Шилдэг арлуудын жагсаалт гарчээ

2015 оны 04 сарын 24      0      2448

  Амьдрах, орчиндоо дасан зохицох онцгой чадвартай монголчуудын хөл хүрээгүй газар дэлхийд хэр олон бол. Сүүлийн үед манайхан аялахаар ийш тийш их явдаг болсонтой холбогдуулан санал болгох газар байна. Дэлхий болон Европын шилдэг арлуудын жагсаалтад багтсан эдгээр газарт очиж үзээрэй.  Дэлхийн шилдэг 10     Карибын арлуудад багтдаг Провиденсиалес, Теркс, Кайкос 2.    АНУ-ын Хавайн Мауи 3.    Гондурасын Роатан...

“Нойрсож буй гүнжүүд” тодров

2015 оны 04 сарын 24      0      2407

Гар утасны “Sleep сycle” бүтээсэн шинжээчид нойрондоо сайн улс, үндэстнүүдийг шалгаруулахад словакчууд хамгийн бөх нойрсдог түмнээр тодорчээ. Ард нь Хятад, Унгар, Чех, Польш,  Швейцарь, Тайвань, Австри, Украин, Герман оржээ. Харин хамгийн эртэч ард түмнээр өмнөд африкчууд шалгарчээ. Уг нь манайхныг судалгаандаа хамруулсан бол энэ төрөлд өрсөлдөх боломж байж. Гэхдээ судалгаанд “Sleep сycle” хэрэглэдэг 47 орны 18-55 насныхан хамрагдсан байна.

“Фэн”

2015 оны 04 сарын 24      0      5021

Эх хүн хүүхдээ хэн бүхний, юм болгоны түрүүнд тавьдаг. Энэ нь байгалийн зөн байх л даа. Тэгээд ч угаас хүүхэд гэдэг хамтын амьдралын гол баатар шүү дээ. Гэхдээ  миний танил нэгэн эмэгтэй юм бүхний түрүүнд нөхрөө гэдэг юм. “Тэгэх шалтгаан бий” гэж тэрбээр өөртөө тун итгэлтэй байдаг. Түүнд болон гэр бүлд нь амьдралын нэгэн дүрэм үйлчилдэг юм. Би эхэндээ тэр дүрмийг нь үл ойшоож, найзыгаа нөхрийнхөө алтан фэн гэж тоглоом шоглоом хийдэг байлаа. Сүүлийн үед харин түүний...

Үр хөврөлийн генд нөлөөлнө

2015 оны 04 сарын 24      0      2502

Хятадын ген судлаачид хүний үр хөврөлөөс генийг өөрчлөлттэйг нь ялгаж чадсан талаар “Натуре” сэтгүүлд мэдээлжээ.  Ингэснээр удамшлын янз бүрийн өвчин, экологи, гэмтэл зэргээс улбаалсан генийн өөрчлөлтийг үр хөврөлийн хөгжлийн үед нь “засах” боломж нээгдэж буй аж. Хятад эмч нар анхны оролдлогоороо эцэг талаас удамшсан оюуны хомсдолын генийг “баривчлжээ”. Ингэснээр нийт 86 үр хөврөлөөс эрүүл ураг болон хөгжих боломжтой  28-ыг нь үлдээсэн байна.

Стресс “дардаг” тараг

2015 оны 04 сарын 24      0      2639

Уур чинь хүрээд, бухимдаад байна уу. Тэгвэл йогурт уучихвал зүгээр болох гэнэ. Гэхдээ жирийн йогурт биш, пробиотиктойг нь. Нидерландын Лейден их сургуулийн судлаачид пробиотик хэмээх бичил биетийг тараг, сүүнд хийж, сүүний хүчлийн савханцартай урвалдуулан туршсан аж. Ийм йогурт стресс тайлах онцгой үйлчилгээтэйг тэд туршилтаараа батлахыг оролжээ. Пробиотик нь гэдэсний ашигт нян бифидо болон лактог өөртөө агуулсан онцгой биет бөгөөд хорт хавдрын эсийн хөгжлийг ч зогсоох чадвартай юм байна....

Сүүлчийн замд нь тайчигч бүсгүйчүүдтэй үджээ

2015 оны 04 сарын 24      0      2642

  Тайваний иргэн Цянь нөхрөө оршуулах ёслолд тайчигч бүсгүйчүүдийг урьжээ. Бэлбэсэн эхнэр  “Нөхөр минь хорвоогоос үдүүлж байгаа сүүлчийн замдаа хэзээ ч мартахааргүй дурсамжтай үлдэг гэж ийм юм сэдсэн” хэмээжээ. Мөн талийгаач нөхөр нь үргэлж бүсгүйчүүдийн анхааралд өртдөг байсан нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн гэнэ. Тайчигчид “Maroon 5” хамтлагийн “Moves Like Jagger” дууны аянд  дотоожтойгоо авс тойрон бүжсэн аж.

Ганц өгүүлбэрээр

2015 оны 04 сарын 24      0      2454

-Дэлхийн II дайнд энхийн хүч болсон Зөвлөлтийн арми, холбоотнуудынхаа хамт ялалт байгуулсны  70 жилийн ой энэ сарын 9-нд тохионо. Хүн төрөлхтний эсрэг өдөөсөн нацистуудын аймшигт гэмт хэргийн нэгээхэн гэрч болсон Освенцимын бөөнөөр хорих газрыг зорих жуулчдын тоо хэрээс хэтэрсэн тул захиалгаа түр зогсоожээ. Польшийн нутагт байрлах тус хорих газарт дайны жилүүдэд 1.4 сая хүн амиа алдсан гэдэг. Тэднээс 1.1 сая нь еврей үндэстэн байжээ. -1915 оны дөрөвдүгээр сарын 22-нд...

Тоон мэдээ

2015 оны 04 сарын 24      0      2498

-Сүүлийн 40 жилийн турш нам “унтсан”  Чилийн Кальбуко галт уул өнгөрсөн лхагва гаригт сэрж, улаан шаргал өнгөтэй үнсээр тургиж эхэлсэн тул ойр орчмын 20 км дотор амьдардаг 4000 хүнийг нүүлгэн шилжүүлэх болжээ. -Британийн эмч нар 300 гаруй хүнийг судалгаанд хамруулан, өдөр бүр шинэ сортын цэцэгт байцаа 400 гр идүүлжээ. 12 долоо хоногийн дараа тэднээс цусны шинжилгээ авахад ашигггү холестериний хэмжээ нь зургаан хувь буурсан байна. -Францын гаалийн ажилтнууд хоёр...

Цагаан будааны илчлэгийг хоёр дахин бууруулдаг арга боловсруулжээ

2015 оны 04 сарын 24      0      4403

Ингэхийн тулд тос нэмэх хэрэгтэй гэвэл хачин сонсогдож байна уу. Нэг аяга цагаан будаа ойролцоогоор 200-240 ккал илчлэгтэй гэхээр дорвитой цадах хоол биш ч, хангалттай таргалах хүнс гэдэг нь илт. Тэгсэн атлаа илчлэгийг нь бууруулахын тулд тос нэмнэ гэхээр бараг бордоо болох биш үү. Гэтэл тосонд нь хамаг учир байгаа гэнэ. Шри-Ланкийн Химийн шинжлэх ухааны сургуулийн эрдэмтэд будаанд агуулагддаг цардуулыг бууруулж, илчлэгийг нь багасгах арга олжээ. Тэд дэлхийн өнцөг булан бүрт ургадаг 38...

Шөнөжин солир “асгарчээ”

2015 оны 04 сарын 24      0      3045

Шөнө тэнгэрт өч төчнөөн гэрэл цацарч, ёслолын буудлага хийж буй мэт гайхалтай харагддаг нэгэн үзэгдэл бол солирын бороо юм. Тэнгэрт гэнэт гарч, гялбуулдаг тэр их гэрэл хаанаас гардаг юм бол. Солирын бороо гэж чухам юуг хэлээд байна вэ. Тун энгийн үгээр тайлбарлах юм бол гариг хооронд орших жижиг чулуун  хэлтэрхийнүүд болон  тоосонцруудын бөөгнөрөл болох солирууд дэлхийн агаар мандалд нэвтрэхдээ асар их халж,  шатасны улмаас хурц гэрэл гарган, ууршдаг. Үүний улмаас 80-130 км...

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй