Ангарагийн хүн

2015 оны 08 сарын 20      0      4871

Сансрын нисэгч Марк Уотни Ангараг гариг дээр цор ганцаар үлджээ. Дэлхийгээс илгээсэн төлөөлөгчид Улаан нүдэн гариг дээр буугаад,  асар хүчтэй элсэн шуургатай таарна. Тэндээс хурдан холдохгүй бол бүгд үхэх нь тодорхой болсон тул багийнхан гаригийг орхин, хөөрөхөөр тохирчээ. Энэ үеэр инженер Марк Уотни санамсаргүй шархдаж, нөхдөөсөө тасрахад хүрэв. Мөч бүртэй уралдаж буй багийнхан нь түүнийг үхсэнд тооцож, орхиод хөдөлдөг аж. Эх дэлхийтэй холбоо тасарч, харь гариг дээр ганцаар хоцорсон...

Кино театрт орохдоо цүнхээ шалгуулна

2015 оны 08 сарын 20      0      4968

  Америкийн “Regal еntertainment” групп зөвхөн улсдаа  570 кино театртай юм байна. Тус кино театруудаар  үйлчлүүлэхдээ цүнхээ шалгуулж, хүйтэн зэвсэгтэй, эсэхээ “тайлагнадаг” болжээ. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд олон нийтийн үзвэр үйлчилгээний газруудад зэвсэгтэй этгээдүүд халдан, буун дуу хадаасан явдал хэд хэдэн удаа гарсан учраас болзошгүй аюулаас сэргийлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан талаараа тус группийн удирдлагууд мэдээлсэн байна. Эхний...

“Бөөстэй кино”

2015 оны 08 сарын 20      0      4868

  “Оскар”-ын шагналт, найруулагч Алехандро Иньярритагийн “Эргэн ирсэн нь” кино ирэх арванхоёрдугаар сард нээлтээ хийх бөгөөд гол дүр бүтээж буй Леонардо ди Каприо үсээ ургуулж, хууз тавьсан аж. Зураг авах ажил ерөнхийдөө дууссан ч тэрбээр сахалнаасаа салах дургүй байгаа  талаар барууны зарим хэвлэлд бичжээ. Тэр бүү хэл сайхан залуугийн өтгөн хуузанд бөөс байсан гэсэн мэдээлэл ч хэрэгт дуртай хүмүүсийн амны зугаа болов. “Анчин эр бөөстжээ”...

ТАНЫ МЭЛХИЙ ТАНЫ БАЯЛАГ

2015 оны 08 сарын 20      4      12245

  Зугаа төдий санагдах ч энэ сонжоо үнэхээр хөөрхөн юм аа. Мэлхийг эртний Хятадад эд баялаг, урт наслахын бэлгэдэл гэдэг байжээ. Зураг дээрх 16 мэлхийг сайн харж байгаад таалагдсан нэгийг нь сонгоорой. Тэр нь таны мэлхий баялагийн эх үүсвэр юу болохыг заана. 1. Таны баялгийн гол эх үүсвэр нь таны мэргэжил. Таны хувьд харагдах байдал чухал бөгөөд өндөр мэдрэмжтэй. Та үргэлж гайхалтай байж, шинийг санаачилдаг.  Магадгүй та олон нийттэй харилцах, сурталчилгаатай холбоотой...

Хиймэл тархи мартаж чаддаг болжээ

2015 оны 08 сарын 19      0      3412

ОХУ-ын Томскийн их сургуулийн эрдэмтэд хүний хиймэл уураг тархи бүтээж, “амилуулахаар” төрөл бүрийн туршилт хийж буй аж. Үүний хүрээнд тэрхүү тархинд  мартах тушаал өгөхөд амжилттай биелүүлсэн нь том амжилт хэмээн мэдээлжээ. Хиймэл тархи хүнийхтэй адил ажиллах боломжтой, эсэхийг хэлэхэд эрт ч энэ мэт ахиц гарсаар байгааг тэд онцолжээ.

13 жилийн дотор есөн удаа хүүхэд төрүүлжээ

2015 оны 08 сарын 19      0      3760

Хятадын Шинжаан Уйгарын Өөртөө засах орны нийслэл Өрөмчийн иргэн Цэн бүсгүй шоронд суухгүйн тулд цувуулан хүүхэд гаргахаас өөр аргагүй байсан гэнэ. 2005 онд шүүхээс түүнд насаар нь хорих ял ногдуулсан юм байна. Тухайн үед Цэн жирэмсэн байсан учраас ялыг түдгэлзүүлжээ. Хүүхдээ төрүүлж, тодорхой хугацаанд асарсны эцэст бүсгүй ялаа эдлэхээр шорон руу шилжсэн ч, дахиад жирэмсэн гэдэг нь батлагдсан байна. Ингэж явсаар 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд тэрбээр нэг удаа худлаа хэлж, хуурамч...

НҮБ-ын 70 жилийн ойн хүрээнд том гүрний тэргүүлэгч нар “тулалдана”

2015 оны 08 сарын 19      0      4917

Олон улсын аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил, нийгэм болон хүний эрхийн талаар хамтран ажиллах зорилготой Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ) 1945 оны аравдугаар сарын 24-нд Сан-Франциско хотод 51 гишүүн оронтойгоор үндэс сууриа тавьж байжээ. Өдгөө эгнээндээ 193 орныг багтаасан эл байгууллагын 70 жилийн ойн хүрээнд ирэх есдүгээр сард  дэлхийн тэргүүлэгч орнуудын тэргүүнүүдийн дунд халз “тулаан” болно гэж  “The Guardian” мэдээлжээ. НҮБ-ын ерөнхий...

Лууван “хөөрхөн” болгодог

2015 оны 08 сарын 16      0      4027

  Шотланд, Австралийн эрдэмтэд хамтран  эмэгтэйчүүдийн гоо сайханд хүнсний ногоо хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Эмэгтэйчүүдийн арьсны эрүүл байдал, хоол боловсруулах эрхтэнүүдийн үйл ажиллагаанд хамгийн эерэг нөлөөтэй хүнсний ногоо нь лууван болохыг тэд тогтоосон байна. Мөн ногоон өнгөт төрөл бүрийн нарийн ногоонууд, тодруулбал яншуй, чинцай, цэцэгт байцаа, бууцай зэрэгт агуулагддаг ротинод хэмээх бодис арьсыг толигор, өнгөлөг байлгахад чухал нөлөөтэй гэнэ.

Ацтекийн сац суварга дороос нуур илрүүлэв

2015 оны 08 сарын 16      0      3421

  Мексикийн Чичен-Ица хотод орших ацтекийн үеийн сац суварга Кукульканы доор 25-30 метр өргөн, ойролцоогоор 20 метр гүн нуур байгааг Мексикийн их сургуулийн геофизикчид  илрүүлсэн талаар мэдээлжээ.  Агуй зэрэг далд газарт ус бүрэлдэн тогтох сонирхолтой үйл явцыг геологийн шинжлэх ухаанд карстын үзэгдэл хэмээн тодорхойлдог аж. Тэгвэл эртний индианчуудын үед буюу Кукульканыг барихад эл нуур байсан, эсэх нь эрдэмтдийн анхаарлыг татаж буй аж. Хэрэв нуур тэр үед байсан бол сац...

Франц “Үсчин”-ээ эргүүлэн авлаа

2015 оны 08 сарын 16      0      4584

Америкийн Холбооны мөрдөх товчоо Францын талд алдарт зураач П.Пикассогийн “La Coiffeuse” буюу “Үсчин” бүтээлийг хүлээлгэн өглөө. 15 сая ам.доллараар үнэлэгдэх тэрхүү бүтээлийг  2001 онд Францын Орчин үеийн урлагийн музейн Хадгалах хэлтсээс алдчихсан аж. Үүнээс хойш сураггүй байсан Пикассогийн “Үсчин”-ийг  өнгөрсөн жил Америкийн гаалийн ажилтнууд илрүүлсэн юм байна. Хамгийн сүүлд 1998 онд Мюнхений Үндэсний музейд дэлгэн, олны хүртээл...

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй