Шивээсийг эмчилгээний зорилгоор хийдэг байжээ

2015 оны 12 сарын 20      0      665

1991 онд уулчид Альпаас санамсаргүй байдлаар нэгэн муми олсон бөгөөд түүнийг мөсөн хүн Эци хэмээн нэрлэж, олон орны эрдэмтэд судалж эхэлсэн байдаг. Хүрэл зэвсгийн үед хамаарах эл олдвор тухайн үедээ нэлээд шуугиан тарьж байсан юм. Цэвдэгт хөрсөнд маш сайн хадгалагдсан тэрхүү занданшуулсан  шарилыг бүрэн судалж дууссан бөгөөд бие дээрх олон шивээсийн учрыг олсон талаар “ Journal of  а rchaeological science: reports ” сэтгүүлд нийтэлсэн байна. А мерикийн...

Стрессийн эсрэг эм аутизмтай холбоотой

2015 оны 12 сарын 18      0      530

Канадын эрдэмтэд ингэж мэдээлжээ. Жирэмсэн үедээ стрессийн эсрэг эмийг замбараагүй хэрэглэснээр хүүхэд аутизмтай төрөх магадлал өндөр буюу 87 хувьтай болохыг Монреалийн их сургуулийн мэдрэлийн эмч, эрдэмтэд анхааруулсан байна. Тэд 1998-2009 оны хооронд төрсөн 150.000  эхийг судалж, заримыг нь жирэмсний эхний үеэс нь,  хянаж, ургийн бойжилт, эмчилгээг нь харьцуулж иржээ. Энэ бүхэнд үндэслэн жирэмсэн үед огт бухимдаж, стрессдэхгүй байна гэдэг боломжгүй. Стрессийн түвшнийг нь хөнгөн,...

“Тутанхамон”-ы сахлыг эртний аргаар нь наажээ

2015 оны 12 сарын 18      0      506

  Каирын Эртний  Египетийн түүхийн музейн хамгийн гайхалтай үзмэрүүдийн нэг болох Тутанхамон хааны дүр бүхий  алтан багийг ажилтнууд нь санамсаргүйгээр гэмтээж, сахлыг нь хугалсан явдал энэ оны эхээр болсон талаар дэлхийн хэвлэлүүдэд мэдээлж байсан. Тэрхүү хосгүй бүтээлийг тус музейн  лабораторид сэргээн засварлаж дуусжээ. Хааны “нүүрийг” сэргээн засварлах ажлыг Герман, Египетийн мэргэжилтнүүд гүйцэтгэсэн бөгөөд Египетийн Эртний соёлын өв хөшөө, дурсгалын...

Нохой Монголоос гаралтай болж таарав

2015 оны 12 сарын 18      0      3295

  Нохой чухам хаанаас гаралтайг тогтоосон талаараа Шведийн генетикч Петер Саволайнен мэдээлэв. Тэрбээр олон улсын эрдэмтдийг ахлан, сүүлийн 15 жилийн турш Монгол, Орос, Хятад, Тайвань, Япон,  Хойд болон өмнөд Солонгосын 654 үүлдрийн нохой, 12 төрөл зүйлийн чонын ген болон археологийн олдворуудыг судалсны дүнд эл амьтан Зүүн Азиас гаралтай болохыг тогтоожээ. Тодруулбал, 33.000 жилийн тэртээд  нохой Монгол, эсвэл Балбын нутгаас гаралтай гэж дүгнэсэн байна. 

Цагаан өнгөтэй ногоо ходоодны хавдраас сэргийлдэг

2015 оны 12 сарын 18      1      627

  Хятадын Цэзяны анагаахын дунд сургуулийн эрдэмтэн багш нарын судалгааны талаар “European journal of cancer” сэтгүүлд нийтэлжээ. Судалгаанд хамрагдсан 6.3 сая хүнээс 30.000 нь ходоодны хорт хавдартай байсан аж. Тэд эмч нарын зөвлөсний дагуу давсалж, нөөшилсөн бүтээгдэхүүн, хийжүүлсэн болон спиртийн агууламжтай ундааг хориглон, С аминдэмээр баялаг, голдуу цагаан өнгөтэй ногоо, жимсээр хооллож, тодорхой хугацааны давтамжтайгаар шинжилгээнд хамрагдаж байжээ. Тэгэх бүрт...

Ди Каприо Оросын иргэн болохыг мөрөөддөг

2015 оны 12 сарын 18      0      542

  Орос гаралтай, жүжигчин Леонардо ди Каприо эртнээс Лениний дүрд тоглохыг хүсдэг байсан талаараа нэг бус удаа ярьж байсан. Тэгвэл энэ талаараа дахиад л ярьжээ. Тэрбээр “Миний гадаад төрх Владимир Ильичийн залуугийнхтай нэлээд төстэй” гэжээ. Мөн Перьмээс гаралтайгаа мөн Зөвлөлтийн үеийн кинонуудын зурагт хуудас цуглуулдгаа, тэгээд ОХУ-ын иргэн байхыг хүсдэгээ ч нуугаагүй гэнэ. Дашрамд, Ди Каприо 2010 онд Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахдаа “Миний өвөө тан шиг орос хүн...

НАСА “сайн дурынхныг” няцаав

2015 оны 12 сарын 18      0      501

   НАСА-гийн эрдэмтэд Улаан нүдэн гариг дээрх үл мэдэгдэх нисдэг биетийн талаар мэдээлэл хийхээс татгалзаж, үнэнийг нуун дарагдуулж байна” гэж одон орон судлаач мэргэжилтнүүд болон сонирхогчид өнгөрсөн жилээс эхлэн шүүмжилсээр ирсэн. Тэд өөрсдийн хүрээнд хийсэн нэмэлт судалгаа, зургуудыг интернэтэд байршуулж, Ангараг дээр ажиллаж байгаа “Сониучхан” станцын илгээсэн зураг дээр буусан дүрсний талаар НАСА албан ёсоор мэдээлэх ёстой гэж үзэж, шаардаж буй. Тэгэвэл...

Таныг юу хүлээж байна вэ

2015 оны 12 сарын 15      0      2718

З ургийг эхлээд нэг хараарай. Тэгээд нүдээ аниад, компьютерийнхаа хулгана, эсвэл хуруугаараа эдгээр амттаныг заана уу. Та ямар жигнэмэгийг заасан байна вэ. Тэр нь таныг ойрын хугацаннд юу хүлээж байгааг хэлнэ. 1.  Удахгүй танд амжилт ирэх нь. Алдалгүй бариад аваарай. 2.  Та өөрөө ч сайн мэдэхгүй зүйлиыйг зориглон барьж авах цаг нь болжээ. Огт мэдэхгүй гэж халгааж, айх хэрэггүй, хамгийн чухал нь зориглох хэрэгтэй. 3.  Таныг маш сайхан мэдээ хүлээж байна. 4. ...

Хамгийн урт бэлгийн эстэй амьтан

2015 оны 12 сарын 11      1      650

Швейцарийн судлаачид төрөл бүрийн эрэгчин амьтны бэлгийн эсийг судалжээ. Ингэхэд сүүн тэжээлт амьтдынх илүү урт, амьдрах чадвар сайтай байжээ. Тэр дундаа 100 төрлийн сүүн тэжээлтнээс уутат мэрэгчийн овогт багтдаг хатгуур хамарт огодойн бэлгийн эс нь хамгийн урт буюу 350 микрон  байжээ. Сүүлний хамт ердөө 10 хүрэхгүй см урт эл амьтны хувьд энэ нь үнэмлэхүй хэмжээ юм. Хүний биетэй харьцуулахад эр бэлгийн эс нь хэдэн арван см хүрнэ гэсэн үг аж.

Аз жаргал нас уртасгадаггүй

2015 оны 12 сарын 11      1      614

Аз жаргал дүүрэн, сэтгэл хангалуун байх нь амьдрах чадварыг дээшлүүлэхээс биш, нас уртасгадаггүй гэж Европын эрдэмтдийн хамтарсан багийнхан дүгнэжээ. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, ямар ч зүйлийг хэтэрхий догдлон хүлээн авч, баярладаг хүмүүс тэр дундаа эмэгтэйчүүд урт насалдаг гэсэн яриа байдаг. Тэгвэл энэ нь худлаа, сэтгэл дүүрэн, үргэлж инээдэг нь нас нэмэгдэхтэй ямар ч холбоогүй болохыг эрдэмтэд дундаж насны эмэгтэйчүүдийг олон жил судалгаанд хамруулсны дүнд баталсан гэнэ.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй