“Хэлээ хазсан” Сфинкс

2015 оны 05 сарын 28      0      3658

Египетийн нийслэл Кайраас холгүй Гизад орших гурван сац суваргын нэг  Хефрений өмнө Сфинкс хэмээх гайхалтай нэгэн баримал бий. Хүн толгойтой, арслан биетэй, 20 метр өндөр,  72 метр урт энэхүү чулуун баримал Хефрений пирамидтай цуг сүндэрлэсэн гэх ч энэ талаар түүхэн сурвалжуудад огт дурдаагүй байдаг нь сонин. Пирамидуудыг барьсан тухайгаа  бичиж үлдээчихээд “манаач” Сфинксийн талаар яагаад ус балгасан мэт дуугүй байсан юм бол. Энэ баримал хэдэн мянганы...

Гаргууд селфиддэг сармагчин

2015 оны 05 сарын 28      0      2878

Британийн Ланкашир гүнлэгийн Блэкпул хотын амьтны хүрээлэнгийн хос орангутанг өөрсдийгөө яаж сурталчлахаа андахгүй. Хүрээлэнд ирсэн хүмүүсийн анхаарлыг татаж, элдэв амттанаар шагнуулахын тулд Саммер, Черри хоёр бичлэг хийж, зургийг нь авах үед эгдүүтэй дүр гаргаж, хөөцөлдөж, зугаатай байхаа мэднэ. Тэд сүүлийн үед гар утсаар зургаа авах ажилд тун шимтэх болжээ. Хүрээлэнгийн мэргэжилтнүүд сармагчинд гар утсаар зураг авахыг зааж өгч, даалгаврыг нь хэрхэн биелүүлж байгааг ажигладаг юм байна.

Хүрэн манжин “цустай”

2015 оны 05 сарын 28      0      3599

Хүрэн манжин цус төлжүүлж, судасны хана цэвэрлэхдээ гаргууд гэдгийг  судлаачид баталсан. Тэгвэл Шведийн эрдэмтэд  эл ногооноос хүний цус орлуулагчийг гарган авах боломжтой гэжээ. Тодруулбал, найрлага дахь протеин буюу уураг нь цусны  найрлагатай 60 орчим хувь адил байдаг гэнэ. Эрдэмтэд өдгөө хүрэн манжингийн найрлага дахь уургийг донорын цустай “нэгтгэж” болох, эсэхийг  судалж байгаа аж. Эхний ээлжинд гахайн цустай тэрхүү уургийг нийлэгжүүлэхээр...

Ж.Деппийг 10 жил “хорино”

2015 оны 05 сарын 28      0      3197

Австралийн шүүх Ж.Деппийг 10 жил хорих ял төлөвлөжээ. Учир нь тэрбээр хорио тогтоосон онцгой байдлын үед тус улсын хилээр нууцаар нохой нэвтрүүлсэн аж. Өнгөрсөн даваа гариг буюу энэ сарын 25-нд болсон тус улсын Сенатыни хуралдаанд энэ асуудлыг дээд шүүх оруулсан аж. Тэгэхээр удахгүй алдарт Деппийг Австралийн шүүх дуудаж болзошгүй нь. Үүнээс гадна жүжигчин эр 270.000 ам.долларын торгууль төлж, хувийн онгоцных нь нисгэгч хориотой “бараа” тээвэрлэсэн үндэслэлээр хоёр хүртэл жил...

Британичуудад аав, ээж, нохойгоо адил хайрладаг

2015 оны 05 сарын 28      0      3110

  Их Британид явуулсан нэгэн судалгаагаар тэжээвэр амьтад гэр бүлийн хамгийн чухал гишүүн гэдэгтэй маргах аргагүй дүн гарчээ. Судалгаанд оролцогсдын бараг тал хувь нь нохой, муураа эхнэр, нөхөр, тэр бүү хэл эцэг эхээсээ ч илүү хайрладаг гэж. Олон нийтийн “Маталан” байгууллагынхны “Хамгийн дотнын төрөл садан тань хэн бэ. Хэнийг та хамгийн их хайрладаг вэ. Ах, эгчийнхээ алийг нь сонгох вэ” зэрэг асуултад олонх нь эхнэр, нөхрөө, бас нохойгоо “хамгийн...

Б.Обамагийн охиныг 70 хониор “авна”

2015 оны 05 сарын 28      0      2894

Кенийн иргэн, шүүгч мэргэжилтэй Феликс Кипроно Цагаан ордны тэргүүн Б.Обамагийн том охин Малияд дурлаад удаж байгаа гэнэ. Тиймээс ирэх долдугаар сард Кенид айлчлах АНУ-ын Ерөнхийлөгчөөс охиныг нь гуйхаар төлөвлөжээ. Үндэстнийхээ ёс заншлын дагуу тэрбээр сүйт бүсгүйн инжинд нь 70 хонь, 50 үхэр, 30 ямаа өгөхөөр бэлтгэж байгаа сурагтай. Гэхдээ хэрэв аав нь зөвшөөрвөл шүү дээ. Кипроногийн хувьд Малияг насан туршид нь жаргааж чадна гэж итгэж байгаа шигээ аавыг нь ч ятгаж дөнгөнө  гэсэн...

Агуу хайраар тэжээгдсэн царсан төгөл

2015 оны 05 сарын 28      0      2912

Уинстон Хоус , Жанет хоёр 1962 онд гэрлэж, 33 жилийн турш аз жаргалаар дүүрэн амьдарчээ. 1995 онд Ж анет цаг бусаар хорвоог орхисон нь Хоусын хувьд ертөнцийн төгсгөл мэт санагдсан гэнэ. Тэрбээр талийгаач эхнэрийнхээ дурсгалд зориулан өөрийн эдлэндээ мод тарьж эхэлсэн бөгөөд өдгөө 6000 царстай том төгөл болсон аж. Түүний 20 жилийн хөдөлмөр өндөр дээрээс ингэж харагддаг юм байна. Энди Коллет хэмээх эр Уинстон Хоус ын эдлэн дээгүүр хийлдэг бөмбөлгөөр нисэж өнгөрөхдөө зургийг нь авснаар...

Төрийн албаныхан углааш өмсөх хориотой

2015 оны 05 сарын 28      0      3047

Австралийн төрийн албан тушаалтнууд, тэр дундаа цагаачлалын албаныхан хөлийнхөө салааг ил гаргасан шаахай өмсөхөөс татгалзахад хүрлээ. Учир нь ажлын байранд өмд, цамц үргэлж буюу карлсон хувцас, углааш өмсөхийг хориглосон журам баталжээ. 2013 онд Австралийн хүн амын дунд хийсэн цахим санал хураалтаар төрийн албаныхан дээрх хувцаснаас татгалзах ёстой гэсэн санал дийлэнх байсан бөгөөд үүний дагцу журам боловсруулан, мөрдөж эхэлж буй нь энэ аж.

Тоон ”яриа”

2015 оны 05 сарын 28      0      2950

-Нидерландад өнгөрсөн долоо хоногоос мөрдөж эхэлсэн шинэ хуулиар бол олон нийтийн газарт исламын шашинт эмэгтэйчүүдийн өмсгөл, гивлүүртэй явбал 405 евро буюу барагцаагаар 900.000 төгрөгөөр торгуулах болжээ. Франц, Бельги, Испани зэрэг оронд ч ийм хууль бий. Европын холбоо бүрэлдэхүүндээ багтдаг улсуудад ийм нэгдсэн хуультай болохоор ажиллаж буйн нэг жишээ нь энэ юм. Øâåéöàðèéí...

Улаан тэнгист хоёр шинэ арал бий болов

2015 оны 05 сарын 27      0      2130

Улаан тэнгист галт уул дэлбэрсний улмаас хоёр арал бий боллоо гэж ВВС мэдээлэв. Үүнээс өмнө 2011, 2013 онд тус тэнгист орших,  Йемен улсад хамаардаг Эз-Зубайр арал газар хөдлөлтөөс болж хоёр хэсэгт хуваагдаж байжээ. Энэ нь тэнгис дор “нойрсох” галт “лууг” сэрээж эхэлсэн байх магадлалтай гэж мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Улаан тэнгис дэх гал уул өнгөрсөн арванхоёрдугаар сараас идэвхжиж эхэлсэн бөгөөд дэлбэрэх явцыг ALI хиймэл дагуулаас бичиж авсан бөгөөд уг шинэ...

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй