ТООН МЭДЭЭ: ДЭЛДЭН ЧИХТ

2015 оны 08 сарын 14      0      4952

140- Дэлхийн хэмжээнд оюуны чадамжаараа гайхуулах шинэ баатар төрлөө. Тэр бол Их Британийн 12 настай Николь Барр охин юм. Түүний IQ 162 оноо авсан бөгөөд энэ нь Альберт Эйнштейнийхээс ч өндөр үзүүлэлт юм. Оюуны чадамж нь 140 ба түүнээс дээш оноо “татсан” хүмүүсийг сод ухаант гэдэг аж. Жирийн хүнийх дунджаар 100 оноотой байдаг. 70- 70 жилийн тэртээгээс испаничууд лоолиор нааддаг уламжлалтай  болсон бөгөөд энэ оны хувьд ээлжит “тулаанаа” ирэх лхагва...

Гурван настай мээр

2015 оны 08 сарын 14      0      3315

Сод авьяастнууд хэлд орохоосоо л өөрийгөө мэдрүүлж ирсэн байдаг. Тэгвэл гурван настай Жеймс Тафтс бол жирийн л хүү. Тэрбээр гоц ухаантан биш ч Нэгдсэн улсынхаа түүхэнд нэрээ дурайтал бичүүлэх болжээ. Учир нь  Миннесота мужийн Дорсет хотын захирагчийн сонгуульд өрсөлдсөн хүү ялалт байгуулсан аж. Тус хот нийт 22 оршин суугчтай бөгөөд тэд бүгд залуу захирагчийн төлөө санал өгсөн юм байна. Ингэснээр Жеймс зургаан настай ах Роберт Тафтсаасаа үүрэгт ажлаа хүлээж авах болжээ. Америкт...

Чихмэл тоглоомонд зориулсан цайны газар

2015 оны 08 сарын 14      0      6174

Токиод ийм хачин, гажиг ч гэмээр кафе нээжээ. “Yawarakan”-ы “үйлчлүүлэгчид” нь зөөлөн тоглоомууд учраас тусгайлан сандал, ширээ, аяга, таваг гээд бүгдийг цогцоор нь шийдсэн гэнэ. Японы насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 85 хувь нь өөрийн гэсэн чихмэл тоглоомтой байдаг бөгөөд  тэдний 60 хувь нь хайртай “амьтан, хүүхдээ” үргэлж авч явж, унтахдаа ч салдаггүй нь судалгаагаар тогтоогдсон юм байна. Энэ бол зөвхөн зугаа төдий зүйл биш, сэтгэхүйн хэвшмэл зуршил...

“Нуугдсан” хийн гаригийг илрүүлжээ

2015 оны 08 сарын 14      0      4771

Америкийн Колорадогийн их сургуулийн одон оронч Девид Несворни Нарны аймгийн тав дахь хийн гаригийг илрүүлсэн талаар шинжлэх ухааны томоохон сэтгүүлүүдэд нэлээд шуугиантай мэдээлж байна.  Койперын бүсээс илрүүлсэн “бөмбөлгийг” нарийвчлан судалснаар тэр нь гариг болохыг баталсан аж. Мэргэжлийнхний тайлбарлаж буйгаар тэрхүү гариг нь Нарны аймгийн тав дахь хийн гариг болох магадлалтай гэнэ. Нарны аймгийн найман гаригийг хөрст, хийн гариг гэж ангилдаг. Бархасвадь, Санчир,...

Долоодог “пицца”

2015 оны 08 сарын 14      0      3487

Неаполь бол дэлхийд  пиццагаараа алдартай нутаг. Тэгвэл тус нутгийн тогооч Жино Сорбилло Италийн  нэрийн хуудас болсон желато буюу мөхөөлдөс, пицца гэсэн хоёр зүйлийг нэгтгэсэн нэгэн амттан хийжээ. Тэр бол пиццаны амттай желато аж. Хусны нүүрсээр шарсан лоольтой пицца, цөцгий амтагдсан мөхөөлдсийг цогцоор нь мэдрүүлэх амттаныг Неаполийн зоогийн газруудад түгээх юм байна.

150 кг зоосоор бөгж авчээ

2015 оны 08 сарын 14      0      4311

Хятадын Аньхой мужийн Фуянь хотын иргэн Лян Лян хэмээх  залуу 12.000 юаниар сүйн бөгж худалдаж аваад, төлбөрөө зоосон мөнгөөр хийжээ. Түүний өгсөн мөнгийг үнэт эдлэлийн дэлгүүрийн дөрвөн ажилтан хагас өдрийн турш тоолсноос гадна зөөх гэж бөөн ажил болсон гэнэ. Учир нь зооснууд 150 килограм жин татсан гэнэ.

Ганц ”түлээ”

2015 оны 08 сарын 14      0      4714

--Европын орны хэсэг эрдэмтэн Чулуун зэвсгийн үед хүмүүсийн хоолны гол орц нь уураг, тос байгаагүй, харин нүүрсус байсан нь оюун санааны хурдацтай хувьсал, дэвшилд хүргэсэн гэж мэдээлээд “ Палеодиет”буюу эртний хүмүүсийн хоолны дэглэм  гэсэн нэр томъёог хэвшүүлэх болжээ.   -- “Deep Purple”, “ Rainbow” гэсэн хоёр мундаг хамтлагийн гоцлооч байсан Ж о Линн Тернер Нэгдсэн улсыг орхин Белорусст амьдрах болсон талаараа мэдээлсэн байна....

Ди Каприо “Oops”-ыг шүүхэд өглөө

2015 оны 08 сарын 12      0      3790

Францын “Oops” сэтгүүлд худал мэдээлэл нийтэлсэн хэмээж Леонардо ди Каприо шүүхэд хандан, 18.000 евро нэхэмжилжээ. Өнгөрсөн тавдугаар сарын 13-ны дугаартаа тус сэтгүүл Рианнатай авахуулсан зургийг нь нийтлээд “Рианна Леонардогийн хүүхдийг тээж буй. Гэхдээ ди Каприо хүүхэдтэй болохыг хүсэхгүй байна” гэсэн тайлбар тавьсан аж. Тус сэтгүүлийн эзэн Фредерик Трусколаски  шүүхийн шийдвэрийг дагахаа мэдээлсэн байна. Дашрамд дурдахад, өнгөрсөн нэгдүгээр сард...

Арабын агаарын тээврийнхэн Холливудаар “амьсгалж” байна

2015 оны 08 сарын 12      0      3638

Арабын Нэгдсэн Эмират Улсын агаарын тээврийн “Emirates аirline” компани Холливудын сайхан бүсгүй Женнифер Энистоныг өөрийн шинэ нүүр царайгаар тодруулжээ. Дэлхийн томоохон хэвлэлүүдэд мэдээлснээр жүжигчин бүсгүй тус компанийн хэд хэдэн сурталчилгаанд зургаа авахуулах, сонин хэвлэлүүдэд түүний зурагтай зар сурталчилгаа байрлуулах зэргээр таван сая ам.долларын гэрээ хийсэн гэнэ. Ж.Энистоны  өмнө “Emirates аirline”-ы сурталчилгааны нүүр царай нь португаль...

Б.Обама, Ким Чен Ун хоёр “нэгджээ”

2015 оны 08 сарын 12      1      3435

  Хятадын нэгэн цайны сурталчилгааны зураг олон улсад багагүй шуугиан тарилаа. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун хоёр элэгсэгээр тэврэлдсэн гэрэл зураг бүхий  сурталчилгааны хуудас дээр “Уугаад (бүтээгдэхүүний нэр), даян дэлхийн хүмүүс нэгдэж байна” гэж бичжээ. Хятадуудын хийсэн эл сурталчилгааны талаар Вашингтон болон Пхеньяны зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. АНУ, БНАСАУ 1950 онд дипломат харилцаагаа цуцалснаас хойш сэргээгээгүй...

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй