Элсэн “тулаан”

2015 оны 07 сарын 22      0      3728

    Бельгийн Остенд хотод олон улсын элсний урлаачид ур ухаанаа уралдуулж байна. Элсээр уран бүтээл хийж, өрсөлддөг “Frozen summer fun” уралдаан зохион  байгуулагчдын мэдээлснээр оролцогчид жил бүр  тодорхой нэг сэдвийн дор бүтээлээ хийх учиртай. Энэ жил  “Уолт Дисней” студийн киноны баатруудыг урлах даалгавартай аж. Тиймээс “Уолт Дисней” концернийн захиалгаар, 6000 тонн элсээр 150 бүтээл хийх энэ удаагийн уралдаанд дэлхийн...

14.000 жилийн тэртээд шүд ломбоддог байжээ

2015 оны 07 сарын 22      0      3590

Италийн палеонтологичид эртний хүний шүд олсон нь хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд шинэ хуудас нээлээ гэж мэдээлэв. Тус улсын хойд хэсэгт орших нэгэн агуйгаас олдсон олон араг ясан дунд ломботой шүд байсан бөгөөд ойролцоогоор 14.000 жилийн тэртээх хүнийх гэж тогтоожээ. Тэр үед хүмүүс өвчтэй шүдийг эмчилж, цоорхойг нь бөглөдөг аргатай  байж. Шүдийг бөглөсөн материал нь лав буюу амьтны өөхний хүчлээс гаргаж гаргаж авсан лааны тос шиг тодорхой хэмд биеждэг  зүйл байсан нь...

Бурханд хэт итгэх нь сэтгэцэд нөлөөлдөг

2015 оны 07 сарын 22      0      3320

Америкийн эмч нар ийнхүү мэдээлжээ. Нэг зүйлд хэт шимтэх, итгэж, найдан дагах нь яваандаа сэтгэцийн өөрчлөлттэй болох гол нөхцөл бүрдүүлнэ гэжээ. Бурхан, шашинд итгэдэг олон зуун мянган хүнийг сэтгэлзүйн судалгаанд хамруулан тодорхой хугацаа өнгөрсөн байна. Тэгэхэд хэт шүтлэгтэй хүмүүс энгийн үед ч гэнэт  тавгүйрхэж, айж, цочих, эсвэл мэлрэх зэргээр сэтгэцийн олон шинж тэмдэг илэрсэн гэнэ. Сэтгэл нь хэт донсолж,  хямарч хэлбэлзэх нь мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг...

Их театрт Лермонтов “бүжнэ”

2015 оны 07 сарын 22      0      3241

Москвагийн Их театр 239 дэх улирлын нээлтээрээ  “Манай үеийн баатрууд” балет толилуулах болжээ. М.Ю.Лермонтовын мэндэлсний 200 жилийн ой тохиож буйтай холбогдуулан ийнхүү түүний зохиолоос сэдэвлэн балет тавьж, тоглох болсныг тус театрын уран сайхны удирдагч онцолсон байна.

ЮНЕСКО дэлхийн соёлын өвд дарсны зоорийг бүртгэжээ

2015 оны 07 сарын 22      0      3063

  Египетийн сац суварга, Энэтхэгийн Таж Махал зэрэг ертөнцийн гайхамшгуудын жагсаалтыг дарс хадгалдаг нэгэн зоориор тэлэх болсноо  ЮНЕСКО мэдээлжээ. Хүн төрөлхтний соёлын өвд нэмж бүртгэсэн тэрхүү зоорийн байгууламж нь Францын Эперн хотын “Шампань” өргөн чөлөөнд байдаг оргилуун дарс хадгалдаг асар том байгууламж аж. Чухамхүү тэнд л буюу XVII зуунд босгосон зооринд дэлхийд алдартай олон төрлийн оргилуун дарсыг дарж, хадгалж, хэрэглэгчдэд хүргэдэг юм байна.

Амьд ертөнц

2015 оны 07 сарын 21      0      2823

Зугтах аргагүй тавилан

2015 оны 07 сарын 21      0      3263

1930-аад онд ЗХУ-ын зохиолч Евгений Петров өөрийн явуулсан захидлын дугтуйг цуглуулдаг хообийтой байжээ. Яг үнэндээ тэрбээр дугтуй дээр тухайн улсын нэрээс бусад хаяг болох хот,  гудамж, хүмүүсийн нэрийг санаанаасаа зохиочихдог байсан учраас захидал нь “төөрч явсаар” хэсэг хугацааны дараа өөрт нь эргээд ирдэг байж л дээ. Өөрөөр хэлбэл, хообийгоо зугаа болгосон хэрэг юм. Буцаж ирсэн захидлын дугтуй дээр “Хаяг буруу байна” гэсэн тэмдэглэгээнээс гадна олон улсын янз...

Зургаан сая жилийн тэртээгээс “ирсэн заан”

2015 оны 07 сарын 21      0      3316

  Хятадын Юньнань  мужийн Жаотун хотоос холгүй газраас эртний заан стегодоны чулуужсан яс олджээ. Палеонтологичдын мэдээлснээр зургаан сая жилийн тэртээх эл амьтны яснууд бараг бүрнээрээ өдгөөг хүрсэн нь гайхалтай бөгөөд өмнө нь ийм бүтэн “заан” олдож байгаагүй гэнэ. Урт хошуут зааны эртний төрөл болох стегодон   Кайнозойн эрин, Неоген галавын үед одоогийн Индонезийн Флорес арал орчим амьдарч байсан бөгөөд 12.000 жилийн тэртээд мөхсөн гэж үздэг. Биеийн...

Тоогоор товчхон ярина

2015 оны 07 сарын 21      0      2788

14 сая- Германы Нердлинген хотыг 14 сая жилийн өмнө дэлхий дээр унасан солирын тогоон дотор байгуулснаараа онцлог. 10 .000-К анадын Зам, тээврийн хуулиар бол х урд хэтрүүлсэн жолоочийг 10.000 канад доллар буюу барагцаагаар 16 сая төгрөгөөр торгодог аж. 1-Италийн зарим банк, тэр дундаа “Credito Meiliano”  бяслагийг зээлийн баталгаа болгохыг зөвшөөрсөн талаар дэлхийн хэвлэлүүд өнгөрсөн долоо хоногт онцлон мэдээлж байлаа. Гэхдээ зөвхөн пармежано-режано гэсэн...

1 доллар 11 цент+ сэтгэл, итгэл

2015 оны 07 сарын 21      0      3293

Тесси зургаан настайдаа нэгэн үнэнийг мэдээд чин сэтгэлээсээ шаналсан. Тэгээд том хүнээс ч ухаалаг шийдвэр гаргаснаар дүүгээ үхлээс аварсан. Мөнгөгүйн улмаас хүүгээ эмчлүүлж чадахгүй байгаадаа шаналсан аав, ээж нь нулимсаа барьж ядан “Тедийг минь одоо ид шид л аврах байх” гэж ярилцахыг сонссон бяцхан охин өрөөндөө гүйхээрээ орж, шилэн саванд цуглуулж байсан хэдэн зоосоо гаргаж, тоолов. Тэгээд саванд нь буцааж хийгээд, энгэртээ чанга тэвэрсээр эмийн сан орлоо....

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй