120 кг жинтэй хүнд үйлчлэхгүй

2015 оны 08 сарын 03      1      3083

    Британийн Өмнөд Уэльсийн Эбердейр хотын шүд, эрүү нүүрний нэгэн эмнэлэг 120 кг-аас дээш жинтэй хүмүүст үйлчлэхээс татгалзах шийдвэр гаргажээ. Хэт тарган хүмүүсийг ад үзэх болсон шалтгаан нь  эмнэлгийн “тоног төхөөрөмжөө” шинэчилсэнтэй холбоотой гэжээ. Тодруулбал, тус бүр нь 7500 фунтов стерлингийн үнэтэй сандалнууд нь “өөхөн бөмбөгнүүдээс” болж амархан эвдрэх эрсдэлтэй учраас ийм шийдвэрт хүрсэн талаараа эмнэлгийн захиргаа үйлчлүүлэгчдэд...

Баавгай бялуу хулгайлжээ

2015 оны 08 сарын 03      1      3448

  Америкийн амттан, нарийн боов үйлдвэрлэдэг “Colorado сherry” компанийн нэрийн барааны дэлгүүрт  нэгэн майга хүрэн шөнөөр зочилжээ. Урилгагүй ирсэн тэр амьтан дэлгүүрийн агуулахтай хэсгийн цонхыг хагалж, ороод шууд л пирог тавьсан хэсэгт очиж, ёстой гэдсээ дүүртэл амттан идэж байгаа нь дэлгүүрийн камерт бичигдсэн байна. Ойн зочин тоортой бялуу 24, алимтай пирог 14-ийг идээд ханасангүй бололтой какао, ёотонгоос ч хүртсэн аж. Ингээд явахдаа бас болоогүй хоёр...

“Curiosity” нисдэг бөмбөлгийн зураг илгээжээ

2015 оны 08 сарын 02      0      3551

Ангараг гариг дээр ажиллаж буй Америкийн станцууд Улаан нүдэнгийн талаар гайхалтай мэдээлэл, зургууд дамжуулж буй. НАСА-гийн мэргэжилтнүүд болон сансрын уудам дахь амьдралыг сонирхон судлагчид тэдгээр зургийг олон талаас нь задлан шинжилж, боловсруулж, элдэв мэдээллийг тайлан уншдаг. Үүнээс гадна түвэгтэй, олон дамжлагатай судалгаа хийлгүй бага зэрэг томруулахад л энгийн нүдэнд харагдах сонирхолтой дүрсүүдийг тэд олон нийтэд цацаж, мэдээлдэг. Энэ удаа маш тодорхой харагдах ийм нэгэн...

Шар буурцаг үргүйдэлд хүргэдэг гэжээ

2015 оны 08 сарын 02      0      3956

Америкийн хүнс судлаач, эмч нарын мэдээлснээр зарим ногоо, жимс зэрэг хүнсний бүтээгдэхүүн эмэгтэйчүүдийг үргүйдэлд хүргэдэг гэнэ. Тэд олон жилийн турш хийсэн судалгаандаа үндэслээд тийм нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гаргахад шар буурцаг нэгдүгээрт бичигджээ. Эрүүл мэндэд хамгийн тустай учир өргөнөөр хэрэглэхийг зөвлөдөг бүтээгдэхүүний мөн л тэргүүн байрт бичигддэг эл буурцаг яагаад “хар дансанд” орсныг судлаачид ингэж тайлбарлажээ. Шар буурцгийн найрлагад генистеин...

НҮБ хүн амын “илүүдэлтэй” улсыг нэрлэв

2015 оны 08 сарын 02      0      3111

Дэлхийн хүн амын нас баралт, төрөлтийг харьцуулсан НҮБ-ын шинжээчдийн судалгаагаар Энэтхэг улс төрөлтөөрөө  дэлхийд толгой цохиж байна. Хором бүрт хэдэн саяар нэмэгдэж буй хүн амаа хязгаарлахгүй бол хэдхэн жилийн дараа ачааллаа дийлэхгүйд хүрэх эрсдэл бодит болоод буй аж.  Хүн амын хэт ачаалал нь тухайн улсын эдийн засагт сөрөг нөлөөтэйгөөс гадна дэлхийн хөгжилд ч саад болно. Энэтхэг улс Хятадын туршлагыг хэрэгжүүлэх цаг болсныг уг судалгаа харуулсан бөгөөд “Нэг өрх-Нэг...

Германд бүхнийг дээдэлнэ

2015 оны 08 сарын 02      0      2740

Германы Франкфурт хотын онгоцны буудалд  бүсгүйчүүдэд зориулсан авто зогсоол байгуулжээ. Ягаан тэмдэг, тэмдэглэгээгээр ялгарах уг зогсоолын талбай ердийнхөөс арай том байгаа нь бүсгүйчүүдийг доромжилсон хэрэг гэж эсэргүүцэгчид байгаа гэнэ. Мөн хүйсээр ялгаварласан явдал гэж тус улсын нэр нөлөө бүхий эмэгтэйчүүд мэдээлжээ. Гэхдээ хүн бүрийн санаа бодол өөр учраас энэ мэт эсэргүүцэл гарах нь мэдээж.  Ер нь Германд хүн байтугай амьтны эрхийг ч дээдэлдэг. Үүний нэг жишээ бол...

Хатан хаан танихгүй хүмүүсийн хуриманд зочилжээ

2015 оны 07 сарын 31      0      3446

  Английн Манчестерт амьдардаг залуу хос  хотын  захиргааны гэрлэх ёслолын ордонд захиалга өгч, өдрөө товложээ. Тэр өдөр нь нэгэн чухал зочин ирэх учиртайг  хотын захиргаанаас тэдэнд сануулсан аж. Чухал гэж онцолсон хүн нь хатан хаан II Элизабета болохыг мэдсэн хос тоглоом шоглоом болж, марзганаж байгаад  түүнд хуримын урилгаа илгээчихжээ. Тэд товлосон өдрөө хуримын ёслолоо хийж байтал үнэхээр хатан хаан, хунтайж Филиппийн хамт хүрэлцэн ирж, тэнд байсан хүмүүсийг...

Ганц өгүүлбэр ч ”гал” болно

2015 оны 07 сарын 31      0      3786

Нью-Йоркийн Манхэттен дүүргийн шүүх  Геркулес, Лео нэртэй хоёр шампанзег хүн шиг хуулийн этгээд биш  гэсэн шийдвэр гаргасан нь амьтны эрх хамгаалагчдын эсэргүүцэлтэй тулгарлаа.  Гэдсэн дэх ашиггүй нянгууд сэтгэл, сэтгэцийн гүн хямралд оруулдаг байх магадлалтай гэж Макмастерын их сургуулийн доктор Берчик мэдээлэв.  Америкийн Воррентон хотын нэгэн айлд өнгөрсөн мягмар гаригт аварга могой урилгагүй зочилсон тул буудахаас өөр арга байгаагүй бөгөөд үхсэн питоныг ...

Тоогоор товчхон өгүүлнэ

2015 оны 07 сарын 31      0      3672

10 жил, 20.000 доллар Зимбабве улсын Засгийн газар Америкийн шүдний эмч Уолтер Палмерыг шүүхэд өгчээ. Тэрбээр тус улсын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн алдартай эрэгчин бар Сесилийг хууль бусаар агнаж, толгойг нь авч явсан гэнэ. Ганц бар биш, хирс, гөрөөс зэрэг өөр хэд хэдэн амьтан агнасан хэмээн сэжиглэгдэж буй америк эмчийн буруутай нь тогтоогдвол 20 мянган  ам.доллараар торгуулахаас гадна 10 хүртэл жил шоронд хоригдох юм байна. 126 зогсоол АНЭУ-ын Дубай хотын...

Хөлөнд “ургасан” бугалга

2015 оны 07 сарын 31      0      3708

Хятадын Хунань мужийн Чанша  хотын мэс засалчид Жо овогт нэгэн залуугийн бугалгыг тайрч, шилбэ, шагай хоёрынх дунд залгаж, ургуулжээ. Тэрбээр гарын бугалгаа үйлдвэрийн машинд авчихжээ. Газарт унасан “гарыг” нь ажлынх нь хүмүүс мөстэй усанд хийгээд, эмнэлэгт хүргүүлсэн аж. Тэрхүү эрхтэнийг эргүүлээд залгах мэс засал хийвэл төлжих магадлал бага байсан учраас эмч нар эхлээд хөлд нь залгаж, сар гаруй байлгаж, бүрэн “амьдарсан” хойно нь буцаагаад гартай нь...

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй