Усны үлэг гүрвэлийн олдвор илрүүлжээ

2015 оны 08 сарын 24      3      4152

    Колумбын Толима мужаас илрүүлсэн нэгэн үлэг гүрвэлийн чулуужсан яс шинжлэх ухаанд шинэ хуудас нээжээ. Зөвхөн гавлын яс нь 41.5 см урт эл амьтан ойролцоогоор гурван метр өндөр байсан бөгөөд тэнгисийн үлэг гүрвэл буюу мозазаврын төрлийнх болохыг нь палеонтологичид тогтоосон талаараа мэдээлжээ. Үлэг гүрвэл судлалд еonatador coellensis хэмээн тухайн нутгийн нэрээр бүртгэгдсэн шинэ “цэрэг”-ийн ясанд зарим зөөлөн эд нь хүртэл чулуужин үлдсэн нь гайхалтай...

ТООН МЭДЭЭ:Эхнэрээ дурсан 162 га-д наранцэцэг тарьжээ

2015 оны 08 сарын 23      0      3739

13 сая   ОХУ-ын сансрын агентлаг “Роскосмос” олон удаа ашиглах пуужин тээвэрлэгч бүтээхээр бэлтгэж байгаа бөгөөд ирэх 10 жилийн дотор ажил хэрэг болгох эл төсөлд эхний ээлжинд 13 сая рубль шаардлагатай гэсэн тооцоо гаргасан байна. 125   “American аirlines” компани тэжээвэр амьтдыг нэгдүгээр зэрэглэлийн ангиллаар зорчуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргаж, нохой, муурт зориулсан тусгай салон гаргаж, тохижуулсан бөгөөд амьтны овроос үл...

Хамгийн аюултай араатныг нэрлэжээ

2015 оны 08 сарын 23      0      3051

Канадын Виктори их сургуулийн судлаачдын баг хуурай газар болон далайн 2000 гаруй амьтдаас хамгийн авиртай,  аюултайг нь жагсааж, тэргүүнд нь хүнийг эрэмбэлжээ. Хуурай газрын араатны удаах хоёр байрт арслан, чоно бичигдсэн бол акул, шүдэт халим далай, тэнгисийнхнээс толгой цохижээ. Эрдэмтдийн мэдээлснээр нэг жилийн хугацаанд хүн бусад араатнаас ес, далайн амьтдаас 14 дахин их “ангуучилж”, хоол хүнс, хувцас хэрэглээндээ зориулдаг аж. Багийн гишүүн К.Даримонт...

Сансрын нисэгчид өөрийн “өтгөнөөр” хооллоно

2015 оны 08 сарын 23      0      3050

  Америкийн сансар судлалын агентлаг НАСА сансарт ажиллаж буй хүмүүсийг өөрсдийнх нь  ялгаруулсан биологийн идэвхит “бүтээгдэхүүнээр” хооллох аргыг эрэлхийлж байна. Ингэснээр урт хугацааны нислэгийн явцад хоол хүнсээр тасрахгүй байх боломжтой болно гэж үзжээ.  Эл төслийн хүрээнд Өмнөд Каролина мужийн Клемсоны их сургуулийн эрдэмтэн Марк Бленнерээр ахлуулсан багийнхан НАСА-гийн захиалгаар хүний өтгөн ялгадсыг биотехнологийн аргаар боловсруулж, хүнс болгохоор...

Ангараг гариг руу нэрээ илгээхийг хүсэж байна уу

2015 оны 08 сарын 23      0      2751

НАСА-гийн эхлүүлсэн шинэ төслийн хүрээнд 2016 оны гуравдугаар сард Ангараг гариг руу “InSight” сансрын төхөөрөмж илгээх юм байна. Түүнд дэлхийн хүмүүсийн нэрийг шивсэн нэгэн чип  суурилуулахаар төлөвлөжээ. Зүгээр л нэр шивээд илгээхгүй нь мэдээж, тиймээс Ангараг руу ядаж нэрээ илгээх хүсэлтэй хүмүүсийг  НАСА албан ёсны сайтдаа хандаж, бүртгүүлэхийг дэлхийн хэмжээнд зарлан, уриалсан байна. Тэнд шинэ булан нээж, Улаан нүдэн рүү “нисэх” хүмүүсийг бүртгэж...

Хоол хүнсээр насыг “тогтоон барина”

2015 оны 08 сарын 23      0      3422

Санчигнаасаа бууралтаж, нүд, уруулын дор үрчлээс гарах нь 50 настнуудын хувьд хэвийн үзэгдэл гэж ярьдаг. Эрчүүдийн тестостерон, эмэгтэйчүүдийн эстроген дааврын ялгаруулалт багасаж, цэвэршилтийн үе эхэлдэг учраас энэ мэт өөрчлөлт байх ёстой гэсэн ойлголтыг халах нь зүйтэй гэдгийг Бостоны их сургуулийн судлаач Кэролайн Эповьен сануулжээ. Тэрбээр насны намар нь ирж буй хүмүүст зориулан хооллох аргачлал боловсруулсан бөгөөд үүний ачаар хөгшрөх явцыг дор хаяж 10 жилээр сааруулах гэнэ....

Ангараг дээрх дүрс дахиад л шуугиулав

2015 оны 08 сарын 21      0      4442

  НАСА-гийн сайтад байршуулсан Ангарагийн бичлэг, зургуудыг судалж, шинжилсэн археологичид Улаан нүдэн дээр “хүн” байгааг илрүүлсэн талаараа мэдээлэв. Тэврэлдсэн байдалтай харагдах эл дүрсийг өнгөрсөн хавар нөгөөх “Сониучхан” станц дамжуулсан юм байна. Археологичдын дүгнэлтээр бол гарцаагүй хүний дүрс мөн бөгөөд НАСА харин үгүйсгэж, зүгээр л нэг чулуу хэмээн “гүрийжээ”. Энэ нь судлаач, шинжээчдийг ундууцуулж байгаа гэнэ. Тэд “НАСА илт...

Германд маменчизаврын мөр илрүүлжээ

2015 оны 08 сарын 21      0      3717

 Германы Ребург-Локкум хотын захын нэгэн дүүргийн нутгаас палеонтолог ичид үлэг гүрвэлийн мөр илрүүлэн, судлаад, маменчизавр ын төрөлд багтах үлэмж биет гүрвэлийнх болохыг тогтоосон байна. Судлаачдын мэдээлснээр 43 см урт мөр үлдээсэн тэрхүү амьтан 30 тонн элбэг татах ч, биеийнх нь урт  1.2 метрээс хэтрэхгүй аж. Мэдээж хүзүүнийх нь уртыг оролцуулаагүй байхад шүү дээ. Европ тивийн хувьд ийм хэмжээний үлэг гүрвэлийн олдвор анхных гэнэ. Маменчизавр нь 150-145 сая жилийн...

Коалагийн довтолгоо

2015 оны 08 сарын 21      0      3511

Залхуугаараа алдартай, хэр баргийн зүйлд хариу үйлдэл үзүүлдэггүй коала баавгай уурлаж, нэгэн бүсгүйн мотоцикль руу дайрч, эвдэх гэж сүржигнэж  байгаа бичлэг интернэтийн од болов. Хоёр хоногийн дотор фэйсбүүкээр  1.7 сая хүний сэтгэгдэл цуглуулсан бичлэгий, Австралийн Виктория мужийн фермер Хейвуд  хийсэн бөгөөд эрдэмтэн, судлаачид тун олзуурхаж байгаа гэнэ.

Христосын 230 дахь эхнэр

2015 оны 08 сарын 21      0      3598

АНУ-ын Индиана мужийн Форт-Уэйн хот дахь Гэгээн Мариягийн сүмд  Жессика Хейз хэмээх бүсгүй Христостой хуримлах ёслолоо хийжээ. Нөхрийнх нь нэр Исүс Христ гэж андуурав. Өөрийн хүслээр “үхсэн хүнтэй” тодруулбал ертөнцийн эзэнтэй гэрлэсэн 230 эмэгтэйн нэг нь Хейз болов. Ингэснээр тэд энэ насаа онгон үдэж, дараа төрөлдөө сайн сайхан амьдарна гэж итгэдэг аж.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй