Сибирийн галт уул “нүгэлтэй”

2015 оны 04 сарын 17      0      2997

Мезозой эриний Пермийн галавын үед тодруулбал, ойролцоогоор 251 сая жилийн тэртээд болсон Перм-Триасын сүйрлээр дэлхийн амьд организмын 95 хувь устсанд  Сибирийн галт уулс “буруутай” байсан гэж олон улсын геологичид дүгнэжээ. Тэр  үед Сибирийн галт уулс идэвхжиж агаар мандалд их хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл хуримтлагдан улмаар далай, тэнгисийн усны химийн бүтцийн тэнцвэрт байдал алдагдаж, хүчиллэг болсноор амьтан, ургамал бөөнөөр устсан гэнэ.

Огторгуйд юу болоод байна

2015 оны 04 сарын 17      0      3067

Дэлхийн тойрог замд сансрын нисэгчдэд тохиолддог сонин, хачин үзэгдлийг эрдэмтэд тайлж, шинжлэх ухаанчаар тайлбарлахыг оролдож байгаа гэнэ.  Сансарт болсон олон хачирхалтай үзэгдлийн талаар нисэгчид төвдөө мэдээлдэг ч, олон жилийн турш олон нийтээс чандлан нууцалж ирсэн юм байна. Жишээ нь, сансрын анхны нисэгч Юрий Гагарин дэлхийн тойрог замд тун уянгалаг сайхан хөгжим шиг дуу чимээ сонссоноо илтгэсэн байдаг. Түүний дараа сансарт хөөрсөн Герман Титов ч радио сувгаар нь дамжин ирсэн...

Тооны хэлээр

2015 оны 04 сарын 17      0      2661

--ОХУ-ын Холбооны сансрын агентлаг буюу “Роскосмос”-ын төлөөлөгчийн мэдээлснээр бол оросууд 2027 онд саран дээр нисэгчээ буулгах бөгөөд энэхүү төсөлд 500 тэрбум рубль шаардлагатай аж. --Хүн бүрийн бие махбодид хувьсалд орсон аюултай хоёр ген байдаг гэж Чикагогийн их сургуулийн эрдэмтэд мэдээлэв. Тэдний үзэж буйгаар хүн төрсөн үеэс л хувьсаж эхэлдэг тэр гажиг генүүд элдэв өвчний эх үүсвэрийг бий болгодог гэнэ.  --Үзүүр хэсэгтээ модон оруулгатай, малын арьсаар...

Аймшигт хэмээх ”тогоруу”-ны яс олдов

2015 оны 04 сарын 17      0      2704

Шинжлэх ухаанд бүртгэгдэж байгаагүй үлэмж биетэй нэгэн шувууны олдворыг  Өмнөд Америкаас илрүүлжээ. Бараг бүтнээрээ шахуу маш сайн хадгалагдсан ясыг судлаад  гурван метр өндөр, махчин  шувуу байсан гэж дүгнэжээ. Үлэг гүрвэлтэй дүйхүйц тэр шувуу барагцаагаар 62-2.5 сая жилийн тэртээх Кайнозой, Палеозой эринд хамаарах  аймшигт хэмээх рhorusrhacidae бөгөөд зөвхөн хошуу нь 70 орчим  кг татах гэнэ. Тогоруу төрхт шувуудын багт багтдаг үлэмж  шувуу өндрөөрөө...

Аавынхаа титмийг “булаав”

2015 оны 04 сарын 17      1      2906

Дэлхийн хамгийн том туулай шалгаруулах уралдаан аав, хүү хоёр өрсөлджээ. Жефф хочтой эцэг туулай уртаашаа 1.16 см бөгөөд дэлхийн хамгийн том “залууд” тооцогдож, аваргын титэм зүүж байжээ. Харин түүний бүжин  Дари уртаашаа  суга “өсөж”, 1.2 см болжээ. Британийн Вустершир гүнлэгт болсон дэлхийн хамгийн урт, том туулай шалгаруулах уралдаан болсон юм байна. Мөн 22 кг жин татсан Дари бас дэлхийн хамгийн хүнд жинтэй туулай болж, Гиннест бичигдэх болзол хангав.

Алтан загасны ноёрхол

2015 оны 04 сарын 17      0      2825

Америкийн Колорадо мужийн Теллер нуурын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн нь нэгэн төрлийн алтан загасны тоо толгой хэтэрснээс улбаатай гэж орон нутгийн мэргэжилтнүүд дүгнэжээ. Хэдэн жилийн өмнөөс тэрхүү загас нууранд үзэгдэх болсон бөгөөд чухам хэн авчирч, нутагшуулсныг мэдэх хүнгүй байгаа гэнэ. Гэрийн аквариум  дахь загасаа нууранд авчирснаар амьдрах чадварыг нь улам нэмэгдүүлснээр үй түм болтлоо үржсэн байх магадлалтай гэж байгаль хамгаалагчид үзжээ. Юутай ч, 4000 гаруй алтан загас...

Тоншуул “такси”

2015 оны 04 сарын 17      1      3141

Энэ зургийг гэрэл зураг сонирхогч Мартин Ле-Мэй Лондоны Хорнчёрч цэцэрлэгт хүрээлэнд салхилж яваад авчээ. Үен хөөрхий тоншуулын өднөөс  чадлаараа зуурсан байсныг шувуу нэлээд доогуур нисэж байхад харсан хэмээн зурагчин залуу ярьжээ. Энэ зургийг өнгөц харахад сайхан нөхөрлөсөн амьтад зугаацаж буй мэт санагдах биз. Яг үнэндээ бол үен  ядарсандаа тоншуулын нуруун дээр ийнхүү “ямбалаагүй”, харин өндгийг нь хулгайлах гэж байгаад баригдаж, ноцолдож байгаад ийнхүү мордоод...

Трансжендэрүүдэд зориулсан сургууль байгуулжээ

2015 оны 04 сарын 17      0      3052

  Америкийн Нью-Жерси мужид ийм нэгэн сургууль байгуулсан нь дэлхийнд анхны юм. “Le Femme”  сургуульд зөвхөн эмэгтэй хүн шиг харагдахыг хүсдэг эрчүүд сурах юм байна. Захирал Э.Вейрич нь олон жилийн өмнөөс трансжендэрүүдэд тусалж ирсэн бөгөөд  сургалтаараа дамжуулан тэдэнд хувцсаа хэрхэн зөв сонгох, өндөр өсгийт дээр явж сурах, нүүрээ будах гэхчлэн шинэ тутамд тулгардаг асуудлыг нь шийдэхэд туслах гэнэ.

Багш нь дээрэмдэж, шавь нь матжээ

2015 оны 04 сарын 17      0      3162

Өөрийн хийж, бүтээж байгаа зүйлдээ үнэнч, үр дүнг нь үзэхийн төлөө тууштай, тэгээд ямар ч эрсдлийг давж чаддаг хүнийг мартах хэрэгтэй. Массачусетсийн технологийн институтийн гишүүн асан профессор Ж.Гиббонс тийм л нэгэн аж. Гэхдээ түүнийг магтах уу, зэмлэх үү гэдгээ дор бүрнээ тунгаана биз ээ. Тэрбээр банк дээрэмдчихжээ. Банк руу бүр буутай орсон гэж байгаа. Бас болоогүй ээ, нөгөө гартаа камер бариад, үйлдэл бүрээ баримтжуулан бичиж аваад, цагдаа нарыг ирэхээс өмнө хэргийн газар дээрээс...

Робот тогооч

2015 оны 04 сарын 16      0      3428

Хоолоо роботоор хийлгэнэ гэвэл догь уу. Лондоны “Moley” компанийн захиалгаар Оросын зохион бүтээгч робот тогооч хийсэн нь дэлхийд энэ төрөлдөө анхдагч болжээ. Германы Ханноверт болж буй робот техникийн үзэсгэлэн худалдааны үеэр “тогооч залууг” танилцуулжээ. Хоол хийдэг төхөөрөм тус бүр нь 20 жижиг хөдөлгүүр, 129 товчлуур бүхий хоёр хэсгээс бүрдсэн аж. товчлууруудын ихэнх нь гарын хөдөлгөөнийг нь зохицуулдаг учир маш уян хатан, хүнээс дутахгүй гэнэ. Орос...

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй