Товч тодорхой

2015 оны 06 сарын 14      0      2515

-Орой болоход хүний тархины хэмжээ багасдаг болохыг тогтоосон талаараа Канадын эрдэмтэд мэдээлжээ. Тэд хэдэн зуун хүний тархины зургийг 24 цагийн хугацаанд тодорхой цагуудад томографаар авчээ. Тэгээд 10.000 зургийг харьцуулж, судалсны эцэст ийм дүгнэлтэд хүрсэн аж. --Дэлхийн хүн амын дөнгөж 4.3 хувь нь эрүүл гэж ДЭМБ-ын шинжээчид дүгнэжээ. Бусад нь буюу бөмбөрцгийн хүн амын дийлэнх нь ямар нэгэн өвчтэй. Тэр бүү хэл нэг хүн дор хаяж 3-5 төрлийн суурь өвчтэй гэнэ. Тэр дундаас хамгийн...

Нян ч гэсэн “хөөрхөн, хээнцэр” юм

2015 оны 06 сарын 11      0      3451

Гадаа тоглож байсан найман настай хүүгийн гарнаас шинжилгээ авахад хэдэн зуун нян, вирус илэрснийг томруулан харуулахад ийм дүр зураг гарчээ. Калифорнийн Кабрильо коллежийн лабораторийн шинжээч Таша Штурмын эдгээр “бүтээлд” үнэхээр гоё дүрсүүд буусан байгаа биз. Энэ бол нян шүү дээ. Гэхдээ нян ч гэсэн хөөрхөн, хээнцэр, гоё байгаа биз дээ.

77 жилийн дараа 102 насандаа доктор болов

2015 оны 06 сарын 11      0      2826

Германы эмч, хатагтай Ингеборг Рапопорт 102 насандаа докторын зэрэг хамгаалж, гэрчилгээгээ авчээ. Уг нь тэрбээр докторын зэрэг горилох ажлаа 1938 онд эхэлсэн аж. Өнгөрсөн хугацаанд дэлхийн II дайны жилүүд таарч, мөн хоёр хүүхэд нь нас барсан зэргээр амьдралын хүнд үеүдтэй тулгарснаас эрдмийн ажлаа хойш тавьсны эцэст 77 жилийн дараа ийнхүү зорьсондоо хүрчээ.

Мистер Бин ашигтай наймаа хийжээ

2015 оны 06 сарын 11      0      3242

Мистер Бин буюу жүжигчин Роуэн Аткинсон 1997 онд худалдан авсан “McLaren F1” авто машинаа найман сая фунт стерлингээр зарсан тухайгаа өнгөрсөн лхагва гаригт мэдээлжээ. Анх авсан үнийг даруй 15 дахин  нугалж зарсан нь энэ бөгөөд эл унаатайгаа тэрбээр хоёр удаа осолдож байжээ. Эхний удаагийн ослоор мөрөө гэмтээж байснаас гадна даатгалын компаниас 910.000 фунт гаргуулж байсан нь тухайн үедээ хамгийн өндөрт тооцогдож байсан гэнэ.

”Форбес”-ын жагсаалтыг Флойд Мэйуэзер тэргүүлэв

2015 оны 06 сарын 11      0      2729

“ Форбес” сэтгүүлээс гаргасан “Дэлхийн хамгийн баян тамирчдын жагсаалт-2014”-ыг Америкийн боксчин Флойд Мэйуэзер тэргүүлжээ. Ингэснээр эл жагсаалтыг эхэнд дараалан дөрөв дэхээ жагссан тэрбээр өнгөрсөн онд 300 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Тус сэтгүүлийн зургадугаар сарын дугаарт энэ талаар бичжээ.

Корона вирусийн талаар цуу яриа тараасан 8 хүнийг баривчлав

2015 оны 06 сарын 11      0      2722

БНСУ-ын цагдаагийнхан найман иргэнийг корона буюу MERS вирусийн талаар цуу яриа дэгдээсэн гэсэн үндэслэлээр баривчилжээ. Тэд олны танил хүмүүс болон бизнесменүүдийг өвчний халдвар авсан гэж мэдээлснээр хүний нэр төрд санаатайгаар халдсанаас гадна олон нийтийг түгшүүрт автуулж, нийгмийг үймүүлсэн хэмээн буруутгагдаж буй.

Нийслэлийн төвд “нүүгээд” ирсэн “Нарантуул”-аар ороод гараарай

2015 оны 06 сарын 10      1      2865

Өглөө, оройдоо том том модон авдар чирсэн хүмүүс, аагим халуун, тэсгим хүйтэнд ч ялгаагүй жижиг лангууныхаа ард хүний нүд хариулан байж хооллох худалдаачид, “Чанасан өндөг, ундаа, зайрмаг байна” гэж үйлчлүүлэгчдийн дундуур сүлжилдэх настангууд, “Даавуун тор авах уу” гэж орж, гарах болгоныг царайчлан зогсох хүүхдүүд... Улаанбаатарын зүүн урд хэсэгт орших “Нарантуул” хэмээх худалдааны төвийн өдөр тутмын дүр төрх ийм бөлгөө. Үргэлж олны хөлд дарагдаж,...

Цинк илүүдвэл бөөр чулуужна

2015 оны 06 сарын 10      0      1746

Цинк бол эрүүл мэндэд нэн тустай эрдэс бодис. Ялангуяа дархлааны системийг дэмжиж, элдэв халдвараас хамгаалдаг тийм “шидтэй”. Гэхдээ тун нь хэтэрвэл эм ч хор болдог шүү дээ. Тэгвэл бие махбодид цинк илүүдвэл давсаг болон бөөрөнд чулуу үүсэх нэг шалтгаан болдог гэж Калифорнийн их сургуулийн эрдэмтэд мэдээлжээ. Олон жилийн судалгааныхаа үр дүнд илрүүлсэн энэ нээлт нь ийм төрлийн өвчин үүсэх шалтгаануудыг шинээр тогтоох өөр боломжийг нээхийн зэрэгцээ эмчилгээний арга барил, эмийн...

Муужгайдаа “Ламборжини” бэлэглэжээ

2015 оны 06 сарын 10      1      1737

 Канадын дижей Deadmau5 буюу Жоэль Томас Циммерман хайртаа муужгай Мяуингтонсдоо зориулан жижиг хэмжээгээр “Ламборжини” хийлгэжээ. Чинээлэг хүмүүс хүүхдэдээ өндөр үнэтэй чамин машиныг ганцхан хувиар захиалж хийлгэж байснаас энэ удаагийнх шиг амьтныг унаатай болгож, эрхлүүлсэн нь байхгүй аж. Тиймээс Deadmau5 Гиннест бичигдэх магадлалтай юм байна. Өдгөө муужгайныхаа машинд гарааш хийлгэхээр захиалга өгсөн, 34 настай дижей залуу өөрөө авто хөлгийн хорхойтон бөгөөд хэд хэдэн...

өөрөө 16, охин нь 17 насандаа хүүхэд төрүүлжээ

2015 оны 06 сарын 07      0      2677

Британичууд элдэв хачин, сонин юм сэдэж, заримдаа бүр тэнэг гэмээр зүйл хийдгээрээ алдартай. Тэгвэл дэлхийн залуу эмээ нарын тоог британи бүсгүй нэмлээ.  Корри Роулэнд өдгөө 30 настай. Тэрбээр 16 настайдаа Беттани охиноо төрүүлж байсан бол 17 жилийн дараа эмээ болсон байна. Охин нь өнгөрсөн долоо хоногт түүнд зээг нь тэврүүлжээ. Дашрамд өгүүлэхэд дэлхийн хамгийн залуу эмээ зээгээ тэврэхдээ 17 настай байсан тухай мэдээ байна.  Нигерит 1884 онд ийм явдал болсон гэнэ.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй