47 размерийн гутал өмсдөг охин дэлхийн хамгийн өндөр эмэгтэй болов

2015 оны 08 сарын 27      0      5913

Гиннесийн шинэ амжилтын эзэн тодорлоо. Туркийн иргэн, 17 настай Р.Гелги дэлхийн хамгийн өндөр эмэгтэйгээр тодорчээ. Тэрбээр 213 см өндөр бөгөөд генийн өөрчлөлтөд ордог тун ховор тохиолддог нэгэн өвчнөөр шаналж буй аж. Үүний улмаас дөрвөн мөч нь ч “сунаж”, гавлын яс нь томор, хэлбэрээ алдаж эхэлсэн гэнэ. Эцэг эх нь тэнгэр баганадсан охиндоо 47 размерийн гутал захиалж хийлгэдэг юм байна.

Хар нүх өөр иргэншлийн үүд байж магадгүй

2015 оны 08 сарын 27      0      4897

Алдарт С.Хокинг Шведийн Стокгольм хотод огторгуйн хар нүхний тухай лекц унших үеэрээ ийнхүү хэлжээ. Тэрбээр хар нүх асар том хэмжээгээр хуйлран эргэлддэг нь  өөр гаригийн мэдээллийг дамжуулж, эгүүлээд биднийхийг дотогш “сордог” байх магадлалтай.   

Оюуны хомсдолтой хүмүүс олширч байна

2015 оны 08 сарын 27      0      4124

Сүүлийн үед оюуны хомсдолтой хүмүүсийн тоо эрс өсөж байна. 2050 он гэхэд дэлхийн хэмжээнд ийм хүмүүсийн эгнээ тэлж, 132 саяд хүрнэ гэж Альцгеймер өвчнийг судлах олон улсын институтийн тайланд дурджээ. Дэлхийн хүн амын насжилт  харьцангуй  хөгширч, өндөр настай хүмүүсийн дунд Альцгеймерийн өвчлөл түгээмэл тохиолдож байгаа зэргээс шалтгаалан ийм таамаг дэвшүүлсэн байна. Өнөөгийн байдлаар 60-аас дээш насны 900 сая хүн  оюуны сааталтай болсон гэж сүүлийн 35 жилийн хугацаанд...

Жастин Уилсоны эд эрхтэнүүдийг зургаан хүнд шилжүүлэн суулгажээ

2015 оны 08 сарын 27      0      4936

“Формула-1” нисгэгч, Биртанийн тамирчин  Жастин Уилсон Америкт зохион байгуулсан  уралдааны үед тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас энэ сарын 24-нд 37 насандаа таалал төгсчээ. Тэрбээр 2001 онд олон улсын авраг шалгаруулах “Формула-3000”-д тэргүүлж,  “Champ сar” уралдаанд 2006-2007 онд дараалан үзүүрлэж байжээ. “Ж.Уилсон хорвоогоос зүгээр яваагүй. Тэрбээр зургаан хүнд амь бэлэглэн, донор болж, баатарлаг үйлс хийлээ” хэмээн...

Гахайнд зориулсан 5 одтой зочид буудал

2015 оны 08 сарын 27      0      4142

Испанийн Хаэн мужид онцгой нэгэн зочид буудал нээлтээ хийжээ. Таван одтой, тансаг эл буудлыг гахайнуудад зориулсан гэнэ. Ингэснээр дэлхийн хэмжээнд гахайны анхны буудал болсон бөгөөд эзэн Франциско Момблан нь “Тансаг буудалд эрхэлж, тарвалзсан гахайнуудын мах илүү амттай, чанартай байх нь мэдээж” хэмээжээ. Тэрбээр 4000 гахайтай фермийн эзэн юм байна.

Загварын ертөнцөөс хоолны бизнес рүү

2015 оны 08 сарын 27      0      3812

 “Gucci” гэхээр зоогийн газар бус, загварын ордон санаанд бууна. Тэгвэл Италийн нэрийн хуудас болсон “Gucci” урд хөршид тодруулбал Шанхайд анхны ресторанаа нээжээ. Компани байгуулагдсан түүхийг сануулахаар “1921 Gucci” хэмээн нэрлэсэн аж.

М.Шарапова амтшив

2015 оны 08 сарын 26      0      5444

  Мария Шарапова Нью-Йоркт амттаны дэлгүүртэй болжээ. Хоёр жилийн өмнө “Sugarpova” буюу өөрийн нэрийн брэнд чихэртэй  болсон теннисчин бүсгүй “Амттан үйлдвэрлэх төсөлд хамрагдах нь асар богино хугацаанд алдартай болох боломжтойг ойлгосон” хэмээн  нэгэн удаа ярьсан байдаг. Түүний брэнд чихрийг өдгөө дэлхийн өнцөг булан бүрт мэддэг болсон нь үүний жишээ гэнэ. Тиймээс энэ бизнест амташсан гэх үү, урамшсан гэх үү, юутай ч Америкт том дэлгүүр нээсэн...

Депардье Оросоос явчихжээ

2015 оны 08 сарын 26      0      4593

Өндөр татвараас “дайжин” ОХУ-ын иргэн болсон Ж.Депардье Орос дахь үл хөдлөх хөрөнгөнүүдээ зараад, Бельгийг зорьжээ. Явахаасаа өмнө нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр Орос улсад байсан богинохон хугацаанд  франц хүн гэдгээ улам мэдэрсэн хэмээн онцолсон байж. Хэдийгээр хойд хөршид амьдарч байгаа гэж мэдээлж байсан ч Ж.Депардье үнэндээ сүүлийн хоёр жил ихэвчлэн Бельгид байсан гэнэ. Гэхдээ хүнд үед гараа сунгасан Оросыг орхиж байгаа, эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа...

М.Гибсон олны өмнө сэтгүүлчийг зодсон уу

2015 оны 08 сарын 26      0      5369

Австралийн сэтгүүлч, гэрэл зурагчин К.Миллер Холливудын жүжигчин эрийг цахим ертөнцийн шившиг болгожээ. Түүний мэдээлснээр Австралийн Паддингтонд болсон Израилийн кино наадмын үеэр М.Гибсон залуухан найз бүсгүй  Р.Росстойгоо явж байхад нь сэтгүүлч эмэгтэй зургийг нь авчээ. Тэгтэл “хатан зоригт” эр түүн рүү хашгирч, нохойтой зүйрлэж, “Чи тамд очно” гэж харааж, зүхсэн гэнэ. Ингээд болоогүй, нуруу руу нь цохисон гэж К.Миллер бичжээ. Үүний хариуд М.Гибсон...

“Э.Сноуден”-ыг голоос барьжээ

2015 оны 08 сарын 26      0      3998

  Германы эрдэмтэн К.Лукхауп Индонезийн цэнгэг усны нэгэн зүйл хавчийг сherax snowden гэж нэрлэх болжээ. Ингэснээр Эдвард Сноуденийг дэмждэгээ илтгэж буй хэрэг аж. “Бид хэд хэдэн төрөл, зүйлийн амьтан шинээр илрүүлсэн. Тэдний дундаас нэг нь анхаарлыг минь их татсан. Голын хавч үргэлж чулуун дор амьдардаг. Дайснуудаасаа нуугдан, аюулгүй болсон үед шөнө гарч ирдэг. Тиймээс л “Сноуден” гэж нэрлэсэн. Шинжлэх ухаанд тодорхой хүний нэрээр бүртгэгдсэн амьтан цөөнгүй....

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй