Ослоос болж гавлын хэсэг нь хэвлий рүүгээ “унажээ”

2015 оны 04 сарын 28      0      1646

Америкийн Айдахо мужийн гоо бүсгүй асан Жеми Хилтон өнгөрсөн оны зургадугаар сард гурван метр өндрөөс унаснаас болж гавлын ясных нь 25 хувь бяцарч, үйрсэн ч амьд гарсан байна. Эмч нар түүнд хагалгаа хийж,  гавлын яснуудыг нь эвлүүлж, “зүүх” гэтэл нэг хэсэг нь алга болсон байж. Тэгтэл өнөөх яс хэвлийд нь “нуугдчихсан” байсныг эмч нар мэдсэн ч, бүсгүйн биеийн байдлаас шалтгаалан тэр хэсгийг нь анагаахын дэвшилт аргаар түр нөхсөн юм байна. Хагалгаа амжилттай болж,...

Рубикээр наадагчдын шинэ амжилт

2015 оны 04 сарын 28      0      1478

Дэлхийн Рубикийн шооны холбооноос Америкийн Пенсильванид  зохион байгуулсан уралдаанд Америкийн Колин Бернс хүү түрүүлж, дэлхийн аварга боллоо. Тэрбээр 5.25 секундэд шоог эвлүүлж, шинэ амжилт тогтоосон байна.  2013 оны аварга 5.55 секундэд Рубикийн шоо эвлүүлсэн амжилтаараа аваргын титэм зүүж байжээ.  

Нэг дороос 20-иод зүйл үлэг гүрвэлийн мөр олжээ

2015 оны 04 сарын 28      0      1856

110 гаруй сая жилийн тэртээд нүүдэллэж явсан 20-иод зүйлийн үлэг гүрвэлүүдийн мөр Канадаас  олджээ. “ Canadian рress ”-т мэдээлснээр Ванкуверээс 1500 км зайд орших  Уиллистон  нуур орчмоос илрүүлсэн тэдгээр мөр маш тод байсан нь хэдэн зүйлийн хэчнээн үлэг гүрвэл байсныг ялгахад дөхөм байсан талаар палеонтологич  Рич Маккри ярьжээ. Үлэмж биет гүрвэлүүдийнхээс гадна өөр хэдэн янзын амьтны мөр ч байгаа нь чухал судлагдахуун болох гэнэ. Урьдчилсан тооцоогоор...

Хэтэрсэн цэвэрлэгээ хүүхдийн дархлааг сулруулна

2015 оны 04 сарын 28      0      1575

Гэр орноо цэвэрлэж, үргэлж, угааж, арчиж, зүлгэснээр үр хүүхдээ элдэв халдвар, өвчнөөс хамгаална гэдэгт итгэхгүй хүн үгүй биз. Тэгвэл цэвэрлэгээ хэтэрвэл эсрэгээрээ хүүхдийн дархлааны системийг сулруулж, өвчинд өртөмхий болгодог гэж Голланд, Финланд, Испанийн эрдэмтэд судалгаагаараа тогтоожээ. Хүүхэд нь ялих шалихгүй шалтгаанаас болж байнга өвдөж, ханиаднаас салдаггүй гэр бүлийнхэн болон бага, дунд ангийн 9000 гаруй сурагчийг судалгаандаа хамруулсны дүнд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Үүний...

Ази хүмүүс Х.Колумбаас өмнө Америкт хөл тавьжээ

2015 оны 04 сарын 27      0      1823

Аляскийн нэгэн байшингийн дороос олдсон зэс олдворууд түүхийн шинжлэх ухаанд бараг эргэлт хийх мэдээллийг эрдэмтдэд “ярьжээ”. Юу гэхээр, Зүүн Азийн аялагчид Х.Колумбаас өмнө Америкт очиж, нутгийн уугуул иргэдтэй харилцаа тогтоосныг эртний Хятад, Солонгос, тэр бүү хэл Якутын соёл, ахуйтай холбоотой шүгэл зэрэг эд зүйлс гэрчилж байгаа гэнэ. Судлаачдын дүгнэлтээр бол алдарт Х.Колумб нээлтээ хийхээс багцаагаар 100-гаад жилийн өмнө ази хүмүүс Берингийн хоолойгоор дамжин Аляскт...

Хумхаагийн анхны вакциныг Африкт туршжээ

2015 оны 04 сарын 27      0      1774

      Африкийн орнуудад жил бүр 1300 хүүхэд хумхаагийн улмаас хорвоог орхидог гэсэн эмгэнэлтэй судалгаа байна. Эл өвчнөөс урьдчилан  сэргийлэх  вакциныг өдгөө хүртэл аль ч орны эрдэмтэд гарган авч  чадаагүй аж. Тэгвэл анагаахын шинжлэх ухаанд шинэ алхам  хийсэн нэгэн бэлдмэлийг  Германы эрдэмтэд гарган авчээ. Судлаачдын сүүлийн дөрвөн жилийн хичээл зүтгэлээр бий болсон хумхаагийн анхны вакциныг  Африк тивийн долоон улсын 1.5-15 насны...

Сансрын хогийг лазераар “буудна”

2015 оны 04 сарын 26      0      1915

Японы физик, химийн хүрээлэнгийн судлаачид дэлхий орчим сансрын уудамд “тэнүүчилж” буй томоохон хогнуудыг лазераар цэвэрлэх төсөл боловсруулжээ. Ингэхийн тулд Олон улсын сансрын станцаас “буудах”-аар төлөвлөсөн ч энэ санаанаасаа буцжээ. Учир нь ийнхүү хог хаягдлыг лазердахад ОУСС-д аюултай нөхцөл байдал үүсэх аж. “Acta Astronautica” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа төсөл боловсруулсан багийн ахлагч Тошиказү Эбисүзаки  “Дэлхийн тойрог зам дахь...

Итали амтыг мэдрүүлэх цувралт сургалт

2015 оны 04 сарын 26      0      2019

Монгол Улсад суугаа Италийн ЭСЯ-ны ивээл дор Италийн соёлын төвийнхөн “Итали амт” буюу “Sapori d’Italia” хоолны сургалт зохион байгуулжээ. Аялал жуулчлалын ур чадварын төвтэй хамтарсан эл арга хэмжээнд гэрийн эзэгтэй, оюутан сурагчдаас эхлээд  мэргэжлийн тогооч нар ч хамрагдан, гэрчилгээтэй болжээ. Италийн уламжлалт олон төрлийн хоолыг  Монголд үйлдвэрлэсэн мах, сүүн бүтээгдэхүүн ашиглан хэрхэн бэлтгэхийг заахын зэрэгцээ италичуудын хоолны соёл,...

“Алс газар сурахаар одогсод”

2015 оны 04 сарын 26      0      1818

 Монгол, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан сэтгүүлч, цуглуулагч Ч.Болд “Алс газар сурахаар одогсод” номоо уншигчдын гарт хүргэж байна. Манай хоёр орон дипломат харилцаа тогтоох эхлэлийг тавьсан нэгэн чухал үйл явдал бол өдгөөгөөс 100-гаад жилийн өмнө буюу 1926-1930 онд Монгол Улс дөрвөн хөвгүүнээ  Францад сургахаар илгээсэн явдал юм. Тэд хожмоо шинэ цагийн Монголын шинжлэх ухаан, боловсрол, соёл урлагийн тэргүүлэх...

хов ярих уу?

2015 оны 04 сарын 24      0      2714

-А.Жолигийн биеийн байдал сайжирч, эрүүл болсон тул дахин хүүхэдтэй болохоор төлөвлөсөн аж. Б.Питт долоо дахь хүүхдээ Сири улсаас өргөж авна хэмээн мэдээлсэн нь учиртай. Үзэсгэлэнт Жоли сүүлийн хэдэн жил НҮБ-ын энхийн элчийн үүргийнхээ дагуу дайн самуунтай байгаа Сирид очиж, хүмүүнлэгийн үйлс явуулж буй. Тэдний гэр бүлийн шинэ гишүүн нь охин байх нь тодорхой болжээ. -Америкийн Засгийн газраас баталсан нэн ядуучуудын хоногийн хоолны мөнгө болох 29 доллараар амь зуух боломжтой,...

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй