Голоос аварга нялцгай биет барьжээ

2015 оны 10 сарын 07      0      3929

  Хятадын Сычуань мужид орших Туо голоос тариачин эр хачирхалтай биет барьжээ. Хөх мөрөнд цутгадаг эл голд тавьсан тариачин Ляны торонд цагаан шаргал өнгөтэй хавч шиг ясархаг бүрхүүл, урт сүүл, дугуй биетэй амьтан орсон байж. Загаснаас тэс өөр төрхтэй, их биеийнх нь голч 40 см, жин нь зургаа гаруй кг татсан тийм хачин амьтныг мэргэжилтнүүд нялцгай хөгцтэй төстэй гэж тодорхойлжээ. Туо голоос өмнө нь янз бүрийн хачин амьтан олдож байсан ч, энэ удаагийнх шиг үл мэдэгдэх этгээд сонин нь...

Америкчууд үнэхээр саран дээр буусан, эсэхийг илрүүлэхээр мөнгө цуглуулж байна

2015 оны 10 сарын 07      0      3146

Хүйтэн дайны үед Орос, Америк улс салбар бүрт өрсөлдөж байлаа. Ялангуяа сансрыг эзэмших, саранд хүрэх асуудал аль алиных нь хувьд хамгийн чухал өрсөлдөөн болж байсан юм. Тиймдээ ч урд хойноо орон огторгуй руу тэмүүлж, олон ч сайхан амжилт байгуулсан. Гэхдээ ЗХУ энэ тал дээр үргэлж нэг алхам урд явсныг түүх гэрчилнэ. Ингэснээр Нэгдсэн улсын толгойны өвчнийг намдаах боломж олгохгүй байсаар 1969 онтой золгосон. Тухайн оны долдугаар сарын 20-нд Америкийн “Аполлон-11” сансрын хөлөг...

ӨНДГӨНД СОД ХИЙЖ ЧАНААРАЙ

2015 оны 10 сарын 06      8      32508

Мөсөөр тос хамна Буцалж буй хоолны дээр маш их тос хөвдөг. Хоолны зарим бүтээгдэхүүн боловсрох явцдаа тос ялгаруулдаг, эсвэл бид эхлээд ногоо, махаа хуурахдаа тосоо ихдүүлчихдэг шүү дээ. Тэгвэл тогооны дээр хөвсөн тосыг халбага, шанагаар хутгаж бус, мөс боосон алчуурт “шингээгээд” авах арга байна. Цэвэрхэн алчуурт хэдэн ширхэг мөс хийгээд, тогооны амсрыг дагуулаад эргүүлэхэд тос царцаж, наалдах юм байна. Хүнсний скочийг хөргөгчид хадгал Хэдэн арван мянган...

Хувилсан үнээ тугалжээ

2015 оны 10 сарын 06      0      2812

 Клон буюу хувилах аргаар гарган авсан амьтан үржих боломжтойг баталсан нэгэн үйл явдал Хятадад болжээ. Бээжингийн хөдөө аж ахуйн их сургуулийн профессор Ни Хеминий мэдээлснээр хувилсан Ню Ню үнээ анх удаа тугалсан нь шинжлэх ухаанд том нээлт болжээ. Ню Ню бол 2012 онд гарган авсан хоёр үхрийн нэг юм байна. Түүний “жинхэнэ дүр” буюу хувилахаас өмнөх үхэр нь махны чиглэлийнх байсан аж. Дашрамд, Хятадад бод малыг зөвхөн шинжлэх ухааны судалгааны зориулалтаар хувилахыг...

Алимнууд юу өгүүлнэ вэ

2015 оны 10 сарын 04      0      4978

Эдгээр алим танд таны тухай хэлж өгнө. Тэгэхээр та юуны өмнө “хөөрхөн” харагдсан нэгийг нь сонгоорой. Өөрөөр хэлбэл, идэхийг хүсэж буй  алимаа сонгоод, өөрийн зан ааш, дотоод төлөв байдлынхаа  талаар сонсох учиртай.   Алим №1 -шулуун шударга Та их шулуухан зантай хүн аж. Үнэнийг хэзээ ч бултуулахгүй байгаагаар нь хэлдэг шударга зантай гэсэн үг. Нөгөө талаасаа та хэзээ ч өөр санаа, зорилго агуулдаггүйгээс гадна та өөрийнхөөрөө үлдэхээс...

Сугар гариг руу илгээх төхөөрөмж бүтээх уралдаан зарлав

2015 оны 10 сарын 04      0      2955

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 НАСА 2021 он гэхэд Сугар гариг руу сансрын төхөөрөмж илгээхээр зохион бүтээгчдийн дунд уралдаан зарласан байна.   “ Магеллан ” төхөөрөмжийг 1990 онд тус гариг руу илгээснээс хойш 20 гаруй жил тасарсан төслийг үргэлжлүүлэх зорилготой эл уралдаанд с ансрын техник сонирхогч хэн бүхэн оролцох боломжтой...

46 музей, архивыг улс хамгаална

2015 оны 10 сарын 02      0      2639

ОХУ-ын хэмжээнд 46 музей болон улсын архивыг цагдаагийн байгууллагын хамгаалалтад үлдээсэн талаар тус улсын Соёлын сайд В.Мединский мэдээлжээ. Ингэснээр соёл, урлагийн өв хадгалдаг байгууллагуудын харуул хамгаалалтад ажиллаж байсан цагдаагийн алба хаагчдын 60 хувийг татан буулгасан хэрэг аж.   

520 жил хорих ял ногдуулав

2015 оны 10 сарын 02      0      2703

 2013 онд Мексикийн Тлальманалько хотын  “Диваажин” хэмээх шөнийн цэнгээнт газраас өсвөр насны 13 хүүхэд хулгайлан, амийг нь  хөнөөсөн гурван этгээдэд тус бүр 520 жил хорих ял ногдуулсан байна. Ингээд зогсохгүй тэдэнд 5.05 сая песо буюу барагцаалбал 297.000 ам.долларын торгууль ногдуулсан байна. Эл хэрэгт холбогдох бусад 20 хүний хэргийг шүүх хурал энэ сард эхэлнэ гэж Мексикийн хэвлэлүүдэд мэдээлжээ.

Тамхины иш хаявал 68 еврогоор торгуулна

2015 оны 10 сарын 02      0      2811

 Парисын гудамж, талбайд тамхины иш хаясан хүн 68 еврогоор торгуулах боллоо. Тус хотын засаг захиргааны эл шийдвэрийг энэ сарын 1-нээс мөрдөж эхэлсэн бөгөөд мэргэжилтнүүдийн судалгаагаар Парисын хэмжээнд жил бүр 350 гаруй тонн тамхины ишний хаягдал гардаг байжээ.

70 жилийн дараа эмэгтэй хүнийг анх удаа цаазлав

2015 оны 10 сарын 02      0      3081

 АНУ-ын Жорж мужид сүүлийн 70 жилийн хугацаанд буюу 1945 оноос хойш анх удаа эмэгтэй хүнд, тодруулбал 47 настай Келли Гиссендейнерт цаазын ял ногдуулан, гүйцэтгэжээ. Өнгөрсөн лхагва гаригт шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн бөгөөд тэрхүү эмэгтэй 1997 онд нөхрөө бүрэлгэсэн юм байна.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй