Лэди Гага “Баяртай” гэхэд бэлэн байгаагаа хэлжээ

2015 оны 12 сарын 08      0      3179

  Лэди Гага карьертаа цэг тавихыг хүсэж буйгаа “Billboard” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Өдгөө 29 настай тэрбээр дуу хөгжмийн ертөнцөөс залхах болсон талаараа “2014 оны сүүлчээр стилист маань надаас “Чи одоо хэр нь поп од байхыг мөрөөдсөөр явна уу” гэж асуусан. Тийм гэнэтийн асуултад би жаахан цочирдсон. Гэхдээ үнэндээ бол би түүний санааг ойлгосон. Тэгээд хариуд нь “Хэрэв би чаддагсан бол энэ галт тэргийг өнөөдөр, яг одоо ч зогсоохыг хүсэж...

Холли Берри сэтгэлээр унажээ

2015 оны 12 сарын 08      0      3429

Үзэсгэлэнт Холли Берри сүүлийн үед бор дарсанд дурлах болсон гэнэ. Оливье Мартинесоос салснаас хойш үймэрсэн сэтгэлээ засахаар лонхтой нөхөрлөсөн түүний зургийг папарацциуд алдахгүй авч, интернэтээр цацаж байна. Үүнийг нь жүжигчний найз нөхөд эсэргүүцэн “Ганц бие бүсгүй их ажлын хажуугаар 2-7 настай хоёр хүүхдээ асрах гээд хэцүү байгаа. Хүний зовлон ойлгохгүй зурагчдын балгаар түүнийг архинд донтсон гэж хорвоогоор шуугих вий” гэж болгоомжилж байгаа гэнэ.  

СNN Барак Обамаг Венесуэлийн Ерөнхийлөгч болгов

2015 оны 12 сарын 07      0      3660

  АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама  СNN-д өгсөн ярилцлагыг  Испанийн салбарынхан нь дамжуулахдаа “Барак Обама. Венесуэлийн Ерөнхийлөгч” гэсэн тайлбар тавьсан нь  үзэгчдийг нэлээд шуугиулаад авчээ. Испанийн үзэгчид телевизийн дүрсний дорх алдаатай тайлбарыг дор нь анзаарч СNN-д гомдоллосны дагуу алдаагаа мөн дор нь засжээ. 

Күнзийн бунхныг илрүүлсэн үү

2015 оны 12 сарын 07      0      3556

  Хятадын Хэнань мужийн нутгаас археологичид МЭӨ 771-476 он буюу Чуньцюгийн эринд хамаарах 200 булш, бунхан илрүүлжээ. 200 ам метр талбайд ийм олон хүнийг  найман хэсэг болгон оршуулж, морь тэрэг, эд хэрэгсэл дагалдуулснаас гадна тэндээс холгүйхэн мөн чандартай савнууд ч гарсан аж. Судлаачдын үзэж буйгаар эдгээр нь  эртний Хятадын гүн ухаантан Күнзтэй холбоотой байх магадлалтай гэнэ.

Гарганод зургаан үлэг гүрвэл нэмэгдэв

2015 оны 12 сарын 07      0      3616

  Италийн Борго Челано хот үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэнгээрээ алдартай. Гаргано хэмээх тус хүрээлэнд очсон хүмүүс хүн үүсэхээс өмнөх дэлхийтэй танилцдаг. Палеонтологичдын багийнхны мэдээллийн дагуу 200 гаруй сая жилийн тэртээх үлэмж биет 15 амьтныг оршин байсан цаг тооллынх нь дарааллаар бүтээсэн учраас үлэг гүрвэлүүдийн үе рүү буюу “очих” боломжтой гэсэн үг. Гарганогийн үлэг гүрвэлүүд архирдаг, мөн тэдгээр амьтны тухай 3D кино үзэх ч боломжтой аж.  Тэгвэл тус...

Зэргэлдээ орших гаригууд “солилцоо” хийдэг байх магадлалтай

2015 оны 12 сарын 06      0      3286

  НАСА-гийн эрдэмтэд ийнхүү мэдээлжээ. Дэлхийгээс бусад гариг дээр амьдрал үгүй байтал сансрын хөршүүд чухам юугаа солилцдог билээ гэж бодлоо. Зэргэлдээ орших гаригууд дахь нянгууд нэгээс нөгөө рүү “аялдаг” байх магадлалтай талаар Хавайд болсон олон улсын сансар судлалын зөвлөлгөөний үеэр НАСА-гийн эрдэмтэд мэдээлсэн нь энэ аж. Сансрын иж бүрэн “Кеплер-36” дуранд өртсөн сансрын биетүүдийг судалсны дүнд тэд ийнхүү мэдээлж, харьцуулах үзүүлэлтүүдээр тайлбарласан...

Норвегийн сэтгүүлч “Бүх дэлхий” Санта өвөөг оршуулжээ

2015 оны 12 сарын 06      0      2970

1860 оноос улбаатай, Норвегийн өдөр тутмын том сонингуудын нэг “Aftenposten”  Санта Клаус өвөө нас барсан тухай мэдээ нийтэлсэн нь техникийн алдаа байсан гэж редакц нь уншигчдаасаа албан ёсоор уучлалт хүссэн байна. Захиалгынхаа тоогоор улсдаа тэргүүлдэг тус сонинд үлгэрийн баатар өвөөг нас барсан тухай “1788 оны арванхоёрдугаар сарын 12-нд төрсөн, бидний хүндэт эцэг Санта Клаус 227 насандаа  арванхоёрдугаар сарын 3-нд Нордкаппе (Норвегийн хамгийн хойд цэг)-д...

Ханхүү Харри Африкт хүүхдийн төв нээжээ

2015 оны 12 сарын 06      0      3202

Британийн ханхүү Харри дориун залуу. Зоригтой, бас энэрэнгүй. Тэрбээр Африкийн орнуудад буяны ажил их хийдэг. Энэ удаа хатан хааны гэр бүлийн тусламжтайгаар Лесотогийн Вант улсад Хүүхдийн хөгжлийн төв байгуулсан аж. Диана гүнжийн дурсгалд зориулсан,  “Мамохато” нэртэй уг байгууламжийг Харригийн тэргүүлдэг “Sentebale” сан санхүүжүүлэн, барилгын ажлыг нь гүйцэтгэсэн гэнэ. Дашрамд, Их Британийн ханхүү Харригийн  хүүг тээж буй 19 настай бүсгүй байгаа талаар...

Алтан хүний төлөөх тулаанд 15-уул үлдэв

2015 оны 12 сарын 06      0      2771

Америкийн кино урлагийн академи “Оскар”-т өрсөлдөх баримтат бүтээлүүдийг сонгон, шалгаруулснаа зарлалаа. Энэ төрөлд олон улсаас 124 кино ирүүлснээс 15-ыг нь “алтан хүний” төлөө зүтгүүлэх нь. Тэдгээрийн дотор Эми Уайнхаусын дурсгалд зориулсан “Эми”, 2013-2014 онд Украинд болсон бослого, үймээн, тэмцлийн тухай “Дөлтэй өвлүүд” зэрэг бүтээл багтсан аж. 88 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол 2016 оны хоёрдугаар сарын 28-нд...

Хушга зүрх хаагдахаас сэргийлнэ

2015 оны 12 сарын 04      0      3770

Өдөр бүр тогтмол хоёр ширхэг хушга идсэнээр зүрх, судасны өвчнөөс хол байж чадна гэж Америкийн Судалгааны төвийн эрдэмтэд мэдээлжээ. Хушганы найрлагад байдаг, Омега-3-тай ижил үйлчилгээтэй  альфа-линолен хүчил нь цусан дахь ашиггүй холестиринийг бууруулдаг. Ингэснээр судасны хана уян хатан байж, зүрхний шигдээсээс сэргийлдэг гэсэн үг.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй