Самуун явдалт багшаа сурагчид нь илчилжээ

2015 оны 05 сарын 08      0      3196

Чехэд ийм явдал болж. Ческа-Липа хотын дунд сургуулийн багш бүсгүй садар самуун кинонд зургаа авахуулсныг нь хүүхдүүд интернэтээр олоод үзчихэж. Энэ нь түүний өмнөх амьдралдаа хийсэн алдаа юу гэвэл үгүй аж. Тэрбээр өнгөрсөн намар хичээлийн жил эхэлсний дараа ийм кинонд тоглосон юм байна. Энэ явдлыг мэдсэн эцэг эхчүүд бөөн хэл ам хийж байгаа гэнэ. Багшийг ажлаас нь чөлөөлжээ.  

Тархи нь үхэжсэн эмэгтэйгээс амьд хүүхэд төржээ

2015 оны 05 сарын 08      0      3043

Америкийн Небраскийн иргэн, 22 настай К.Перес бүсгүй хоёр дахь хүүхдээ төрүүлэхээс хоёр сар гаруйн өмнө шатан дээрээс хальтарч, тархиндаа хүнд гэмтэл авчээ. Ухаангүй хэвтэх түүнийг хоёр сар орчим зөвхөн аппаратаар л торгоож байгаад гэр бүлийнхнийх нь зөвшөөрлөөр хиймэл амьсгалыг салгасан байна.Тархи нь үхсэн бүсгүй ингэж удаан байлгасны учир нь хэвлий дэх хүүхэд нь амьд байсан гэнэ. Эмч нар хүүг хийсвэр хагалгаагаар аваад, ээжийг нь амар нойрсуулжээ.

Дайны хүүхдүүд

2015 оны 05 сарын 07      0      3236

Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар дэлхийн II дайны үед 70-аад сая хүн амь үрэгджээ. Тэдгээрээс хэд нь хүүхэд байсан бол. Харамсалтай нь тийм судалгаа алга. 40 гаруй сая энгийн иргэн дайны золиос болсон баримт бий. Оросын “Аргументы и факты” сонины редакцаас эрхлэн гаргасан “Детская книга войны” хэмээх номонд  дайныг биеэр мэдэрсэн хүүхдүүдийн захиануудыг эмхтгэжээ.  Агуу ялалтын 70 жилийн ойд зориулан тус сонин цахим хуудсаараа дамжуулан эл номыг ...

Нар таван өдөр соронзон шуургаар “турхирна”

2015 оны 05 сарын 07      0      2748

Энэ сарын 12, 13, 14, 15 болон 18-нд дэлхий соронзон шуурганы дайралтад өртөнө. Нарны идэвхжлээс шалтгаалан үүсдэг эл үзэгдлийн улмаас зүрх, судасны өвчтэй хүмүүсийн цусны даралт өсөх нь элбэг байдаг. Тиймээс ялангуяа 13, 14-нд биеэ онцгой анхаарах учиртай гэнэ. Тэр өдрүүдэд соронзон шуурга тун ширүүн “дайрах” гэнэ. Ер нь ойролцоогоор 11 жилийн давтамжтайгаар наран дээр тэсрэлтүүд болж, идэвхжил явагддаг аж. Энэ үзэгдлийг энгийн нүдээр ажиглах боломжтой. Нар ийнхүү...

Ажлаас халагдах өргөдлөө бялуун дээр бичжээ

2015 оны 05 сарын 07      0      1997

Америкийн “Kold TV” сувгийн сэтгүүлч М.Херман өөр муж руу нүүх болсон учраас ажлаас гарах шаардлага гарчээ. Тэрбээр хамт олныхоо сэтгэлийг гонсойлгохгүйн тулд ажлаас халагдах өргөдлөө бялуун дээр бичээд, дайлсан гэнэ. Өргөдлийг ийм өвөрмөц аргаар бичсэн анхны тохиолдол энэ биш аж. 2013 онд Британийн гаалийн ажилтан К.Холмс хамт олноосоо салж явахдаа ийм аргаар өргөдөл өгч байжээ.

”Тэтгэврийн нас”

2015 оны 05 сарын 07      14      9284

ЗААЗ “Энэ муу үнээнээс сааль горьдолтгүй болж. Дэлэн нь хатчихаж чааваас, тогоо тослох болжээ...”. Ирэх өвлийн идэш ингээд шийдэгдэв ээ. Малын буян барагдах биш дээ. Сүү саалиараа бялхуулж, өрөм, тараг, бяслаг, ааруул гээд биднийг бишгүй л тэтгэж, тэжээнэ. Эцэст нь ингээд заазлуулах юм даа. Гэхдээ л хөөрхий, зүгээр “явчихгүй” бидэнд өртэй юм шиг бас л хоол болно. Саалийн үнээний түүх ийм бөлгөө. Хүү минь эрийн цээнд хүрчихэж. Ажил гэж гүйсээр тэрийг нь ч...

Цөлийг цөлмөгч

2015 оны 05 сарын 06      0      1741

  Төв Африкийн хойд, Сахарын өмнөд, Экваторын хойд хэсэгтэй залган орших Судан (Зүүн Африкийн Судан улстай андуурч болохгүй) хэмээх бүс нутагт харьяалагддаг Сахель (Сенегал, Мали, Мавритан, Алжир, Буркина Фасо, Нигер, Нигери, Камерун, Чад, Судан, Эритрей зэрэг орны нутаг дэвсгэр дээр байрладаг газар/-д амьдардаг  Якуба Савадого цөлийг ногооруулах чин хүсэлдээ хөтлөгдөн сүүлийн 20 жилийн турш газартай “ярилцаж”, аргадаж, цаг агаарын хүнд нөхцөлийг үл ажран яваа баатар...

“Задгай сансарт гарах нь үүрэг. Цаашид хэрхэнийг харин мэдэхгүй”

2015 оны 05 сарын 06      1      2179

Тасс мэдээлж байна. 1965.03.18 “Өнөөдөр 1965 оны гуравдугаар сарын 18. Москвагийн цагаар 11 . 30  цаг. Хүн задгай сансарт анх гарлаа. СССР-ийн “ Восход-2 ” сансрын хөлгийн хоёрдугаар нисэгч, дэд хурандаа Алексей Архипович Леонов тусгай  скафандр тай хөлгөөс гарч, тав хүртэл метр зайд задгай сансарт ажиллаа. Тэрбээр Москвагийн цагаар 8.35-д задгай сансарт гарч, нийт 12 . 9  минут задгай сансарт ажиглалт хийгээд, хөлөгтөө...

Хятадад хүүхэлдэйн давалгаа болж байна

2015 оны 05 сарын 05      0      1726

Хятад эрчүүд хүүхэлдэйг илүүд үзэх болжээ. Тэд мэдээж хүүхэлдэйгээр тоглохгүй. Тэгэхээр юун тухай ярьж байгаа нь ойлгомжтой биз ээ. Тус улсын хүн амын хүйсийн тэнцвэр алдагдсанаас болж хоёр сая гаруй гоонь эрээ яахаа мэдэхгүй байгаагаа Бээжин нэгэнт мэдээлсэн. Үүний дээр гэр бүлээ тэжээх, амьжиргаагаа дээшлүүлэхээр Бээжин зэрэг томоохон хотыг зорьсон хэдэн сая өрхийн тэргүүн бий. Тэд мөнгөгүй учраас тэр бүр эхнэр, хүүхэдтэйгээ ууулзахаар гэртээ харьж чаддаггүй аж. Тэгэхээр нөгөөх хоёр сая...

Үдээс үдэх сонирхолтой аргууд

2015 оны 05 сарын 04      1      5950

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй