Өндгийг гадилаар оруулж болно

2015 оны 09 сарын 14      0      2344

Өөрийн биеэр хийж, туршиж үзсэн өөрөөр хэлбэл, амьдралаас ургасан арга ухаан гэж айхтар зүйл бий. Практик туршлага ч гэж болох. Мөн монголчууд жор мэддэг эмчээс зовлон үзсэн чавганц дээр ч гэдэг шүү дээ. Тэгвэл тун энгийн хэрнээ санууштай, мэдүүштэй хэдэн зөвлөгөө хүргэе. К отлет н ы махыг   илүү амттай болгох Бид ихэвчлэн махаа амтлаад л тэр дор нь котлетоо хийчихдэг шүү дээ. Тэгвэл махыг сонгино, давс, перцээр амтлаад хөргөгчид 5-6 цаг байлгасны...

ДУУРИЙН ТЕАТР ба 411 ДҮГЭЭР АНГИ

2015 оны 09 сарын 14      2      3106

Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон Урлагийн ажилтны өдрөөрөө нэгэн буянтай үйл хийсэн нь насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр ангид зохион байгуулсан сонгодог урлагийн тоглолт юм. Жил бүр есдүгээр сарын хоёр дахь долоо хоногт тэмдэглэдэг эл өдрийг Монголын соёл, урлагийн байгууллагынхан спортын өдөрлөг зохиох зэргээр өнгөрүүлдэг. Тэгвэл энэ жилээс урлагийн байгууллагууд нийгэмд хандсан буянтай ажил өрнүүлэх болсон бөгөөд энэ хүрээнд ДБЭТ-ынхан ийнхүү санаачилгаараа тус ангийг...

“Цус сорогч” камерт өртжээ

2015 оны 09 сарын 08      0      4974

Цус сорогч хэмээх тодотголтой нэгэн зүйл хэрмийн дүрс анх удаа камерт өртсөн нь судлаачдын хувьд салют буудуулах хэмжээний том нээлт болсон талаар олон орны хэвлэлүүдэд онцлон мэдээлжээ. Дэлхийн гурван том арлын нэг  Калимантан буюу Борнео аралд байдаг эл амьтан буган дээр мордоод цусыг нь сордог талаар нутгийнхан ярьдаг ч үүнийг нь батлах баримт байхгүй. Тэр ч бүү хэл гэрэл зургийг нь авсан түүх байгаагүй аж. Тиймээс бичлэгт буусан дүрсийг нь ийнхүү шуугиантайгаар мэдээлжээ. Нууцлаг...

Хосуудын харилцааг унтах байрлалаар нь мэдэж болно

2015 оны 09 сарын 08      0      8869

Эхнэр, нөхөр болон шинэхэн хосын амьдрал хэр байгаа болон тэд нэг нэгэндээ хэрхэн ханддагийг унтахдаа хэвтдэг байрлалаар нь мэдэж болох гэнэ. Үүнээс гадна ханийнхаа хажууд хэвтэх байдлаар нь тухайн хүний зан байдлыг л танадах боломжтой аж.   Халбага Хоёул нэг зүгт харан, нэг нь нөгөөгийнхөө бэлхүүсээр тэвэрч хэвтдэг бол халбага байрлал гэх бөгөөд энэ нь  бие биедээ халамжтайг илэрхийлдэг. Гэхдээ үргэлж ингэж хэвтэх нь бэлгийн дур хүслийг байнга өдөөх учир жаахан...

Ердөө 5 минутын дотор бэлхүүсний тойргоо 4 см багасгах арга

2015 оны 09 сарын 08      1      6147

  Ф үкүцү зи эмч 10 жилийн өмнө энэ дасгалыг болосруулан, үр дүнг нь өвчтөнүүдийнхээ илааршиж, эрүүлжсэн байдлаар нь бодитоор мэдэрсэн аж. Энгийн хэрнээ үр дүн нь дороо харагдах эл аргыг  япончууд тэр үеэс л өргөн хэрэглэх болжээ. Энэ дасгалыг өдөр бүр хийгээд байхад нурууны үеүд амарч, айхтар эрчимтэй дасгал, хөдөлгөөн хийхгүйгээр аажмаар турахаас гадна эрүүлжинэ. Ялангуяа хэвлий хэсгээр эрс “нимгэрч” байгааг та анзаарах болно. Олон цагаар  сууж...

Гахайн сүүгээр бяслаг хийжээ

2015 оны 09 сарын 07      0      3742

Хэдэн жилийн өмнө Сербид илжигний сүүгээр бяслаг хийсэн нь хүнс судлаачдын анхаарлыг татаж байсан. Тэгвэл Голландын фермер Эрик Стегинк гахайн сүүгээр бяслаг хийсэн нь дэлхийд анхдагч болжээ. Тэрбээр чанар, амтны хувьд шилдэг сортын бяслагуудаас онцын ялгаагүй эл бүтээгдэхүүнээ үзэсгэлэн яармагийн үеэр дуудлагаар худалдахаар төлөвлөсөн тухайгаа мэдээлжээ. 450 гр-ыг нь 1500 еврогоор үнэлсэн  гэнэ.

Мөсөн уул ”даяанчилж” байна

2015 оны 09 сарын 04      0      4298

Өнгөрсөн наймдугаар сарын 13-19-нд Гренландын Якобсхавн мөсөн уулнаас асар том хэсэг нь тасарч “даяанчилж” эхэлснийг  сансрын “Aqua” аппарат дурандаа буулгажээ. “Эрх чөлөөний эрэлд” мордсон тэрхүү мөсний хэмжээ барагцаагаар Якобсхавны 10 хувьтай тэнцэх буюу ойролцоогоор 12.500 ам км талбайтай эзлэх бөгөөд 300 м өргөн аж.   

”Мишка” панда

2015 оны 09 сарын 04      0      3813

Хар, цагаан өнгөтэй бусдаасаа арай өөр зүстэй буюу ойн баавгай шиг хүрэн бор панда Хятадын Циньлин ууланд тав байдаг аж. Тэдгээрийн нэг Ци Ляйг хятад судлаачид онцгойлон судалж эхэлжээ. “Мишка” хочит панда чухам юунаас болж өнгөө хувиргасныг нь тогтоох зорилготой аж.  

Чулуун зэсгийн үед арсланг гаршуулсан уу

2015 оны 09 сарын 04      0      3856

ОХУ-ын Уралаас 30.000 жилийн тэртээх аварга биет арслан болон баавгайн чулуужсан яс олджээ. Башкирийн нэгэн агуйгаас олдсон тэдгээр олдворыг судалсан эрдэмтэд “Агуйн аварга амьтдыг хүмүүс гаршуулан тэжээж байсан” гэсэн таамаг дэвшүүлжээ. Эс бөгөөс хоёр том амьтны яс нэг дор, уралцаж, ноцолдсон шинжгүй байгаа нь өөрөөр тайлбарлах аргагүй хэмээжээ. Эдгээрээс гадна олон янзын чулуун зэвсэг тэндээс олджээ.

Дэлхийн мод 3 их наяд гэнэ

2015 оны 09 сарын 04      0      3878

Цэнхэр гариг дээр ойролцоогоор 3 их наяд мод байна гэж “Nature” сэтгүүлд мэдээлжээ. Энэ нь өмнөх тооллогоос найм дахин өссөн үзүүлэлт юм байна. Нидерландын экологич Томас Кроутерын ахалсан олон улсын эрдэмтэн, судлаачдын багийнхан сансраас авсан дэлхийн ойн сангийн зургуудыг задлан шинжилсний дүнд ийм дүгнэлтэд хүрсэн аж.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй