Роберт Дауни, Жеки Чан, Вин Дизель нар халаасаа хамгийн их түнтийлгэжээ

2015 оны 08 сарын 05      0      4410

  “Форбес” сэтгүүл ээлжит чансаагаа гаргаж, хамгийн үнэтэй жүжигчдийг эрэмбэлжээ. Эл жагсаалтыг гаргахдаа сүүлийн нэг жилийн хугацаанд олсон орлогыг нь харгалзан үздэг. Өнгөрсөн оны зургадугаар сараас энэ жилийн мөн үе хүртэлх хугацаанд 80 сая ам.долларын орлоготой ажилласан Роберт Дауни энэ удаа тэргүүлжээ. Ингэснээр хамгийн өндөр үнэтэй жүжигчдийн жагсаалтад гурван жил дараалан толгой цохилоо. Түүний ард Жеки Чан 50 сая “ногооны” орлогоороо бичигдсэн бол Вин...

К.Диас сайн тогооч

2015 оны 08 сарын 05      0      4667

  Гвинет Пэлтроу хэд хо­ногийн өмнө инстаграмдаа нэгэн зуушны зураг оруулаад “Тогооч К.Диас, Б.Мэддений гарын  салат” гэж тайл­барлажээ. Тоор, итали бяслаг, базилик, самар, чидуны тосоор хийсэн эл салатны орцыг хүмүүс нэлээд сонирхон цахим хуудсанд нь хандсан гэнэ. К.Диас хоол хийх хообийтой бөгөөд найз нар нь түүнийг “Хоол сайн хийдэг” гэж магтаж ерөнхий тогооч хэмээдэг  аж.    

Согтуу сармагчингууд биеэ үнэлдэг

2015 оны 08 сарын 05      1      4742

Сармагчин, зөгий, шоргоолж зэрэг за­рим амьтан, шавьж нийгмийн зохион бай­гуулалттайгаараа хүнтэй адил. Тэдгээр амьтан удирдагчаа үг дуугүй дагаж, нийгэмд тогтоосон журам дэглэмээс гажина гэж үгүй. Тэр дундаа сармагчин бол бараг хүн гэсэн үг. “Сармагчин галзуураад хүн болчихсон” гэдэг хошин үг байдаг даа. Заримдаа хүн бид яг л галзуу сармагчин шиг болдог нь гарцаагүй үнэн. Тэгвэл сармагчин ч хүн шиг галзуурах нь цөөнгүй. Үүний нэг тод жишээ нь, Гвинейн Босса хэмээх...

Анхны олон эстийн “дурлалыг” илчлэв

2015 оны 08 сарын 04      0      4892

Неопротерозойн эриний Эдиакари галавын үед буюу 635-542 сая жилийн тэртээд дэлхий дээр анхны олон эст амьтан үүссэн гэж үздэг. Тэр үеийн талаарх мэдээллийг тээсэн өт хэлбэртэй амьтдын олдвор цөөнгүй олддог аж. Харин Канадын палеонтологичдын илрүүлсэн шиг, тодруулбал Эдиакари галавын үед эвцэлдэж байгаад “булшлагдсан” олон эст амьтны олдвор дэлхийн хэмжээнд анхных аж. Ньюфаундлеэнд арал дээр хийсэн малтлагаар фрактофусын төрлийн рангеоморф буюу анхны олон эст амьтны чулуужсан...

Хотонд ороод хуц минийх

2015 оны 08 сарын 04      0      3838

  Саудын Арабын хаан Салман ибн Абдул-Азиз Аль Сауд Францын  Ривьерад өөрийн гэсэн шилтгээнтэй аж. Тэгээд тэндээ амрахаар бараг мянгаад бараа бологчоо дагуулсаар очиж л дээ. Хаан морилох гэж байна гээд зам хаах зэргээр баахан сүржигнэж, иргэдийн бухимдлыг бараад авчээ. Үүнд нь дургүйцсэн францчууд гадаадын ямбатай хааныг эх нутгаасаа хөөчихсөн байна. Үнэндээ бол хөөгдөх өөр нэг шалтгаан байсан нь тэрбээр Францад амрах хугацаандаа өөрийнх нь шилтгээнд ойр наран шарлагын газрыг...

Шарил шилжүүлдэг “моод”

2015 оны 08 сарын 04      0      3691

  Япон, британичууд их саваагүй гэмээр хүмүүс байх юм. Өөрийн авсыг сонгох моод япончуудыг нэг хэсэг “өдөөж” байсан бол британичууд нас барсан хамаатан, ойр дотнынхныхоо шарилыг өөрийн амьдардаг газартаа шилжүүлэн, дахин “оршуулдаг” болсон гэнэ. Тус улсын Хууль зүйн яаманд  хамаатан садныхаа шарилыг  шилжүүлэн суурьшуулахтай холбоотой өргөдөл долоо хоногт дунджаар 25 ирдэг болсон талаар албаны хүмүүс нь мэдээлжээ. Ийм шилжилт хөдөлгөөний асуудалд...

Аминдэмийн дутагдалд орсон сармагчин шавар иддэг

2015 оны 08 сарын 04      0      4072

Хүүхдүүд гадаа тоглож байгаад үе үе амандаа шороо хийдэг дээ. Нас­тай­чуудын яриагаар бол амин­дэмийн дутагдалд орсон хүүхэд бай­галийн зөнгөөрөө элс, шороо долоож, эрүүлжиж байгаа нь тэр юм . Тэгвэл Угандагийн ойн шим­пан­зенууд үе үе шавар иддэг нь мөн л аминдэмийн дутагдлаа нөхөх зорилготой гэж Оксфордын их сургуулийн судлаачид мэдээлсэн байна. Тэд Угандагийн Будонго дахь шимпанзенуудын идэш тэжээ­л, амьдралын хэв маягийг судалжээ. Тэдгээр амьтан...

“Ангараг 500” төслийг үргэлжлүүлнэ

2015 оны 08 сарын 04      0      4610

  Орос, Америкийн хамтарсан багийнхан “Ангараг 500” төслийг ойрын таван жилд үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Улаан нүдэн гариг руу хүн илгээхэд   ямар хүндрэл учрах, түүнийг хэрхэн давах, сансрын орчинд учирч болзошгүй сөрөг үр дагаврууд гэхчлэн сонирхолтой туршилтуудыг тусгайлан боловсруулсан хөтөлбөрийн дагуу гүйцэтгэж, “адал явдалтай” учрах эл төслийг сүүлийн үед Европ болон Японы сансрын агентлаг илүү сонирхох болсон. “Марс 500” төслийг...

МУУ ҮЙЛ буюу ХУУРАМЧ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

2015 оны 08 сарын 04      3      3828

Хятад аль ч талаараа агуу улс гэдэгтэй маргаад дэмий биз. Дэлхийн бараа эргэлтийн талаас дээш хувийг урд хөршийнхөн эзэлдэг гэсэн тооцоо бий. Дэлхийн ДНБ-ийг бараа, үйлчилгээний худалдан авах чадвараар тооцвол нийт дэлхийн эдийн засгийнх нь 16.48 хувийг энэ улс дангаараа бүрдүүлдэг гэсэн баримт байна. Ялангуяа өдөр тутмын өргөн хэрэглээ болсон хувцас, хоол хүнсний үйлдвэрлэлээрээ дэлхийн өнцөг булан бүрт хүрсэн улс бол Хятад шүү дээ. Вашингтон, Парис, Ром, Ханой, Йоханнесбург, Сидней гээд...

Ядуу байдал тархийг “агшаадаг”

2015 оны 08 сарын 03      0      3606

  Амьдралын түвшин доогуур, ядуу нөхцөл байдал нь хүмүүсийн эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр нөлөөлдгийг эрдэмтэд  хэдийнэ нотолсон. Тэгвэл туйлын ядуу зүдүү амьдрал нь  хүний тархины хэмжээг атингаршуулдаг болохыг америк эрдэмтэд буурай болон өндөр хөгжилтэй орны хүүхдүүдийг хамруулсан судалгаагаараа тогтоосон гэж мэдээлжээ. Ядуу айлд төрж, өссөн хүүхдийн уураг тархины хэмжээ хангалуун нөхцөлд төрж, өссөн багачуудынхаас жижиг байдаг нь эдэлж, хэрэглэж, үзэж харсан зүйл нь...

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй