ӨНГӨ КОФЕНООС дутахгүй нөлөөтэй

2015 оны 09 сарын 18      0      4957

  Хурц, тод өнгө кофеноос дутахааргүй сэтгэл болон бие махбодийг сэргээдэг болохыг Европын хэсэг эрдэмтэн туршилтаараа баталсан гэж мэдээлжээ. Тэдний мэдээлснээр хоёр аяга өтгөн кофе хүний биологийн цагийг ойролцоогоор 40 минутын дараагаас сэргээдэг бол хурц өнгө харснаас хойш 18-20 минутын дотор ядарсан бие махбодь сэргэж,  сэргэлэн цовоо болдог гэжээ. Тиймээс өглөө кофегоор биологийн цагаа “зохицуулахаас” зайлсхийж, хурц, тод өнгө харсан нь илүү үр дүнтэй гэжээ....

АВТОМАТ УДИРДЛАГАТАЙ машин турших “хот” байгуулна

2015 оны 09 сарын 18      0      3081

  Америкт автомат удирдлагатай машиныг тээвэрт нэвтрүүлэхээр төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд  ингэхийн тулд Мичиганы их сургуулийн хотхоны ойролцоо 13 га газарт “Mcity” нэртэй  тусгай “хот” байгуулах гэнэ. Тэндхийн зохион байгуулалт яг л том хотынх шиг байх бөгөөд уг төсөлд “Google”, “Ford”, “General мotors”, “Toyota” гэсэн том компаниуд хамрагдаж, 2021 он гэхэд бүтээн байгуулалтыг дуусгах юм байна....

Оросын алдарт жүжигчин Евгений Леонов хүүдээ бичсэн захиа

2015 оны 09 сарын 17      0      5040

Андрюша, би чамайг хайрладаг шиг чи намайг хайрлаарай. Хайр гэдэг зүйл ямар агуу баялаг болохыг чи мэдэх биз. Зарим хүн миний халамж хайрыг учир дутагдалтай, халгаатай гэдэг. Магадгүй, чамайг тэргүүний сурагч байхад миний хайр халамж саад болдог юм болов уу? Би чамайг сурагч байхад нэг ч удаа загнаж байл уу. Санаж байна уу, ангийнхаа самбарын өмнө зогчихоод нүүр амаа үрчийлгэн хүүхдүүдийг инээлгэж, хичээл үймүүлсний чинь төлөө танай багш намайг дуудаж, баахан загнасныг. Тэгэхэд...

Амазоны ширэнгэд амьдардаг “зэрлэгүүдтэй” холбоо тогтоохоор оролджээ

2015 оны 09 сарын 17      0      3408

  Перугийн Засгийн газраас томилогдсон судлаач, эрдэмтдийн багийнхан Амазоны ширэнгэд  амьдардаг омгийнхонтой холбоо тогтоох оролдлого хийсэн байна. Машко-пиро хэмээх омгийнхон соёлт нийгэмтэй огт холбоогүй, байгалийн онгон зэрлэг байдлаараа амьдардаг бөгөөд сүүлийн жилүүдэд зэргэлдээх тосгон болон жуулчид руу үе үе халдах болсон аж. Перугийн албаны хүмүүсийн мэдээлснээр өнгөрсөн жилийн хугацаанд тус омгийнхон Амазон мөрний эрэг орчим буюу жижиг тосгод байдаг газарт 70 удаа...

Энгэсэггүй эхнэрээ таниагүй нөхөр нь шүүхэд ханджээ

2015 оны 09 сарын 16      0      3784

 Дөнгөж гэрлэсэн хос салах сарнихдаа тулсан явдал Алжирт болжээ. Хуримынхаа маргааш өглөө ямар ч будаг шунхгүй “ориг” эхнэрээ хараад нөхөр нь танилгүй бөөн асуудал үүсгэжээ. Тэрбээр “Мэдээж эмэгтэй хүн будаж, энгэсэгдэн хөөрхөн болдгийг би мэднэ. Гэхдээ будагтай, будаггүйн хооронд ийм их ялгаа байна гэж төсөөлөөгүй. Сэрээд хартал хажууд минь огт танихгүй эмэгтэй хэвтэж байхаар нь эхэндээ ямар нэгэн андуурал гарч гэж бодсон” гэжээ. Ингээд эхнэртээ...

Эртний Египетэд эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлдэг байжээ

2015 оны 09 сарын 16      0      3377

 Эрт цагт зарим орны эмэгтэйчүүд их хүчирхэг байсныг эхийн эрхт ёстой холбон тайлбарладаг. Гэхдээ исламын шашинтай байсан эртний Египетэд эмэгтэйчүүд эрчүүдийн адил эрх эдэлдэг байсан гэвэл итгэх үү. Одоогийн Египет дэх эмэгтэйчүүдийн амьдралыг хараад, тэр үед тийм байсан гэж төсөөлөхөд үнэхээр бэрх. Гэхдээ л эрт цагт хүүхнүүд үнэхээр эрчүүдтэй адил, зарим талаар бүр илүү эрх эдэлдэг байсныг гэрчлэх нэгэн бичээсийг Чикагогийн их сургуулийн эрдэмтэд тайлан, уншжээ. 2480 жилийн тэртээх,...

Шоргоолж хүр хорхойд “хууртан” бие хамгаалагч нь болдог

2015 оны 09 сарын 15      0      2404

  Narathura japonica хэмээх нэгэн төрлийн эрвээхэйн хүр хорхой өвөрмөц шингэн ялгаруулдаг юм байна. Үүнд нь дурласан нэгэн зүйлийн шоргоолж (рristomyrmex punctatus) хүр хорхойд боол шиг үйлчилж, аюулаас хамгаалдаг  болохыг Японы эрдэмтэд баталсан талаараа мэдээлжээ. Эрвээхэйн хүр хорхой хаана байна тэнд л бөөгнөрч, ямар нэгэн аюул тулбал том навчаар нуувч хийж, “эзнээ” хамгаалдаг шоргоолжнуудыг судалсны эцэст ийм дүгнэлтэд хүрсэн аж. Кобегийн их...

Монголын кино найруулагчид дэлхийд өрсөлдөх боломжтой

2015 оны 09 сарын 14      0      2425

  Хормын дотор дэлхийн нөгөө өнцөгт болж буй үйл явдлын талаар мэдэх боломж өнөө цагт бий болсон. Интернэт хэмээх зүйлийн ач тус энэ бөлгөө. Тэгвэл мэдээллийн эрин зуунд амьдарч буй монголчууд, тэр дундаа уран бүтээлчид интернэтээс дэлхийн аль өнцөгт ямар уралдаан, шоу, наадам болохыг мэддэг ч багцалсан мэдээлэл дутмаг байдгаас зарим үйл ажиллагаанаас хоцрох нь бий. Иймийн учир бөмбөрцгийн аль хэсэгт олон улсын кино наадмууд болох талаарх мэдээллийг дэлгэцийн уран бүтээлчдэдээ...

Шүдээ цэвэрлүүлэхээр ирсэн халим

2015 оны 09 сарын 14      0      1512

Австралийн загасчид гайхалтай нэгэн явдлын гэрч болжээ. Жижиг завиар загасчилж байсан  хүмүүсийг чиглэн ирсэн нэг халим тэдний анхаарлыг татах гэж  оролдож байгааг эхлээд мэдээгүй гэнэ. Ингэж байгаад завийг орхин одох байх гэтэл халим тэгсэнгүй, харин ч толгойгоо уснаас ил гарган, амаа ангайхад загасчид айж, хэсэг хөдөлж чадалгүй ажигласан байна. Тэгтэл усны аварга биет амьтан тэдэнд дайсагнах бус, тусламж хүсэж буй мэт ангайгаад л байж. Энэ үед нэг нь сэхээ авч, ам руу нь...

Сэлдэг, гэхдээ загас биш

2015 оны 09 сарын 14      0      1460

Оросын Төв хэсэгт орших Тихая голын Дона хэмээх цутгалаас гайхалтай нэгэн амьтан олдсон нь усны сээр нуруутны багт хамаардаг, могой биетэй , шимэгч миногатай нэлээд төстэй гэнэ. Гэхдээ эл амьтан сээр нуруугүй, тэгсэн хэрнээ заламгай, сүүл, сэлүүртэй. Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр энэ нь загас биш бөгөөд одоогоор тэр амьтан өмнө нь тэнд байсан, эсэх, эвэл нүүдэллэн ирсэн үү гэдэг талаар судалгаа хийж байгаа гэнэ.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй