмэгтэй байдаг аж. Тэдний 45 нь АНУ, гурав нь ОХУ-ынх. Мөн Канад,  Япон, Хятад тус бүр хоёр, Их Британи, Франц, БНСУ нэг нэг бүсгүйРеспублики Корея. Выход в открытый космос эмэгтэй нисэгчээ Олон улсын сансрын станц руу илгээсэн байна. Дээрх эмэгтэйчүүдээс 11 нь задгай сансарт гарснаас Оросын  Светлана Савицкаягаас бусад нь Америкийнх юм байна. Сансарт хамгийн удаан ажилласан эмэгтэй нисэгч бол Пегги Уитсон. Нислэгийн хугацаа нь 376...

Наранд шарснаас арьсны хавдар нэмэгдэж байна

2015 оны 04 сарын 09      0      4776

   Сүүлийн 40 жилийн хугацаанд арьсны хорт хавдар туссан хүний тоо долоо дахин нэмэгдсэн гэсэн таагүй мэдээллийг олон улсын арьс судлаачид хийлээ. Дэлхийн хэмжээнд өндөр настай 100.000 хүн тутмын 55 нь арьсны хавдартай нь тонтоогдсон байа. 40 жилийн өмнө 100.000 настан тутмаас найм нь гэсэн судалгаа байжээ. Эл өвчний тархалт ийнхүү эрчимтэй нэмэгдэж байгаа нь хүмүүс наранд биеэ хэт шарж, арьсаа хүрэн улаан болгож моодолдогтой холбоотой аж.

Хэрэмний “өрөлтөөс” айсан гэнэ

2015 оны 04 сарын 09      0      3737

  Петербургийн иргэн Елисей өнгөрсөн зун наймдугаар сард хэрэм алсан хэргээр шалгуулж, гэм буруутай нь тогтоогдсон бөгөөд түүний үйлдсэн хэргийг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болжээ. “Хэрэмний зогсож байгаа нь надад их хачирхалтай санагдсан. Тэр яг над руу дайрахаар өрөлт авчихсан зогсож байхаар нь буудчихсан” гэж мэдүүлсэн түүнд шүүхээс  танхайрсан хэмээн таван жилийн ял ногдуулжээ. 

Саран дээр харийнхан “буужээ”

2015 оны 04 сарын 09      0      3648

 Уфологичид  буюу үл таних нисдэг биет судлах шинжлэх ухааны эрдэмтэд “Google Moon”-ы тусламжтайгаар дэлхийн дагуул дээр асар том байгууламжууд байгааг илрүүлсэн талаараа мэдээлжээ. Тэнд босгосон 30-50 байгууламж лав дэлхийнх биш, тэгэхээр харийнхны бүтээн байгуулалт гэж тэд дуу нэгтэй баталжээ. Сансар судлал сонирхдог, интернэт хэрэглэгчид үүнээс ч өмнө эдгээр байгууламжуудын талаар өөр хоорондоо мэдээлэл солилцсон байдаг аж. Тэдний тодорхойлсноор саран дээрх...

2033 онд Ангараг руу хүн илгээнэ

2015 оны 04 сарын 09      0      3673

Ангараг гариг руу элчээ илгээнэ гэж хөөрцөглөөд л байгаа. Энд тэнд хүмүүсийг бүртгэлээ, бэлтгэж байна гэх. Яг хэзээ, хаанаас хөөргөх нь тодорхой бус. Тэгвэл Аерикийн Одон орны нийгэмлэгийн хуралдаан энэ сарын 2-нд болж, эрдэмтэн, шинжээч, мэргэжилтнүүд Улаан нүдэн рүү анхны баг илгээх хугацааг 2033 он гэж мэдээлжээ. Хүн төрөлхтний элчүүд 2039 онд зорьсон газартаа хүрнэ гэж тооцолсон аж. Дэлхийнхний ирээдүйн “орон байр” болох тус гариг руу хүмүүсээ илгээх хугацааг...

Удахгүй робот-эмч хагалгаа хийнэ

2015 оны 04 сарын 09      0      3702

“Google ” корпорац “Жонсон Жонсон”-той хамтран мэс заслын  робот -тавцан үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэх болжээ. Тавцан гэхээр багаж, хэрэгслийг эмчид авч өгдөг ухаалаг ширээ гэж андуурав. Тэрхүү робот эмчийн хийх олон үйлдлийг бие даан гүйцэтгэх чадвартай нэг ёсны төмөр эмч байх гэнэ. Ингэснээр мэс засал хийх цаг, боловсон хүчнийг хэмнэх юм байна.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй