Нугасыг нэр төртэй оршуулж, сүмийн оройд туг хийсгэжээ

2015 оны 06 сарын 07      0      2677

Б ританийн Сомерсет гүнлэгийн Комптон Мартин хэмээх жижиг хотын нууранд 25 жилийн турш амьдарсан Десмонд Дрейк нэртэй  нугасыг хүнээс дутахгүй хүндэтгэлтэйгээр оршуулсан байна. Хэд хоногийн өмнө үнэгтэй ач тач үзэлцэж, “амь эрсдсэн баатар” шувууг оршуулах ёслолын үеэр сүмийн орой дээр гашуудлын туг хийсгэсэн гэнэ. Тэр бүү хэл Дрейкийг сүүлчийн замд нь үдэх арга хэмжээ зохион байгуулах багийг Хотын захиргаанаас томилжээ. Ингээд зогсохгүй иргэд энэ ажилд санаачилгатай...

М.Жексоны эдлэнг дуудлага худалдаагаар зарна

2015 оны 06 сарын 07      0      3291

Майкл Жексоны эдлэнг цахим худалдаагаар борлуулах талаар “Sotheby”s international realty” өнгөрсөн даваа гаригт зар түгээжээ. Дуудах үнийн эхний санал нь 100 сая ам.доллар юм байна. Калифорни мужид орших уг эдлэн 40 ам км талбайтай бөгөөд 50 суудалтай кино театр, газар доогуурх аяллын газар, зургаан унтлагын өрөө бүхий том цамхаг, зочид хүлээн авдаг тусгай байр, парк  гэхчлэн нийт 22 байгууламжтай аж. Попын хааны мөрөөдлийн ертөнц 1987 онд бүрэн...

Олон орны оддын “чуулган”

2015 оны 06 сарын 05      0      3267

“Хатуу самар” Брюс Уиллис Хятадын тулаант кинонд тогложээ. Сяо Фенг найруулагчийн “Бөмбөгдөлт” киноны үйл явдал дэлхийн II дайны үед өрнөнө. Япончууд Хятадын Чунцин хотыг агаараас бөмбөгдөнө. Тэрхүү онгоцыг бүтээгч нь америк “самар” аж. Энэхүү кинонд БНСУ-ын жүжигчин Сун Сын Хон, Тайваний Николас Се, Лю И нар тогложээ. Тэд бол улсдаа төдийгүй Азидаа алдартай залуу од юм.

Команчи омгийн “дайчин”

2015 оны 06 сарын 05      0      3495

“Esquire” сэтгүүл  тавдугаар сарын дугаарын зочноороо жүжигчин, найруулагч Томми Ли Жонсыг урьжээ. Түүний амьдралд  үргэлж ямар нэгэн гайхалтай зүйл учирдаг гэх.  Техас мужийн Сан-Антониод төрж, өссөн тэрбээр  хөлбөмбөгчин болохоор Нью-Йоркт очоод ердөө 10 хонож байтал санамсаргүй байдлаар Бродвейн театрт дүр бүтээх том завшаан тохиосон гэдэг. Гэхдээ дэлхийд танигдталаа тэрбээр нэлээд удсан. 1993 оноос л олон улсад түүнийг мэдэж эхэлсэн. Тэр үед...

Бухимдал

2015 оны 06 сарын 05      0      4171

             Би сүүлийн үед их бухимдах боллоо. Өсгөж, өндийлгөж, өдий хэр нь намайг чирч яваа эхийнхээ ачлалыг хариулж чадахгүй байгаадаа бухимдана. Мөрөөдлийн далайд умбаж, гоё, ганган бүхнийг өмсөж, зүүхийг хүсдэг насандаа яваа өсвөр охиндоо хийж өгч чадахгүй байгаа бүхнийхээ  төлөө бухимдана. Мах авахаар дэлгүүрт ороод бухимдана. Маргааш хэрэглэнэ гээд хэдэн төгрөг цааш нь хийж, хуримтлуулж чадахгүйдээ бухимдана....

Нохойг нь олж өгвөл орон байраараа шагнана

2015 оны 06 сарын 05      0      3235

  Өөрийн гэсэн орон байртай болох гэж хүмүүс олон жил хуруу хумсаа “мулталдаг”. Тэгтэл нэгэн хятад настан нохойг нь олсон хүнд байраа өгнө хэмээн зарлажээ. Бээжинд амьдардаг,  Лю овогт тэрбээр баяндаа бус, олон жил хамтдаа байж, үр хүүхэд шигээ өсгөсөн нохойгоо олохгүй бол нүд аниж чадахгүй хэмээн санаа зовж байгаа гэнэ. Өдгөө 70 настай эзэндээ тэр нэгэн амьтан 650.000 ам.долларын үнэтэй байрнаас нь ч чухал гэдгээ мэдэж...

Тарган цагдаа нарыг албанаас нь чөлөөлж эхлэв

2015 оны 06 сарын 05      1      3259

Лондоны цагдаагийн газар буюу Скотленд-Ярд тарган ажилтнуудаасаа салахаар шийджээ. Комиссар Бернард Хоган-Хоугийн мэдээлснээр  Лондоны цагдаагийн бүх нэгж, салбар болон хамгаалалтын албанд   илүүдэл жинтэй хүн ажиллах эрхгүйгээс гадна энэ шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөгдсөн тохиолдолд гомдол гаргах ч боломжгүй аж. Мөн цагдаагийн ажилтнуудаас жил бүр бие бялдрын шалгалт авч байхаар төлөвлөжээ.

Нүүр будагч “робот”

2015 оны 06 сарын 05      0      3216

  Нүүрээ хэрхэн будах, өнгө будгаа хэрхэн зохицуулах, нүд, хөмсгөө зөв зурах гээд эмэгтэйчүүдэд “зовлон” их бий. Тэгвэл залхуутай, бас хариуцлагатай энэ ажлыг “роботод” даалга. Шведийн “Форео” компанийн зохион бүтээгчид нүүр будахад зориулсан "Мода" төхөөрөмж бүтээжээ. Түүнийг ухаалаг гар утсанд холбоод, нүүрээ хэрхэн энгэсэгдэж, будахаа гэрэл зургаар харуулна. Тэгээд тусгай төхөөрөмжид царайн хэсгээ оруулаад, 30 секунд  болоход л та...

Далайн ус цэвэрлэх технологи

2015 оны 06 сарын 05      0      3592

  Далай, тэнгис жил бүр ойролцоогоор найман сая тонн хог хаягдлаар бохирддог гэсэн судалгаа байна. Энэ хэрээр далайн нялцгай биетүүд, загас, ургамлын амьдрах орчин бохирдож, зарим нь мөхлийн ирмэгт ч хүрээд буй. Боян Слэт хүүгийн сэтгэл үүнд их зовдог байжээ. Тиймээс 10 настайгаасаа л гол ус, далай тэнгисийн усыг чадлынхаа хэрээр цэвэрлэдэг байсан гэнэ. Өдгөө 20 настай тэрбээр хогтой гараараа бус, ухаанаараа тэмцэж байна. Юу гэхээр Слэт өнгөрсөн жил далайн ус цэвэрлэдэг...

1 өгүүлбэрт багтаав

2015 оны 06 сарын 05      0      3031

Хятадын зохион бүтээгчид түлшгүйгээр ажилладаг сансрын хөлөг бүтээжээ . Английн эрдэмтдийн дэвшүүлсэн таамгаар бол 15 жилийн дараа гэхэд хүн төрөлхтөн дэлхийн хөрснөөс арчигдах бөгөөд энэ нь цаг уурын хүчтэй өөрчлөлтөөс шалтгаалах гэнэ. Хомхой үүсгэгч вирус буюу герпес  арьсны хорт хавдрыг эхний үед нь эмчлэхэд тусална гэж Британийн эмч нар мэдээлэв. Европын холбооноос явуулсан судалгаагаар дани, финланд, швед, швейцарьчууд амьдралдаа аз жаргалыг мэдэрдэг гэж...

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй