Хааны бунхнаас хатны булшийг хайна

2015 оны 09 сарын 23      0      3661

  Египетийн Засгийн газар Нефертити хатны шарилыг долгионоор хайхыг зөвшөөрчээ. Тус улсын Эртний  судлалын сайд “Тутанхамон хааны бунханд Нефертити хатны нууц булш байдаг талаарх таамгийг эцэслэн шийдэх үүднээс ийм шийдвэрт хүрсэн” гэж мэдэгдсэнийг АР агентлаг уламжилжээ.   Эртний судлалын сайдын хэвлэлийн төлөөлөгчийн зөвлөх Мучира Муссагийн мэдээлснээр  хатны нууц булшийг илрүүлэх ажлын санхүүжилтийг шийдсэн бөгөөд эртний өв соёл болсон бунханд сэв...

Аляскаас анх удаа гадрозавр илрүүлжээ

2015 оны 09 сарын 23      0      5077

  70 сая жилийн тэртээх нугас хошуут үлэг гүрвэлийн чулуужсан яс Аляскаас олджээ. Гадрозаврын төрөлд хамаарах, барагцаагаар есөн метр өндөр эл амьтныг Ugrunaaluk kuukpikensis хэмээн нэрлэсэн нь Аляскийн их сургуулийн судлаач, палеонтологич  П.Дрюкенмиллер илрүүлсэнтэй холбоотой аж. 85 сая жилийн тэртээд амьдарч байсан гадрозаврууд өвсөн тэжээлтэй байжээ.

Ромео, Жульетта, гэхдээ үхээгүй

2015 оны 09 сарын 22      0      2997

57 жилийн тэртээ болсон ийм нэгэн явдал хайр гэдэг ямар агуу болохыг дахин баталжээ. Тэд үнэн сэтгэлийнхээ төлөөсөнд, бүр тодруулбал гэр бүлээ хуулиар батлуулсаныхаа төлөө эрх чөлөөгөө хасуулахад хүрч байжээ. Хар арьстнуудыг хэрхэн дорд үзэж байсныг гэрчлэх эл явдал эрх чөлөөний хэмээх тодотголтой Америкт болсон бөгөөд тухайн үедээ нийгмийг нэлээд цочирдуулж, бухимдуулсан гэдэг. Африкаас гаралтай, америк бүсгүй Милдред Жетер, цагаан арьст залуу Ричард Лавинг хоёр хууль ёсны эхнэр,...

“Чинийх долоо, минийх долоохон”

2015 оны 09 сарын 22      0      4634

-Харьцуулах хэрэггүй- Тэрийг хараач, ямар сайхан охин бэ. Цэмцгэр, тэгээд их эелдэг юм... Айлын хүүхдүүд яагаад ийм мундаг байдаг юм бол...Тэдний хүүхэд их сурлага сайтай, бас их авьяастай. Гэтэл манай хүү нэг л гавихгүй нь. Чи ер нь яачихсан амьтан бэ, хүний хүүхдээс юугаараа дутсандаа ингэж сүүл мушгидаг байна... Бусдын хүүхэд л үргэлж илүү харагдаад, өөрийнхийгөө гоочилдог энэ мэт жишээ олон. “Чинийх долоо, минийх долоохон” гэсэн хоржоонтой үгийг санагдуулам ийм...

НАМАР Л ИЙМ ГОЁ

2015 оны 09 сарын 20      0      3007

Байгаль дэлхий шимээ дэлгэн, өгөөжөө өгдөг намрын шаргал өдрүүд үргэлжилж буй энэ үед олон орны хүмүүс янз бүрийн баяр тэмдэглэдгийн ихэнх нь ургацтай холбоотой байдаг аж. Жишээ нь, Японы Ниигата мужид жил бүр дэрсний баяр хийдэг аж. Цагаан будааны ургацаа хурааж дуусаад тэмдэглэдэг эл баярт зориулан тариаланчид болон хувь хүмүүс дэрсээр элдэв зүйл урлан, газар дэлхийдээ талархдаг байна. Цагаан будааны тариалалтаас их хэмжээгээр үлддэг дэрсээр ахуйн хэрэглээний олон зүйл хийж болохоос гадна...

Хамгийн намхан муур лаазнаас томгүй

2015 оны 09 сарын 18      0      3181

     30 сая хүн үхэж байна Жил бүр агаарын бохирдлын улмаас ийм олон хүн амиа алддаг гэсэн мэдээллийг ХБНГУ,  Саудын Араб, Кипр, Америкийн судлаачдын багийнхан хийлээ. Дэлхийн агаар мандлын бохирдол, хүлэмжийн хийг өнөөгийн түвшнээс бууруулахгүй энэ байдлаараа явбал 2050 он гэхэд энэ тоо хоёр дахин нэмэгдэх магадлалтай гэжээ.  12.7 см муур бий Гиннесийн шинэ амжилтын эзэд тодорсоор байгаа энэ үед дэлхийн хамгийн намхан муураар  Пиксель хочтой...

Нэг өгүүлбэрээр нэг хэсгийг өгүүлнэ

2015 оны 09 сарын 18      0      3394

  -Онгон байгальдаа байгаа, ялангуяа туйлын амьтдыг тоолоход хиймэл дагуулын тандалт хамгийн өгөөжтэй, баримжаатай байна гэж АНУ-ын Геологийн албанаас мэдээлжээ. -Мексикийн загачдын хот Сан-Педро-Уамелулын Мээр нь жил бүр матартай гэрлэдэг уламжлалтай бөгөөд одоогийн дарга Рохаса хоёр дахь удаагаа аймшигт “гэргийгээ” үнсэж, хуримлах ёслолоо 10 хоногийн өмнө үйлджээ. -Цахим болон жирийн тоглоом эцэг эх, үр хүүхдийн харилцаанд хэрхэн нөлөөлдгийг харьцуулан судалсан...

БУЛЬДОГ балаг тарих шахав

2015 оны 09 сарын 18      0      4182

Канадын агаарын тээврийн “Air Canada”  компанийн ахмад  нисгэгч Тель-Авиваас Торонто руу нисэж яваад гэнэт буух шийдвэр гаргаж, онгоцоо газардуулсан байна. Атлантын далай дээгүүр нисэж явсан онгоцыг хамгийн ойрын нисэх буудалд яаралтай буулгах болсон шалтгаан нь ямар нэгэн техникийн саатал, эвдрэл биш, ердөө ганц нохой л байжээ. Тус онгоцонд эзэнтэйгээ зорчиж явсан давжаа бульдог санамсаргүй тээшний хэсэгт орчихжээ. Үүгээр зогсохгүй хөргүүрийн сэнстэй нэлээд ойртсоныг...

Б.ПИТТИЙН ОХИН эрэгтэй байхыг хүсдэг

2015 оны 09 сарын 18      0      4682

  Б.Питт, А.Жоли хоёрын есөн настай охин Шайло нь эрэгтэй хүүхэд байхыг хүсдэг талаараа үргэлж ярьдаг гэнэ. Тиймээс аав, ээж нь түүнд хариулт олохоор сэтгэл судлаачид хандаж, зөвлөгөө авчээ. Судлаачийн зөвлөснөөр  Шайло трансжендер үү, эсвэл сониуч зандаа хөтлөгдсөн гэнэн хүсэл үү гэдгийг таах аргагүй бөгөөд ингэж тодорхойлох арга шинжлэх ухаанд байхгүй гэжээ.

ӨНДӨГ “ХУВИРГАГЧИД” Шнобель хүртэв

2015 оны 09 сарын 18      0      3350

  Америкийн эрдэмтэд шээсний хүчлийг ашиглан чанаж болгосон өндгийг эргүүлээд анхных нь байдалд буюу түүхий хэлбэрт шилжүүлсэн талаар өнгөрсөн гуравдугаар сард бид мэдээлж байсан. Тэгвэл энэ жил буюу 25 дахь удаагийн Шнобель шагналтны эзнээр эл нээлтийг хийсэн эрдэмтэд тодорсон байна. Дашрамд, шинжлэх ухааны хамгийн муу нээлтэд өгдөг эл шагналыг олгохдоо “Эхлээд инээ, дараа нь бодож тунгаа” хэмээн уриалдаг. Калифорнийн химичдэд шагналыг нь гардуулах ёслол өнгөрсөн...

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй