Нугасанд зориулсан зам бий болгожээ

2015 оны 05 сарын 25      0      1796

  Английн Лондон, Бирмингем, Манчестер гэсэн гурван хотын авто зам, гол, мөрөн, суваг шуудууны хажуугаар нугас явах зориулалтын зам гарган, шугам татжээ. Нийтийн эзэмшлийн талбайг хүртээмжтэй, үр дүнтэй ашиглах зорилгооор “Гол, сувгийн итгэлцэл” сан хэмээх байгууллагын санаачилсан уг ажил хүмүүсийн талархлыг хүлээгээд буй гэнэ. Уг нь ийм арга хэмжээг хэдэн жилийн өмнөөс багахан хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн нь өдгөө ийнхүү том хотуудыг хамрах болжээ. Дашрамд...

Арслан заануудын мөхөлд вирус буруутай

2015 оны 05 сарын 25      0      1688

Канад, Оросын эрдэмтдийн мэдээлснээр арслан зааны мөхөлд вирус буруутай гэнэ. Сибирээс олдсон эртний зааны олдворуудыг шинэ технологийн техникээр дурандаж, судалсны дүнд бүгдээс нь нэгэн төрлийн үл мэдэгдэх вирус илрүүлжээ. Тэрхүү вирус арслан заануудад халдвар тараасны улмаас үлэмж биет амьтад  богино хугацаанд эрдэс бодисын дутагдал орж мөхсөн хэмээжээ.

Эзэн нь биш, муур нь баривчлагджээ

2015 оны 05 сарын 22      0      2609

Өрөндөө баригдаж, өтөндөө идэгдэх дөхсөн эзнээс нь болж муурыг нь баривчлахаас өөр арга байгаагүй гэж Ставрополийн хүчний байгууллагынхан мэдээлжээ. Донын сфинкс үүлдрийн муурыг  банкны 200.000 буюу барагцаалбал 7.9 сая төгрөгийн өрнийх нь оронд “барьцаалан” баривчилсан  гэнэ. Хэрэв 10 хоногийн дотор эл өрийг барагдуулахгүй бол хайртай, бас үнэтэй муурыг нь албадан саатуулна гэдгээ хэнэггүй нөхөрт удаа дараа мэдэгдэж байсан гэх. Уг нь өнгөрсөн өвөл ОХУ-ын Төрийн...

Нэг өгүүлбэрт

2015 оны 05 сарын 22      0      2233

-Хятадын Шаньдун мужийн Цинань хотын нэгэн зоогийн газарт өгзгөө халхалсан төдий банзалтай  очсон эмэгтэйчүүдэд  90 хүртэл хувийн хямдралтай үйлчлэх аян өрнүүлжээ. -Шведийн дизайнер Оскар Пернефельдт сансарт, тодруулбал, харь гариг руу явах сансрын нисэгчдэд зориулан эх дэлхийн бэлгэдлийг шингээсэн, голдоо долоон цагаан цагариган цэцэгтэй далбаа урлажээ. -Испанийн эрдэмтэд 2016 он гэхэд ДОХ-ын вакцин үйлдвэрлэж эхэлнэ гэж мэдээлэв. -200 жилийн дараа гэхэд хэвлээр...

Тооны хэлээр

2015 оны 05 сарын 22      0      2145

БНАСАУ кибер дайчдадаа онцгой анхаарал хандуулдаг бөгөөд тус улс цусгүй, далд дайны мэргэжилтнүүдээс бүрдсэн тусгай армитай гэж Сөүл мэдээлжээ. Аль улсын ямар ч сүлжээг сүйдлэх чадвартай уг арми барагцаагаар 7000 мэргэжилтэнтэй гэнэ. - Британийн эрдэмтдийн мэдээлснээр одоогийн байдлаар Египетээс амьтны муми 70 сая орчмыг илрүүлснээс дийлэнхийнх нь хэвлий хоосон байсан гэнэ. Талийгаачийг дагуулан муур, нохой, матар, сармагчин зэрэг амьтдыг оршуулдаг уламжлалтай байсан учраас амьтны...

Тэврэлт өвчнийг ч илааршуулна

2015 оны 05 сарын 22      0      3128

Сэтгэл тавгүйрхсэн, айж эмээсэн, сандарч тэвдсэн үед хэн нэгэн чин сэтгэлээсээ тэвэрхэд сэтгэл тайвширч, яагаад ч юм бэ хамгаалалтад орчихсон мэт сэтгэгдэл төрдөг дөө. Тийм л учраас хүмүүс зовж зүдэрсэн үедээ нэгнийгээ тэвэрч, мөрийг нь илж тайвшруулдаг байх. Энэ нь үнэхээр үр дүнтэй байдгийг Европын хэд хэдэн орны эрдэмтэн, сэтгэл судлаачид баталжээ. Тэдний мэдээлснээр халуун дулаан тэврэлт зөвхөн тайвшруулаад зогсохгүй элдэв өвчин илааршихад ч нөлөөлдөг гэнэ. Тэврэлт хүнд...

Нийлэг эдээр хийсэн будаа заржээ

2015 оны 05 сарын 22      0      2016

Оросын цахим хэвлэлүүдэд мэдээлснээр Хятадын Шаньси мужийн Тайюань хотын захуудад нийлэг эдээр хийсэн будаа борлуулж байсныг хуулийн байгууллагынхан илрүүлсэн аж. Харахад жирийн цагаан будаанаас огт ялгагдахгүй тэрхүү бүтээгдэхүүний найрлагад резин, төмс, үр тарианы хаягдал орсон учраас эрүүл мэнд, аминд аюултай аж. Имй хуурамч будаа зөвхөн Хятад төдийгүй Энэтхэг, Индонез, Вьетнам зэрэг улсын захуудаар борлогдсон байхыг үгүйсгэх гэж тус мужийн цагдаагийнхан мэдээлжээ. Харин тэдгээр улс...

Эрчүүд бүсгүйчүүдээс дутахгүй тольддог

2015 оны 05 сарын 22      0      2096

Хүүхнүүдийг л толинд хардаг гэсэн ойлголт ард хоцров. Орчин үед эрчүүд толийг өргөн хэрэглэдэг болсон. Бүр эмэгтэйчүүдээс дутахгүй өдөрт олон удаа тольдог гэж британи судлаачид мэдээлжээ. Эрчүүд толины өмнө эргэлддэг гэсэн дүгнэлтийг тэд зүгээр ч нэг хийгээгүй. Судалгаандаа янз бүрийн насны 1000 гаруй эрийг хамруулахад тэд өдөрт дор хаяж 16 удаа ямар нэгэн байдлаар тольддогийг мэдсэн байна. Зарим нь өдрийн турш 23 удаа тольдож байжээ. Эмэгтэйчүүд будаг, энгэсэгээ сэргээхээр олон дахин...

Харь гариг дээр гэрээ “бариарай”

2015 оны 05 сарын 22      0      2176

НАСА нэгэн уралдааныг дэлхийн хэмжээнд зарлалаа. Ирээдүйд аль нэгэн гариг дээр суурьших дэлхийн хүмүүст зориулсан хамгийн тохиромжтой сууц барих шилдэг санааг 50.000-аас нэг сая доллараар урамшуулах гэнэ. Уралдаан хоёр шаттай бөгөөд эхнийхэд нь том хэмжээний байгууламж, удаахад нь байр  сууцны макетуудыг шалгаруулах юм байна.  

В.Маяковскийтой дотнослоо. “Гараа надад өгөөч”

2015 оны 05 сарын 21      0      1998

Энэ сарын 17-нд албан ёсоор эхэлсэн олон улсын “Гэгээн Муза” наадмын нэг хүний жүжгийн төрөлд өрсөлдөж буй “Гараа надад өгөөч” жүжгийг өчигдөр Хүүхэлдэйн театрын их тайзнаа толилууллаа. ОХУ-ын ардын жүжигчин Николай Горохов энэ жүжгээрээ дамжуулан ХХ зууны Оросын шүлэг, найргийн том төлөөллийн нэг алдарт В.Маяковскийг монгол үзэгчидтэй “уулзуулав”. Октябрийн хувьсгал, социалист нийгэм байгуулахаар ханцуй шамласан ажилчин анги бол Маяковксийн үзэл бодлын...

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй