АЙМГИЙН НАЧИН Б.УНДРАЛ ТУЛААНЫ СПОРТООР ӨРСӨЛДЛӨӨ

2015 оны 07 сарын 21      1      3132

Токиогийн Сүмогийн төв ордонд болсон олон улсын тулааны спортын “Ганрюү жима” тэмцээнд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат, аймгийн начин Б.Ундрал оролцжээ. Өнгөрсөн бямба гаригт болсон хоёр дахь удаагийн “Ганрюү жима”-д Монгол, Япон, БНСУ, Орос, Хятад, Америк, Бразил, Нидерланд, Угандагийн тамирчид хүч, хурдаа сорин, тулалдсан аж. Монголын бөх Б.Ундрал 25 настай бөгөөд түүний өрсөлдөгч нь Японы алдарт тамирчин, чөлөөт бөхийн улсынхаа гурван удаагийн...

Та энэ модны хаана нь байна вэ?

2015 оны 07 сарын 21      0      4970

  Энэхүү сонжоог зохиосон хүн бол дэлхийд алдартай, Б ританий н сэтгэл судлаач   Пип Уилсон. Тэрбээр эхлээд дунд сургуулийнханд зориулан эл сонжоог боловсруулсан аж. Харин хожим улам боловсруулан, томчуудыг шинжих арга зүй болгосон юм байна. Эл сонжоо тухайн хүний сэтгэлийн байдал, тэр бүү хэл нийгэмд эзэлж буй байр суурь нь хаа байгааг ч тогтооход тодорхой хэмжээгээр тусална гэж зөвлөжээ.   Энэхүү модон дээр байгаа хүн бүрийн сэтгэл хөдлөл өөр өөр...

Үлэг гүрвэлүүдийн жагсаалтад шинэ төрөл нэмэгджээ

2015 оны 07 сарын 15      0      3218

  Японы палеонтологичид Нагасаки хот орчмоос гайхалтай хоёр олдвор илрүүлсэн нь Цэрдийн галвын хожуу үед амьдарч байсан тираннозаврын шүд байжээ. Ойролцоогоор 81 сая жилийн тэртээх тэрхүү амьтны доод  эрүүний нэг шүдний   өндөр нь 8.2, өргөн нь  3.8 см байснаас үүдэн эрдэмтэд  биеийнх нь урт барагцаагаар 10 м гаруй байсан гэж таамаглажээ. Ер нь ийм том хэмжээтэй шүд өмнө нь дэлхийн аль ч хэсгээс олдож байгаагүй гэж зарим хэвлэлд онцолсон байна. Тус улсын...

С.Сталлоне “Исламын улс”-тай байлдана

2015 оны 07 сарын 15      0      2702

  Вьетнам, Тайланд, Афган, Мьянмарт байлдаж явсан  Рэмбогийн тухай шинэ цуврал гаргах болсон тухай  Сильвестр Сталлонегийн хэвлэлийн төлөөлөгч   мэдээлжээ. Дайчин эр энэ удаа буюу тав дахь цувралдаа Сири улсад хэт даврагчдын бүлэг “Исламын улс”-тай дайтах гэнэ. Жүжигчин эр хоёр жилийн өмнө  энэ бүтээлийнхээ талаар “Рэмбо 5” киноны зураг авах ажлыг 2014 оны сүүлчээр  Луизианад эхлүүлнэ” гэж байсан ч он дамжин хойшлогдсон юм....

Альцгеймерийг оношлох шинэ аргачлал

2015 оны 07 сарын 15      0      1783

  15 настай, англи хүү Альцгеймер өвчнийг оношлоход дөхөмтэй аргачлал /тест/ боловсруулжээ. Түүний ачаар эл өвчнийг эрт үед нь мэдэх боломжтойн дээр эмчилгээнд ч нэмэртэй гэж мэргэжилтнүүд  онцолсон байна. Өмнө нь Альцгеймерийг оношлохын тулд урт хугацаанд олон янзын тест бөглөж, дүгнэн, нэгтгэх гэж цаг их алддаг байсан аж. Харин англи хүүгийн боловсруулсан аргачлал нь энгийн бөгөөд хэдхэн өдөр л зарцуулах юм байна.

“Цус сорогчдод” зориулан эм бүтээжээ

2015 оны 07 сарын 07      0      2175

  Нарны гэрлээс айж, үргэлж сүүдэр бараадан, эсвэл шөнө болохоор л гадаа гардаг цус сорогчдын тухай янз бүрийн кино бий. Тэгвэл кинонд гардаг шиг үргэлж нарнаас зугтаж, хурц гэрлээс айдаг хүмүүс үнэхээр байдаг аж. Анагаах ухаанд эмчилж дөнгөхгүй байгаа ховор өвчний улмаас тийнхүү гэрлээс дайждаг хүмүүсийг мөн л “цус сорогчид” хэмээдэг гэнэ. Гэхдээ энэ нь мэргэжлийн буюу албан ёсны нэршил биш л дээ. Эритропоэтик протопорфирин гэсэн хэл хугалах шахсан жигтэйхэн...

Ирээдүйд далайн амьтад хортой болно

2015 оны 07 сарын 07      0      2347

Шведийн Гетеборгийн их сургуулийн судлаачдын мэдээлснээр дэлхийн дулаарлын улмаас далай, тэнгисийн амьтан, нялцгай биетүүд хувиралд орсоор яваандаа хортой болох гэнэ. Бөмбөрцгийн хаа саагүй элбэгшиж байгаа хур бороо зарим газартаа залхаах хэмжээнд орж буйгаас далай, тэнгисийн усны дээд хэсгийн найрлага алдагдан, шүлтлэг орчин давамгаалах болсон. Энэ нь тэндхийн ургамал, амьтны идэш тэжээлийн найрлагыг өөрчилж, улмаар амьд биетүүдийн хөгжлийг хувьсалд оруулах гол шалтгаан аж. Ялангуяа...

НАСА: Ангараг дээр гол урсаж байна

2015 оны 07 сарын 07      0      2410

НАСА дуулиантай мэдээ цацлаа гэж дэлхийн хэвлэлүүдэд мэдээлж байна. Юу гэхээр, Ангараг гариг дээр ус урсаж байгааг тус агентлагийн шинжээчид тогтоосон гэнэ. Улаан нүдэн гариг дээр ажиллаж буй “Curiosity” станцаас ирүүлсэн зургуудаас илрүүлсэн хар зурвасууд усны урсгал юм гэж мэдээлсэн байна. Мөн уулархаг бүс нутгаар үргэлжилсэн урт хар зурвасын өнгө улирлаа дагаад өөрчлөгдөж байгааг нэлээд эртнээс ажигласан гэжээ. Геофизикч Фил Кристенсен “Бид урт хар зурвасыг илрүүлэн,...

Огторгуйгаас таван том хар нүх илрүүлжээ

2015 оны 07 сарын 07      0      2359

  Огторгуй дахь хар нүхнүүдээс гэрэл цацардаг ч түүнийг зөвхөн маш өндөр хүчин чадалтай дурангаар л харах боломжтой аж. Үүл, тоосонцрууд, агаар мандал дахь хийнүүдийн улмаас хүн төрөлхтөн олон нууцад нэвтэрч чадаагүй байсаар. Тэгвэл Британийн одон орончид НАСА-гийн хамгийн сүүлийн үеийн дэвшилт технологийн дурангийн ачаар сансрын таван том хар нүхийг илрүүлсэн талаараа мэдээлжээ. Тэд “Бидэнд хийж, судлах зүйл асар их боллоо. Ямартай ч хар нүхнүүдийн таталцал нь хүчтэй байгааг...

Аагим халуунд цасаар байлдана

2015 оны 07 сарын 07      0      2521

Дэлхийн хамгийн гайхамшигтай худалдааны  төв болсон “Дубай молл”  цанын бааз, мөсөн гулгуур, амьтны хүрээлэн, цөлийн парк, аварга загаснуудтай аквариум, усан хоолой,  22 дэлгэц зоосон театр, шоу танхимууд бий. АНЭУ-ын бахархлын нэг эл худалдааны төв 1.2 сая ам метр талйба эзэлдэг. Нэг урсгалаар зэрэгцсэн хоёр шаттай. Дубай моллын аквариумд олон төрөл, зүйлийн 33.000 загас бий.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй