Нохойд хантааз авч өгөхөөр мөнгө цуглуулжээ

2015 оны 09 сарын 27      0      2526

  Америкийн Миннесота мужид амьдардаг есөн настай Итан Флинт дөрвөн жилийн хугацаанд цуглуулсан 1290 ам.доллараараа цагдаагийн нохойд сум үл нэвтрэх хантааз авч өгчээ. Тэрбээр “Зарим нохой хамгаалалтын хувцастай байдаг. Заримд нь байдаггүй нь. Энэ бол шударга бус явдал” хэмээжээ. Амьтанд хайртай Итан хүү үүнээс өмнө ч муж улсынхаа амьтны хүрээлэнгүүдэд  эдийн засгийн дэмжлэг үзүүлж байжээ. Түүнд ямарваа баяраар элдэв амттан, тоглоомын оронд мөнгө өгвөл баярладаг...

Д.Бекхэм тагнуулч болохгүй

2015 оны 09 сарын 25      0      3985

Дэвид Бекхэм тагнуулчийн дүр бүтээх талаар мэдээлэл цацагдаад сар гаруй болж буй. Гэтэл тэрбээр “Жеймс Бонд”-ын шинэ цувралд тоглохгүй, цахим ертөнцөөр худлаа мэдээлэл цацагджээ гэжээ. Түүний твиттер хуудсанд “Миний нэр алдартай киноны дүрийн шалгаруулалт явж байгаа талаарх яриа надад үнэхээр сайхан байна. Гэхдээ тийм болоогүй” гэсэн байна.    

12 жилийн давтамжаар хүйс нь солигддог хүүхдүүд байна

2015 оны 09 сарын 25      0      3536

Геведосе хэмээх хувиралд ордог хүүхдүүдийн талаар BBC-2 телевизийн сурвалжлагч Майкл Мозли нэвтүүлэг хийсэн нь шинжлэх ухаанд шинэ нээлт болсон талаар барууны хэвлэлүүдэд шуугиж байна. Тэрбээр Доминиканы Лас Салинас тосгоны олон охины хүйс 12 настайд нь солигдож, нуудгайтай болдог тухай сонсоод тэр газрыг зорьж, нэвтрүүлэг бэлдсэнийг эмч, мэргэжлийнхэн судалсны дүнд геведосе хэмээх үзэгдэл хэмээн тайлбарласан байна. Махчлан орчуулбал “12 насан дахь нуудгай” гэсэн үг аж. Тосгонд...

А,С аминдэм нүүрний хэлбэр “засна”

2015 оны 09 сарын 25      0      3312

Нүүрний хэлбэрийг зуйван буюу зөв хэлбэртэй болгож харагдуулахад нүүр будалт чухал. Гэхдээ бас хоол хүнсээр дамжуулан нүүрний хэлбэрийг бага боловч засах боломжтой гэж Финландын хүнс судлаач Фрида Харжу үздэг. Түүний зөвлөснөөр өдөр бүр С, А, Е аминдэмээр баялаг хүнс хэрэглэснээр арьс унжихгүй залуу сайхан төрхөө удаан хадгалахаас гадна нүүрний хэлбэр зөв байх үндэс гэнэ.

Өндөгний шар уургийг будаагаар “будна”

2015 оны 09 сарын 25      0      3425

Японы тахиа үржүүлгийн газрын эзэд өндөгний шар уургийг цагаан өнгөтэй болгох туршилт хийж байгаа аж.  Ингэхийн тулд тахиануудын хоол тэжээлд нь гадаадаас оруулж ирсэн цагаан будаа хэрэглэх гэнэ. Дотоодынх нь  тариаланчдын бүтээгдэхүүнийг үнэгүйдүүлж буй импортын будааг малын тэжээл болгох нэгдсэн бодлогоор тэд нэгдэж байгаа нь энэ аж.

Ганц бие хүмүүсийн тархи “гажигтай”

2015 оны 09 сарын 25      0      3283

Америкийн эрдэмтдийн тайлбарлаж буйгаар ганцаардсан болон ганц бие амьдралтай хүмүүсийн тархины үйл ажиллагаа жирийн иргэдийнхээс их өөрөөр ажилладаг гэжээ. Гэхдээ сөргөөр бус, эерэгээр, тодруулбал тэдний тархи илүү идэвхтэй, аливааг маш хурдан тусгаж, дүгнэлт хийдэг, сэтгэн бодох чадвар нь онцгой өндөр түвшинд байдаг гэжээ.

Сийвэнгээс шинэ вирус илрүүлжээ

2015 оны 09 сарын 25      0      3273

Хүний цусны  сийвэнгээр дамжин тархдаг шинэ төрлийн вирус илрүүлсэн талаараа европ эмч нарын баг мэдээлэв. Доноруудын цусанд хийсэн шилжилгээгээр “баригдсан” вирусийг HHpgV-1 хэмээн нэрлэсэн бөгөөд ямар нэгэн халдвар, хөнөөлгүй гэдэг нь ч тогтоогдсон аж. Гэхдээ HHpgV-1-ийн молекулын бүтэц гепатит үүсгэгч вирусийнхтэй нэлээд төстэй байгаа нь нарийн судалгаа хийх гарцаагүй шаардалгатай байгаа гэнэ.

К.Рональду ”Реал”-аас явах уу

2015 оны 09 сарын 25      0      3447

  10 . 944 удаа нам мандаж, жаргахыг харна  Орос, Америкийн сансрын нисэгч М.Корниенко, С.Келли нар Олон улсын сансрын станцад 342 хоног ажиллах юм байна. Өдгөө 175 хоногийг сансарт өнгөрүүлээд буй тэд томилолтынхоо бүрэн хугацаанд нар мандаж, жаргахыг сансраас 10.944 удаа харна гэсэн тооцоог НАСА мэдээлжээ. 125 хүн таргалалтаас болж халагдсан Энэтхэгийн “Air India” агаарын тээврийн компанийн удирдлага илүүдэл жинтэй нисгэгч, онгоцны үйлчлэгчийг...

Үхэл түүнийг мартсанд гомддог

2015 оны 09 сарын 24      0      3486

Энэтхэгийн хойд хэсгийн нэгэн тосгонд Махашта Мураси хэмээх өвгөн бий аж. Түүнд төрсний гэрчилгээ зэрэг баримт бичиг огт байхгүй. Өөрийнх нь ярьдгаар 1835 онд Бангалор хотод төрж, өссөн. 1957 он хүртэл гуталчнаар ажиллаж байгаад 122 насандаа тэтгэвэрт гарсан гэх. Тэрбээр “Би 180 настай. Итгэхгүй байж болно. Намайг мэддэг байсан ганц эмч 1971 онд нас барсан. Миний үр хүүхэд, ач  нар маань ч нас бараад удаж байна. Намайг үхэл мартсан байх. Магадгүй үхэхгүй ч юм болов уу. Энэ...

105 настай гүйгч

2015 оны 09 сарын 24      0      3392

105 настай Х.Миязаки  100 метр замыг 42.2 секундэд туулсан амжилтаараа  Гиннест бичигдэх болзлоо хангажээ. Түүнтэй өрсөлдөх хүн байгаагүйгээс гадна өмнө нь ийм энэ насанд ажилт бүртгэгдээгүй гэдгийг албаныхан онцолсон байна. Японы иргэн Х.Миязаки  “Үүнээс хурдан гүйх байсан юм. Уг нь 35 секундэд 100 метр зайг туулахаар төлөвлөсөн байсан” гэж сэтгэл дундуур өгүүлжээ. Мөн  боломж олдвол дахин гүйж, хүсэн амжилтаа тогтооно хэмээсэн тэрбээр 1910 оны есдүгээр...

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй