Зургаан арслан зааны яс олов

2015 оны 10 сарын 09      0      3285

Оросын судлаачид Арктикаас зургаан арслан зааны яс илрүүлсэн нь тун сайн хадгалагдсан байсан гэнэ. Тодруулбал, арьсны хэсэг нь бараг “амьд” байгаа нь арслан зааныг хувилахыг мөрөөддөг эрдэмтдийг гижигдсэн нээлт болсон талаар малтлагыг удирдсан багийн ахлагч С.Григорьев мэдээлжээ.

500 тэрбум фунттэй Бекхэмийнхэн хатан хааныг гүйцэв

2015 оны 10 сарын 09      5      3363

Бекхэмийн гэр бүлийнхний орлого 500 тэрбум фунт буюу ойролцоогоор 761 сая ам.долларт хүрснээр хатан хаан II Элизабетагийн хөрөнгөөс давж гарлаа гэж Лондоны маркетингийн сургуулийн мэргэжилтнүүд мэдээлжээ. Хатан хааны хөрөнгө баргацаалбал  340 тэрбум фунтээр хэмжигдэж байгаа аж.

2000 доллараар нэг хононо

2015 оны 10 сарын 09      0      2937

Швейцарийн “Камеха” зочид буудлын тусгай өрөөнд буусан зочид сансарт аялж байгаа мэт сэтгэгдэлтэй байх гэнэ. Учир нь тэдгээр өрөөг Олон улсын сансрын станцынх  шиг тоноглож, тохижуулсан аж. Тиймээс татах хүчнээс гаралгүй “ОУСС”-д ганц хоног тухлахыг хүсвэл 2000 “ногоон” төлөх учиртай.

14 хоногт 14 заан устгажээ

2015 оны 10 сарын 09      0      3469

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд  Зимбабве улсын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 14 заан цианидад хордож үхсэнийг байгаль хамгаалагчид илрүүлжээ. Хууль бус анчдын энэ мэт үйлдэл заан хэмээх амьтныг мөхлийн ирмэгт аваачиж байгааг Дэлхийн байгаль хамгаалах сангийнхан онцгойлон дурдсан байна. Тэдгээр заанд цианидтай жүрж идүүлэн, соёог нь аваад явчихсан байж. Хамгийн сүүлийн тооллогоор Африкт 100.000 орчим заан бүртгэгджээ.

Зөгийн бал шинэ савлагаа

2015 оны 10 сарын 09      0      3559

Америкийн дизайнер Ким Рэчил зөгийн балны шинэ сав бодож олжээ. Тэрбээр уламжлалт савлагааг халж эм, эмийн бэлдмэл шиг жижиг бортгон зөгийн бал хийснээр хэрэглэхэд хялбар хэмээн тайлбарласан байна. Бал амттай ч халбага, сав суулганд наалдаж, түвэг учруулдаг. Тэгэхээр түүний бэлдсэн “Honey droр”-ыг бүлээн усаар даруулан залгихад л болох учраас олон улсын шинжээчдээс өндөр үнэлгээ авчээ.

Монакод хуванцар сав хэрэглэхийг хориглов

2015 оны 10 сарын 09      0      3067

Хуванцар сав, баглаа боодол эрүүл мэндэд хортойг мэддэг хэрнээ хүмүүс өдөр тутамдаа  хэрэглэсээр, хордсоор буй. Тэгвэл Монакогийн Засгийн газар  үйлчилгээний байгууллагуудад  гялгар уут, хуванцар сав хэрэглэхийг бүрмөсөн хорьсон шийдвэр гаргажээ. 2016 оны эхний өдрөөс мөрдөх эл шийдвэрийг зөрчиж, нэг удаагийн хэмээн тодорхойлдог баглаа боодол хэрэглэсэн тохиолдолд үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасах  хүртэл арга хэмжээ авах гэнэ.

973 кг жинтэй “шар хүү”

2015 оны 10 сарын 09      0      3086

  Америкийн Иллинойс мужийн фермер Ж.Макмюллерийн талбайд ургасан шар хулуу  973 кг жин татжээ. Энэ нь суудлын жижиг тэрэгний дайтай гэсэн үг бөгөөд тивийнхээ аварга хулуугаар тодорсон байна. Арвин ургац авсан тэрбээр Америкийн Гиннест “шар хүүгээ” бүртгүүлэхээр хөөцөлдөж байгаа гэнэ. Өнгөрсөн жил дэлхийн аварга хулуу 1054 кг жин татсан аж.

Хоолны дэглэм, тархийг ч “агшаадаг”

2015 оны 10 сарын 09      0      3223

Хоолны дэглэмээр хөөцөлддөг моод дэлхий нийтэд тархаад буй. Нэг талаар эрүүл мэндэд тустай хэдий ч хоолны найрлагаа хэт өөрчлөн, дэглэм барих нь тархины хэмжээг багасгадаг хортой болохыг Барууны эрдэмтэд сануулж байна.  Австралийн улсын их сургуулийн эрдэмтдийн багийнхан сүүлийн 10 жилийн судалгаандаа тулгуурлан “Хоолны дэглэм биеийн жинд нөлөөлдөг шигээ тархины жинг багасгаж, агшаадаг” гэж мэдээлсэн байна.

Хомо наледи сармагчны өвөг үү

2015 оны 10 сарын 09      0      3231

Өнгөрсөн есдүгээр сард ӨАБНУ-аас олдсон хүн төрхт, үл мэдэгдэх амьтны гавлын яс хүний үүсэл, хөгжлийн түүхэнд хувьсгал хийх нээлт болсон. Оройлцоогоор 2.8 сая жилийн тэртээд амьдарч байсан тэр “хүн”-ийг эртний хүний шинэ төрөл зүйл болохыг  олон улсын эрдэмтэд санал нэгтэй батлаад Homo naledi хэмээн нэрлэсэн. Тэгвэл эл олдворын талаар, тодруулбал Homo naledi хаанаас, юунаас үүсэлтэй талаар  өөрсдийн таамгуудыг дэвшүүлж эхэллээ.  Зарим эрдэмтнийхээр бол эл гавал бол...

131 хүнтэй диваажин

2015 оны 10 сарын 09      0      3318

  Танзани, Кени, Угандын хил залгаа нутагт оршдог Мгинго аралд 131 хүн амьдардаг аж. Нутаг дэвсгэрийн маргаантай байдаг эл аралд 1991 оноос өмнө хүн амьдардаггүй байсан учир нь догшин савдаг Калелетай холбоотой гэнэ. Кибебе, Тембо хэмээх хоёр загасчин савдагт 300 кг загасаар өргөл барьж,  тэнд­хийг “чөлөөлөн”, гэр бүлийнхнээ нүүлгэн авчирч, суурьшсанаар арал эзэнтэй болсон түүхэй. Түүнээс хойш Уганда, Кени, Танзаниас 60 гаруй хүн ирж, тэдэнтэй хаяа нийлэн амьдрах...

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй