Товч, тодорхой мэдээнүүд

2015 оны 10 сарын 02      0      2828

Найрлагадаа GLP-1 хэмээх даавар агуулдаг, чихрийн шижингийн хоёр дахь хэлбэрийн үед хэрэглэдэг эм бэлдмэл архийг жигшихэд  нөлөөлдөг болохыг Швейцарийн эрдэмтэд судалгааныхаа явцад тогтоосон байна. Францын эрдэмтэд үргүйдлийн улмаас эмчилгээ хийлгэж байсан зургаан эрэгтэйг судалгаанд хамрууж, эр бэлгийн эсийг нь гуурсанд “бойжуулах” туршилт хийхэд, амжилттай амьдарсан талаар мэдээлжээ. Америкийн судлаач Дэвид Грубер Номхон далайн Соломоны арлаас улаан, ногооноор...

“Буруу хөл дээрээ босвол өдөржин бүтэлгүйтнэ”

2015 оны 09 сарын 30      0      3333

Ийм нэг хошин хэлц үг байдаг даа. Буруу гэдэг нь аль талын хөл юм бүү мэд. Гэхдээ үүнийг өглөөг буруу угтвал өдөржин бүтэлгүйтнэ гэж “хөрвүүлэн” ойлгож болох юм. Британийн судлаачид ажил эхлэх цагийг зөв тооцохгүй бол ёстой л өдөржин “бүдэрдэг” гэж мэдээлсэн байна. Тэд баталж буйгаар бол өглөө 10 цагийн үед ажлаа эхэлбэл хүний биологийн цагтай тун сайхан зохицдог гэнэ. Тодруулбал, шөнийн турш амарч, суларсан булчингууд өглөө хэвийн ажиллагаанд ортлоо бас жаахан...

Хүний бие махбодь эрэмбэ, дараатай хөгширдөг

2015 оны 09 сарын 30      0      3598

  Нас ахихын хэрээр бие махбодь хөгширдөг. Гэхдээ эд, эрхтэнүүдийн хөгшрөх явц харилцан адилгүй, эрэмбээр явдаг гэж Америкийн хэсэг  эмч, эрдэмтэн мэдээлжээ. Он цагийн аясаар эзэнтэйгээ “элэгддэг” эд эрхтэнүүдийн хөгшрөх явц мөн л тодорхой цаг, үетэй байдаг аж. Хамгийн эрт хөгширч эхэлдэг эрхтэн нь тархи бол элэг үргэлж өөрийгөө залуужуулж, төлжиж байдаг учир нь уургийнх нь молекул бүтэцтэй нь холбоотой гэж тэд тайлбарласан байна. Тархи эрт хөгширдөг учир нь...

1.7 метр урт хилэнцийн яс олжээ

2015 оны 09 сарын 30      0      4439

  Америкийн Айова мужийн нутаг дэвсгэрээс эртний далайн хилэнцийн чулуужсан яс олсон талаараа канад судлаачид мэдээлжээ. Ойролцоогоор 460 сая жилийн тэртээ буюу Палеозойн эриний эл амьтан 1.7 метр урт, янз бүрийн хэмжээтэй 10 сүүлтэй байсныг олдворыг боловсруулж, шинжлэх үедээ тотоосон гэнэ. Тиймээс мэргэжилтнүүд үлэмж биет тэрхүү хилэнцийг “мангас” гэж тодорхойлсон байна. “Мангасын” яс байсан газар орчмоос тухайн цаг үед хамаарах өөр 150 гаруй олдвор мөн...

Яст мэлхий “хөлөглөсөн” бүсгүйг баривчлав

2015 оны 09 сарын 30      0      3636

20 настай Мур бүсгүй саваагүйтэж, яст мэлхий  сундалласнаасаа болж торны цаана сууж магадгүй болоод байна. Ийм явдал АНУ-ын Флоридад болсон бөгөөд тухайн мужийн хуулиар бол нэн ховордсон далайн яст мэлхийг дарамтлах (зүй бусаар харьцах), хууль бусаар өөрийн эзэмшилд байлгах, борлуулахыг хориглодог бөгөөд зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг юм байна. Мур өнгөрсөн долдугаар сард далайн эрэгт амарч явахдаа яст мэлхий дээр суугаад зургаа авахуулж, фэйсбүүк хуудсандаа...

Зан авир улирлаас шалтгаалдаг

2015 оны 09 сарын 28      0      2780

  Британийн судлаачид хүний зан араншин төрсөн улирлаас нь шалтгаалдаг гэжээ. Зун төрсөн хүмүүс сэтгэлээр амархан унадаг, гутранги бухимдуу бол өвөл мэндлэгсэд харьцангуй өөдрөг, тайван зантай байдаг гэнэ. Хаврын улиралд төрсөн хүмүүс  бас л бухимдуу, бас гутранги талдаа бол навчис хийсдэг намраар хорвоотой золгогсод их ухаалгаас гадна амжилтад хүрэх магадлал тун өндөр байдаг. Үүнээс гадна намар төрсөн хүмүүс харьцангуй чийрэг гэнэ.

Олон улсын сансрын станц хогтой мөргөлдөх шахжээ

2015 оны 09 сарын 28      0      2721

Огторгуй дахь дэлхийн оффис болсон Олон улсын сансрын станц асар том хэмжээтэй хаягдлаас амжилттай бултаж чадсан талаар Барууны хэвлэлүүдэд нэлээд шуугиантай мэдээлсэн байна. Тодруулбал, өнгөрсөн ням гариг буюу энэ сарын 27-нд (Монголын цагаар ойролцоогоор 20.00) ОУСС руу дөхөж ирсэн сансрын хаягдлаас зайлсхийхийн тулд багийн гишүүд станцын байрлалаа хэдэн арван метрээр доошлуулсны хүчинд болзошгүй аюулаас зайлсхийжээ. Шинжээчдийн дүгнэлтээс үзвэл ОУСС-д ажиллаж буй “Роскосмос”,...

Ангараг дээр тарих хөвд гарган авчээ

2015 оны 09 сарын 28      0      2278

Данийн Копенгагений их сургуулийн залуу судлаач, оюутнууд Ангараг гаригийн нөхцөлд дасан зохицох чадвартай шинэ төрлийн хөвд ургуулах туршилт хийж байна.  Ингэхийн тулд эхлээд нэгэн зүйлийн өвлийн хөвд болон гацуурын генийг селекцид оруулж, хасах 153 хэмд тэсвэртэй болгосон гэнэ. Учир нь Улаан нүдэн гаригийн шөнө дунджаар ийм хэмтэй байдаг аж. Оюутнуудын гарган авсан шинэ сортын “Ангарагийн хөвд” гайхалтай ургаж байгаа тулд тус гариг руу явах дэлхийн анхны...

Х.ЦОГТБААТАР: ХУУЛЬ БУС МАЛТЛАГА БОЛ МОНГОЛЧУУД БИДНИЙ ТОДОРХОЙ ЦАГ ҮЕИЙН ЭМГЭНЭЛ

2015 оны 09 сарын 28      12      7351

-Монголоос 70-80 төрөл зүйлийн үлэг гүрвэл олдсон- Индианагийн их сургуулийн хэвлэх газраас эрхлэн гаргасан, палеонтологийн шинжлэх ухааны нэгэн номын хавтсыг монгол судлаач Х.Цогтбаатарын илрүүлэн, нээсэн шинэ төрлийн гадрозаврын зургаар чимснийг хараад бахархлаа. Тухайн салбарт сүүлийн үед ямар шинэ нээлт хийв, аль улсын хэн гэдэг эрдэмтэн, судлаач ямар бүтээлээрээ дэлхийн түүхэнд хүлээн зөвшөөрөгдөв гэдгийг цаг тухайд нь бүртгэлжүүлэн, зарлан тунхагладаг эл ном бол олон...

Шумуулыг “эрэн сурвалжилсан нь”

2015 оны 09 сарын 27      0      2759

  Лондоны цагдаагийн газар сүүлийн гурван жил буюу 2012-2015 оны хооронд тус хотод үйлдсэн онцгой хэргүүдийн жагсаалтыг гаргажээ. Тэдгээрийн дундаас амьтан хулгайлсан хэрэг 261 удаа бүртгэгдэж, хохирлын хэмжээ 130.000 фунт буюу 200.000 ам.долларт хүрсныг онцлон тэмдэглэжээ. Нохой, муур, яст мэлхий тэр бүү хэл зөгийг сүрэг сүргийг нь “туугаад” явчихсан талаар гомдол цагдаагийн байгууллагад очжээ.  Зөгий үржүүлгийн эзний өргөдөлд “39.000 зөгий минь үүрнээсээ...

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй