Биеэрээ дүүрэн нүдтэй

2015 оны 12 сарын 11      0      1576

Хэдэн зуун нүдтэй амьтан загасчдын торонд оржээ. Харахад олон товруутай мэт хачин амьтан үнэндээ бол олон нүдтэй, нялцгай биетэн байсныг судлаачид тогтоосон байна. Шинжлэх ухаанд аcanthopleura granulate хэмээх латин нэрээр бүртгэгдсэн эл “мангас” хэдэн зуун нүдтэй хэрнээ жижигхэн биетэй. Биеэрээ дүүрэн нүдтэй гэж болно. Харвардын их сургуулийн судлаачдын мэдээлснээр  нүд бүр нь тусдаа эргэлддэг бөгөөд хүний нүд шиг уургаас бус, дан эрдэс бодисоос тогтосны дээр гэрэл...

Хонконгод нас барахыг “хориглоно”

2015 оны 12 сарын 11      0      926

Яагаад үхэх “эрхгүй” болсон бэ гэхээр Хонконгод талийгаачдад битгий хэл амьд хүмүүст ч оршин суух газар ч үгүй болжээ. Хүн ам хамгийн шигүү суурьшсан улсуудын нэг болсон тус газарт чимээгүй хотынхны эзлэх хувь бараг 40-д хүрсэн гэнэ. Өдгөө нас барагсдад газар олдохгүй нь жинхэнэ толгойн өвчин болоод буй аж. Талийгчийг хөдөөлүүлэх нь хүн ёсных. Гэтэл газар үгүй бол яах билээ. Хонконгийн нэг ам км талбайд 6200 хүн ногддог. Хөл тавих зайгүй чихцэлдэн амьдардаг хүмүүс нойрсогсдод...

Цоргоны ус, давс хоёрын дундaaс 14 хор “төрдөг”

2015 оны 12 сарын 11      0      1227

Нанжин хотын их сургуулийн эрдэмтдийн мэдээлснээр хоол хүнсэнд орон сууцны цоргоны усыг шууд хэрэглэх нь биеийг аажмаар хордуулж, махбодид хүнд элемент хурах гол нөхцөл болдог аж. Усыг ариутгаж, халдваргүйжүүлэхэд хэрэглэдэг  хлор ба хлорамин нь хүнсний давстай урвалд орж эрүүл мэндэд хортой бодис үүсгэдэг байна. Орчин цагт хүмүүс йоджуулсан давс түлхүү хэрэглэдэг болсон. Судлаачид цоргоны усыг янз бүрийн хэмд, тодорхой давтамжтай буцалгахдаа йодтой давс нэмж туршсан байна. Ингэхэд...

Ганц лийрний хүч

2015 оны 12 сарын 11      2      4020

Өдөрт ганц лийр идээд байвал илүүдэл жин энэ тэр гэсэн асуудлаас хол байж чадна гэж америк судлаачид мэдээлэв.  Сүүлийн есөн гаруй жил хийсэн судалгаагаараа тэд өдөр бүр  хүнсэндээ лийр хэрэглэдэг хүмүүсийн цусны даралт хэвийн, тогтмол байж, таргалахгүй байгааг тогтоосон байна. Эл жимсэнд С аминдэм ихээр агуулагддаг бөгөөд эслэг эдээр баялаг. Мөн холестерин , давс агуулдаггүй. Дунд зэргийн нэг лийр хоногт авах илчлэгийн 24 хувийг өгдөг юм байна.    

Элэгий B вирус илрүүлэх шинэ арга боловсруулжээ

2015 оны 12 сарын 11      0      2066

Америкийн эрдэмтдийн боловсруулсан аргачлалаар бол элэний В вирусыг ердөө цаасан тестээр илрүүлэх боломжтой аж. ДНХ-ийн шинжилгээний зориулалттай эл тестээр мөн эр бэлгийн эсийн үр тогтоох чадварыг ч мэдэж болох гэнэ. Ийм гайхалтай шинжилгээний “цаасыг” ердөө ганц ам.доллараар зарахаар төлөвлөсөн байна. Буурай орнуудад зориулан элэгний вирусийг богино хугацаанд зардал багтаай илрүүлэх  төслийн хүрээнд хийсэн тестийг Торонтогийн их сургуулийн эрдэмтэн Дэвид Синтоны удирдсан...

Далайн замаг жинхэнэ “доовтор”

2015 оны 12 сарын 11      0      2516

Олон улсын судлаачид 2015 оны супер хоол хүнсний жагсаалт гаргахад далайн замаг багтсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Өмнөд Данийн их сургуулийн эрдэмтэн Оле Моритсений ахалсан багийнхны мэдээлснээр өдөр бүр багадаа 10 гр  далайн замгийг тогтмол хэрэглэснээр хүний дархлааны систем сулрахгүй, аливаа өвчин тусах магадлал тэр хэрээр буурах аж. Хүний уг гарвал далай, тэнгисээс улбаатай. Тэр утгаараа хүний махбодь далайн чухал элементүүдийг үргэлж үгүйлж байдаг. Тиймээс шөлтэй хоол,...

Эмэгтэйчүүдийн шигшээгийн эрэгтэй тамирчид хүйсээ солиулна

2015 оны 12 сарын 09      0      2968

Ираны хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн найман тамирчин эрэгтэй байсан нь өнгөрсөн аравдугаар сард илэрч, бөөн шуугиан тарьсан. Зарим эх сурвалжийн мэдээлснээр бол тэр найман хөлбөмбөгч өмнө нь эрэгтэйчүүдийн шигшээд тоглодог байжээ. Ираны хөлбөмбөгийн лигийн албан ёсны төлөөлөгч Модтаби Шарифийн мэдээлснээр эмэгтэйчүүдийнх нь шигшээ багт тоглож байсан нөгөөх эрчүүд өдгөө бүгд хүйсээ солиулахаар бэлтгэж байгаа гэнэ. Дашрамд дурдахад, хүйсээ солиулах мэс заслыг Иран улсад 1979 онд...

Эр бэлгийн эс өрөөлдөж явдаг учрыг тайлжээ

2015 оны 12 сарын 09      0      6900

Эр бэлгийн эсийн хөдөлгөөн үргэлж зүүн тийш татагддаг учрыг Орос, Британи, Америкийн эрдэмтдийн хамтарсан судалгаагаар тайлбарлажээ. Тэд “Эр бэлгийн эсүүд элсний могой шиг нэг тал руугаа өрөөлдөж явдаг. Ингэхдээ хүзүүгээ үргэлж цагийн зүүний эсрэг зүгт татдаг. Үүний шалтгаан нь шилбүүр буюу сүүл хэсгээ эргүүлэхийн тулд  тэнцвэрээ олж байгаа хэрэг юм. Ийнхүү замаа засаж,  өндгөн эсүүдтэй нэгддэг. Гурван улсын эрдэмтдийн судалгаа анагаах ухаанд том нээлт боллоо” гэж...

“Би Жеймс Бонд биш ээ”

2015 оны 12 сарын 08      0      3692

  Блиц:   -1968 онд Лондон төрсөн, загасны ордынх. -Биеийн өндөр нь 179 см. -Биеийн жин 86 кг. -Дунд сургуульд байхдаа зургаан жил хөгжмийн урлагаар хорхойтож явсан Д.Крейг мэргэжлийн регбийн тамирчин.   -Хоёр дахь үеийн, спорт загварын “Ранж Ровер”-ын сурталчилгаанд долоон минут зураг авахуулаад тэрбээр нэг сая “ногоон” халаасалжээ. -Бондын дүр бүтээсэн жүжигчид бүгд л тухайн үеийнхээ гайхалтай машинуудыг сурталчилж ирсэн. Эл...

Өндгөн “матрёшка”

2015 оны 12 сарын 08      0      3098

Британийн фермер Жейн, Кист нар өглөөний цайндаа өндөг шаржээ. Гэтэл нэг өндөгний дотроос өөр нэгэн жижиг өндөг гарчээ. Тэр жижиг өндөгний халс томынхоосоо дутахгүй хатуу байсан гэнэ. Нэг өндөг хоёр шар уурагтай байх нь тийм ч ховор биш, харин өндөг дотроос өндөг гарах нь их ховор тохиолдол гэж фермерүүд ярьжээ. Тэд мэргэжилтнүүдэд үзүүлэхээр өндөгнүүдийн зургийг авч, ямар учраас ийнхүү “матрёшка” болсныг сонирхохоор төлөвлөжээ. Доторх өндөг дан цагаан уурагтай байсан нь бас л...

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй