ОХУ П.И.Чайковскийн уралдаанд 2.5 тэрбум төгрөг төсөвлөжээ

2015 оны 06 сарын 18      0      2492

-Т ус уралдаанд оролцож буй уран бүтээлчдэд Оросын Ерөнхийлөгч амжилт хүсэв- Дэлхийн сонгодог урлагийн хөгжил, уран бүтээлчдийн  ур чадвар, түвшинг тодорхойлдог хамгийн том арга хэмжээ бол П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын сонгодог урлагийн уралдаан байдаг. 1958 оноос түүчээлсэн эл уралдааныг дөрвөн жил тутамд зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн даваа гаригт ХV дахь удаагийнх нь албан ёсоор Москвад эхэллээ. ОХУ энэ жил тус уралдаанд зориулан 71 сая гаруй рубль буюу...

Матар унасан илбэнх

2015 оны 06 сарын 16      0      2371

  Америкийн Флорида мужийн Окала хотын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ийм нэгэн сонирхолтой үйл явдал болсныг гэрчлэх гэрэл зургийг Ричард Жонс твиттер хуудсандаа тавьжээ. Түүний мэдээлснээр хүү нь матар хөлөглөөд ус гаталж буй илбэнхийн зургийг дурандаа буулгасан гэнэ. Болсон үйл явдлыг товчхон дурдахад, хөөрхий илбэнх аймшиггүйдээ матрын нуруун дээр гараагүй аж. Түүний хөл хальтраад голын усанд унах мөчид тэр хавьд матар явж таарсан нь илбэнхийг ийнхүү “баатар” болгосон...

“Леди Гага” Германы хамгийн сайхан үнээгээр тодорчээ

2015 оны 06 сарын 16      0      2178

ХБНГУ-ын Доод Саксоны Ольденбург хотод  зохион байгуулсан “German holstein show” мал аж ахуйн уралдаанд  Леди Гага нэртэй үнээ хамгийн сайхан амьтнаар тодорсон байна. Өнгөрсөн долоо хоногт болсон уг арга хэмжээнд тус улсын өнцөг булан бүрээс фермерүүд 200 үнээгээ  оролцуулж, насны гурван ангиллаар өрсөлдүүлсэн юм байна. Ингээд өөрийн ангилалд тэргүүлсэн гурваас шилдгийг шалгаруулахад “Леди Гага” Үнэмлэхүй аваргын титмийн эзэн болжээ. Фермер...

Дэлхийн дулаарал мод, ургамлыг хордуулж байна

2015 оны 06 сарын 15      0      2617

Хүчилтөрөгчийн эх үүсвэр болж, агаар цэвэршүүлдэг байгалийн эмч болох модод дэлхийн дулаарлын улмаас хордож байгаа нь эргээд хүмүүст сөргөөр нөлөөлнө гэж Америкийн мэргэжилтнүүд мэдээлжээ.   Тэдний үзэж цаг уурын өөрчлөлт нь агаарын бүтэц, найрлагад нөлөөлж, үүнд дасан, хувьсаж буй  мод, ургамлууд яваандаа нүүрсхүчлийн хий ялгаруулдаг болох магадлалтай гэнэ. Ингэснээр дэлхийн ногоон бүрхүүл болсон өвс ургамал азотыг “сорохоо” больж, нүүрсхүчлийн хий...

15 настай сурагч гариг илрүүлэв

2015 оны 06 сарын 14      1      2600

15 настай, англи хүү Том Вэгг шинэ гариг илрүүлж, Гиннест бичигдэх болзол хангав. Түүнийг гариг нээсэн хамгийн залуу хүнээр тодруулах юм байна. Тэрбээр их сургуулийн элсэлтэд бэлтгэх сургалтын үеэрээ дэлхийгээс 1000 гэрлийн жилийн зайд орших асар том хийн бөмбөлөг шиг гариг олсныг WASP-142b хэмээн нэрлэжээ.

Египетийн сац суваргын зургийг сансраас дахин авчээ

2015 оны 06 сарын 14      0      3041

    Олон улсын сансрын станцад 200 хоног ажиллаад, өнгөрсөн баасан гаригт дэлхийдээ буцаж ирсэн Америкийн сансрын нисэгч Терри Вертс Египетийн гурван сац суваргын зургийг огторгуйгаас авснаа твиттер хуудсандаа байршуулжээ. Тэрбээр Оросын сансрын нисэгч А.Шкаплеров, Европын сансрын агентлагийн Саманта Кристофоретти нартай нэг баг болон ажилласан бөгөөд хамтдаа дэлхийдээ буусан аж.  

Тариурын зүүгээр “шагласан” “Төвөргөөн””

2015 оны 06 сарын 14      0      3613

  Төвөргөөн гэхээр таны сэтгэлд хамгийн түрүүнд юу бууж, юу бодогдож байна вэ. Миний сэтгэлд юуны түрүүнд хүлэг баатрууд, адуун сүрэг дүрслэгдлээ. Ер нь энэ үг  яагаад ч юм бэ монголчуудад л илүү тохирмоор санагддаг. Дэлхийн талыг морьтойгоо туулсан монгол дайчид, хурдан морины уралдаан, нүүдлийн мал аж ахуй гээд морь хэмээх тэнгэрлэг амьтантай холбоотой түүх, ёс заншил, ахуй амьдрал чухамхүү монголчуудынх учраас тэр буй за. Тэгвэл нэрнээсээ л агууламж, өгүүлэмж нь тодорхой...

Муурны гэдсэн дэх нян ургийг зулбуулдаг

2015 оны 06 сарын 14      0      3087

Муурны гэдсэнд амьдардаг токсоплазм хэмээх нян  хүүхдийн оюуны хөгжилд сөргөөр нөлөөлж, харааг нь муутгадаг гэсэн мэдээллийг цацах болсондоо Америк эмч нар хүлцэл өчжээ. Токсоплазм нян  шизофрен зэрэг сэтгэцийн хэд хэдэн өвчин үүсэх эхлэл болдог гэнэ. Британид жил бүр ойролцоогоор 70.000 хүн эл нянгийн халдвар авсны улмаас эмчлүүлдэг гэсэн баримт байна. Токсоплазм муурнаас гадна дутуу боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнээр хүнд халдддаг гэнэ. Жирэмсэн эх, хүүхэд,...

Сүүлийн 100 жилд хүний IQ эрс нэмэгдсэн

2015 оны 06 сарын 14      0      2640

Венийн их сургуулийн судлаачид “Хүний оюуны чадамж сүүлийн 100 жилийн хугацаанд 10, 10 жилийн үелзэлтэйгээр нэмэгдэж ирсэн” хэмээн мэдээлсэн байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн  IQ өнгөрсөн жилүүдэд илүү өссөн бөгөөд цаашид ч ийм хандлагатай байх гэнэ. Ингэснээр эрчүүдээс ухаантай болсон гэдгийг эрдэмтэд онцолжээ.

Хятад “Франкенштейн” сармагчинд толгой шилжүүлэн суулгах гэнэ

2015 оны 06 сарын 14      0      3020

  Хятадын Харбины их сургуулийн эрдэмтэн, мэдрэлийн мэс засалч Рэн Сяопин 2013 оноос эхлэн олон хулганад толгой шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн нэгэн аж. Хятадын “Франкенштейн” хэмээн алдаршсан тэрбээр энэ туршлагадаа суурилан ойрын үед сармагчинд толгой шилжүүлэн суулгахаар төлөвлөжээ. “The Wall Street Journal”-ын тусгай сурвалжлагч  Сяопин эмч хулганад толгой шилжүүлэн суулгаж байгааг сурвалжлан, бичиж авснаа цахим ертөнцөд байрлуулсан...

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй