ХБК-ийн зарчим “Авьяаст арын хаалга байхгүй”

2015 оны 07 сарын 01      2      2981

  Манай Хөгжим бүжгийн коллеж дотооддоо төдийгүй гадаадад нэлээд эрэлттэй болсон чанартай сургууль гэдгийг жил бүр элсэлтийн шалгалтын үеэр илүү мэдэрдэг. Франц, Хятад, Япон зэрэг орноос Монголыг зорин ирж, чухамхүү энэ л сургуульд сурдаг нь цөөнгүй. ХБК-ийн гадаад сурагч, оюутны тоо жил ирэх тусам нэмэгдэж буй билээ. Тэгвэл Монголын сонгодог урлагийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэдэг уурхай болсон энэ сургуулийн шинэ хичээлийн жилийн элсэлт долдугаар сарын 1-3-нд болох юм....

Кояма Саора: Монголчууд бие биенээ гэсэн гоё сэтгэлтэй

2015 оны 06 сарын 30      1      3123

Шинэ танилын минь нэр Кояма Саора. Токиогийн “Сити балет” компанийн бүжигчин, 23 настай. Тэрбээр манай ДБЭТ-ын тайзнаа нэг жилийн хугацаанд бүжиглэсэн бөгөөд гэрээнийх нь хугацаа ирэх сард дуусах юм билээ. П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг Монголын тайзнаа тавьсны 40 жилийн ойн хүрээнд өнгөрөгч ням гаригт болсон тоглолтод салбадайн дүр бүтээсэн түүнтэй ярилцлаа. Монголын сонгодог урлагийн түүхэн үйл явдал болсон уг тоглолтод оролцсоноороо тэрбээр туйлын ихээр...

Г.Ариунбаатар П.И.Чайковскийн уралдааны шилдэг наймд туналаа

2015 оны 06 сарын 29      0      3422

  Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдааны дуулаачдын төрөлд түрүү байрын төлөө өрсөлдөх найман дуучны нэгээр тодорлоо. Тэрбээр уралдааны болзол ёсоор хоёрдугаар шатны шалгаруулалтад заавал дуулах сонгодог гурван бүтээлээс гадна Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийн ламын ари, ардын дуу “Хулсан ташуур”-ыг энэ сарын 29-ний 01.30 /Монголын цагаар/ цагт шүүгчид болон...

Сансрын нисэгч Г.Падалка дээд амжилтын эзэн болов

2015 оны 06 сарын 29      0      2197

  ОХУ-ын сансрын нисэгч Геннадий Падалка дэлхийн тойрог замд 804 хоног ажилласан амжилтаараа Сергей Крикалёвын амжилтыг эвдэж Гиннест бичигдэх боллоо. Тэрбээр өчигдөр буюу энэ сарын 29-нд тойрог замд 804 дэх хоногоо үдсэн бөгөөд томилолтынх нь хугацаа хоёр сар гаруйн дараа дуусна. Үлдсэн хугацааг оролцуулан тооцвол тэрбээр дэлхийн тойрог замд таван удаагийн нислэгээр нийт 880 хоног ажилласан хүн болох юм байна. С.Крикалёвын  хувьд 2005 оноос өдгөөг хүртэл зургаан удаагийн...

Диснейлендэд селфи-гар хэрэглэхийг хориглов

2015 оны 06 сарын 28      0      2579

Ирэх долдугаар сарын 1 буюу нөгөөдрөөс эхлэн Диснейлендэд ийм журам үйлчилнэ. Гар утсаараа зураг авахдаа селфи-гар хэрэглэх нь ямар эрсдэл дагуулж болох талаар дэлхийн аялал жуулчлалын компаниуд сануулсаар ирсэн. Ялангуяа хад асгатай, уулархаг бүс нутаг, амьтны хүрээлэн, парк, далай тэнгист аялагчид селфи-гар хэрэглэж зургаа авахдаа унаж, осолдох, амьтад болоод өөрийн аюулгүй байдлыг алдагдуулах зэрэг сөрөг үр дагавар дагуулсан олон тохиодол бий. Тиймээс   Диснейлендийн захиргаа аливаа...

“Operalia” Лондонд болно

2015 оны 06 сарын 28      0      2506

Пласидо Домингогийн нэрэмжит “ Operalia ” уралдаан 22 жилийнхээ түүхэнд  анх удаа Англид болох бөгөөд ирэх долдугаар сарын 13-нд Лондоны Хааны дуурийн театрт нээлтээ хийнэ. Дэлхийн дуурийн залуу дуулаачдыг дэмжих зорилготой   эл уралдааны тэргүүн байрыг Монголын гавьяат жүжигчин Э.Амартүвшин 2012 онд эзэлж байсан билээ. Мөн А ргентиний алдарт тенор Хосе Кура ч чухамхүү энэ уралдааны ялагч болсноор өндөр карьераа эхлүүлсэн түүхтэй. Энэ удаа 20 орны 40 гаруй дуулаач...

Далай лам рок хөгжмийн наадамд оролцож байна

2015 оны 06 сарын 28      0      2444

  ХIV Далай лам Британийн Сомерсет гүнлэгийн нутагт   болж буй  Гластонбери хөгжмийн наадамд оролцож байна. Тэрбээр өчигдөр буддын сургаал, номлол, ХХI зуун дахь сүсэг бишрэлийн талаар лекц уншжээ. Энэ сарын 30-нд өндөрлөх эл арга хэмжээ дэлхийн рок хөгжмийн томоохон наадмуудын нэг бөгөөд 1970 оноос уламжлагдсан юм байна.

Хов ярих уу

2015 оны 06 сарын 26      0      2897

--Рики Мартин “One world” аялан тоглолтоороо Мексикт хүрсэн. Тэрбээр тайзан дээр бүжигчдийн хамт шотланд банзалтай гарсан нь үзэгчдэд таалагдаагүй бололтой нэлээд шүүмжлүүлжээ. Хэдийгээр ижил хүйстэн гэдгээ ил цагаан зарласан ч, энэ удаа фэнүүдээ хүндэлсэнгүй хэмээн мексикчүүд дургүйцсэн аж. --Бранжелина буюу Брэд, Жоли хоёр салахаар шийдсэн талаар дэлхийн зарим шар хэвлэлд мэдээлжээ. Нөхөр нь салах өргөдлөө шүүхэд өгөх болсон шалтгаа нь эхнэрийнх нь ааштай бщхолбоотой гэх....

Товч бөгөөд тодорхой

2015 оны 06 сарын 26      0      2750

-Токиогийн анагаах ухааны их сургуулийн эрдэмтдийн мэдээлснээр нас ахиж буй эмэгтэйчүүд хоёр сарын турш өдөр бүр улаан лоолийн шүүс 400 гр хэрэглэвэл гэнэт сэтгэл түгших, хацар, дух халуу дүүгэх, цусан дахь ашиггүй холестериний хэмжээ өсөх зэрэг цэвэршилтээс үүдэлтэй элдэв гаж нөлөө, шинж тэмдэг буурдаг гэнэ. -Нидерландын Маастрихтын их сургуулийн судлаачид өдөр бүр ямар ч төрлийн хамаагүй самрыг ердөө 10 гр идэж хэвшсэнээр амьсгалын замын болон төв мэдрэлийн системийн элдэв өвчнөөс...

Эхлэл

2015 оны 06 сарын 26      0      2873

“ЭХЛЭЛ” Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд ийм нэртэй нэгэн үзэсгэлэн нээлтээ хийгээд хоёр хонож байна. Энд дэлгэсэн бүтээлүүдийг  монгол зургийн аргаар зурснаараа онцлог. ХХ зууны эхэн үеэс Монголын дүрслэх урлаг  нийгмийн хөгжлөө даган эрчимтэй шинэчлэгдэн, хөгжиж ирсэн. Шинэ тутам хөгжиж буй улсын салбар бүрт мэргэжлийн боловсон хүчин нэн шаардлагатай болсон тэр үед Дүрслэх урлагийн газар, зургийн сургууль байгуулагдсан түүхтэй. Монголын урлаг...

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй