Саран дээр “буух” бүсгүйчүүдийг сонгожээ

2015 оны 09 сарын 04      1      3623

Саран руу илгээх нэгэн багийн гишүүдийг дан эмэгчтиэйчүүдээр бүрдүүлэн, бэлтгэж буй аж. “Луна-2015” төсөлд эхний ээлжинд 23-34 насны зургаан  бүсгүй сонгогдсон бөгөөд ирэх аравдугаар сарын 28-нд албан ёсны бэлтгэл, сургуулилалтдаа орох юм байна.

”Усан дэрх нислэг”

2015 оны 09 сарын 04      0      3786

Өмнөд Шаолиний сүмийн лам Ши Лилианг усан дээгүүр гүйж, 125 метр зам туулсан нь дэлхийн шинэ дээд амжилт болжээ. Гиннесийн номд “Усан дээрх нислэг” хэмээн бүртгэгдсэн энэ үзүүлбэрийг тэрбээр олон жилийн турш бэлтгэсэн бөгөөд анх 2009 онд ердөө 18 м зам туулж байсан гэнэ.

Мөрөөдөгч гэдэг ажилд шалгаруулж авна

2015 оны 09 сарын 04      0      3867

Францын аялал жуулчлалын Loisirs Encheres  компани нэгэн онцгой ажлын орон тоонд тохирох хүмүүсийг бүртгэж байгаа гэнэ. Дэлхийн хамгийн сайхан ажил гэж болохоор мөрөөдөгч хэмээх ажилд тэнцэх таван хүнийг жуучдын дундаас шалгаруулахаараа бас онцлог аж. Мөрөөдөгчийн хийх ажил нь ердөө аялж, зугаалж, дэлхийн олон оронтой танилцах явдал юм байна. Гэхдээ амар хялбар ажил гэж үгүй. Тэгэхээр мөрөөдөгчид тодорхой хэмжээнд адреналин буюу “айдсын” даавраа ялгаруулах ёстой. Юу...

Хясаанд нуугдсан “акул”

2015 оны 09 сарын 04      0      4685

Хясаа цуглуулагч, хорват эр эртний нэгэн акулын шүд олжээ. Тэрбээр Купы голын эргээс илрүүлсэн чулуужсан хясааны олдворыг малтан, цэвэрлэсний дараа дотор нь байгаа хар зүйлийг судлаачдаар шинжлүүлэхэд мегалодон буюу ойролцоогоор 28 сая жилийн тэртээд амьдарч байсан үлэмж биет акулын шүд болохыг баталжээ. Эрдэмтдийн тэмдэглэснээр мегалодон 16 хүртэл метр урт, жингийн хувьд 47 тонн татдаг байсан аж.

Усгүй, хоолгүй нэг жил гүрийдэг загас

2015 оны 09 сарын 04      0      3927

Африкт тийм хачин загас байдаг аж. Эвэр шүдэт хэмээх тэрхүү загас орчин нөхцөлдөө зохицуулж,  биеийн үйл ажиллагаагаа аажмаар зогсоож, биологийн цагаа “унтраадаг” юм байна. Өөрөөр хэлбэл, хагас үхлийн байдалд орж, гүн нойрсдог бөгөөд ингэснээр хатуу ширүүн нөхцөлийг даван гардаг аж. Зарим онцгой тохиолдолд 3-5 жил “үхээд” сэрдэг гэж судлаачид мэдээлсэн байна. Ингэж өөрийгөө үхэлд “өлгийдсөн” эвэр шүдэт биед нь ус хүрэхийг мэдэрч, аюулгүй болсон...

Баатар нохой

2015 оны 09 сарын 03      0      4019

Тайландад Пуи хэмээх нэртэй нэгэн нохойг танихгүй хүн бараг үгүй гэхэд хилсдэхгүй гэнэ. Учир нь энэ амьтан нялх хүүхэд аварсан баатар аж. Түүний эзэн Г.Тонгмаку “Пуи өдөржин гадуур явж байгаад оройдоо гэртээ ирдэг юм. Нэг өдөр дунд зэргийн хуванцар сав зууж ирчихээд баахан хуцаж, сүйд боллоо. Охин минь гараад, авчирсан зүйлийг нь харчихаад орилж гарлаа. Пуи хуцаж, охин хашгирч газар тэнгэр нийлэх шиг болохоор нь би гэрээсээ гараад харлаа. Гэтэл бурхан бидэнд хүү...

33 жилийн дараа сар “суга өсөхийг энэ сарын 27-нд харна

2015 оны 09 сарын 02      0      3755

  Сар хагас, бүтэн хиртэх үзэгдэл жилд хэдэн удаа болдог. Гэхдээ энэ сарын 27-нд хүн төрөлхтөн супер сар буюу асар том дагуул харна. НАСА-гийн мэдээлснээр дэлхийн дагуул хамгийн сүүлд 1982 онд супер хэмжээнд хүрч суга “өссөн” аж. Үүнээс  33 жилийн дараа буюу энэ сарын 27-нд дахин нэг “томорно”. Энэ үед дэлхий, сар хоёр ойртоно. Сар хиртээгүй үед Ингээд супер сарыг хүн төрөхлтөн 2033 оноос нааш харахгүй юм байна. Өнгөрсөн ХХ зуунд тодруулбал 1910,...

Д.Таган: Биднийг дэмжиж байгаа хүн бүхэнд баярлалаа

2015 оны 09 сарын 02      0      4700

Монгол хүмүүс өгөөмөр сэтгэлтэй, өвдөж зовсон нэгнээ орхидоггүйг батлах бас нэгэн жишээ болсон тоглолт энэ сарын 11-нд РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болох нь. “Чамдаа миний хайр” хандивын тоглолтыг зохион байгуулагч нь Дмитрий Таган. Урлагт элэгтэй, тэр дундаа жааз хөгжим, саксафонд дурласан олон хүн түүнийг андахгүй. Тэрбээр нэг хэсэг манай “Пауз” хамтлагтай тоглож, бас өөрийн уран бүтээлээр ч танигдсан хөгжимчин. Дээрээс нь Монголын хүргэн болоод...

“СӨӨСГӨР ХҮҮ”

2015 оны 09 сарын 01      17      5046

“25 настай Бааст ямар залуу байж вэ. Он гараад би 95 хүрнэ” Хүүхэлдэйн театрт наймдугаар сарын эхээр болсон нэгэн арга хэмжээнд Монголын утга зохиол, урлаг, соёлын олон төлөөллийг урьсан байлаа. Цагаасаа өмнө ирсэн зочид суудлаа эзэлж, дэргэд суугаа нэгэнтэйгээ намдуухан ярилцана. Зургийн аппаратны “чиг чиг” гэх чимээг эс тооцвол танхим ерөнхийдөө “унтаа”. Ингэж байтал арын суудлынхан гэнэт жигтэйхэн дуу шуу орлоо. Эргээд хартал өвгөн зохиолч...

Боливчууд тэсрэмхий бол бангладешчууд “бугламтгай”

2015 оны 08 сарын 31      0      3390

  Америкийн олон нийтийн санал асуулгын “Gallup” байгууллагаас хийсэн судалгаагаар боливчууд сэтгэл хөдлөлөөрөө тэргүүнд бичигджээ. Дэлхийн хамгийн их сэтгэл хөдөлгөөнтэй улс, үндэстнийг шалгаруулах эл судалгааны жагсаалтад эхний гурван байрт орсон орнууд Латин Америкийнх нь байна. Хоёр, гуравдугаарт жагссан улс Эль-Сальвадор, Эквадор бөгөөд 148 орноос шалгарч, эхний байруудад орсон эдгээр улс, үндэстэн инээж, уурлах, гуниж, түгших гээд сэтгэл хөдлөлөө шууд л...

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй