Хүнд мэдрэхүйн эрхтэн ганц бий

2015 оны 10 сарын 30      0      4145

  Хүн харж, сонсож, амталж, хүртэж, шүргэж мэдэрдэг гэдэг. Гэтэл Америкийн Брандей их сургуулийн эрдэмтэд хүн мэдрэхүйн таван эрхтэнтэй гэдгийг үгүйсгэж, шуугиан дэгдээв. Тэд маш өргөн хүрээтэй, цуврал судалгаа явуулсны үндсэн дээр амтлах, үнэрлэх, харах, сонсох, тэмтрэх  нь нийлээд нэг л системийн хэсэгчилсэн үйлдэл учраас өөр өөр  мэдрэхүй гэж болохгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тодруулбал, профессор Дон Кац үнэр, амт хоёрын  холбоог хархан дээр  судалжээ. Хархнууд...

Зургаан бүсгүй сар руу ”нислээ”

2015 оны 10 сарын 30      0      3301

  ОХУ-ын сансрын агентлаг “Сар-2015” төсөл хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд 22-34 насны зургаан бүсгүйг сонгон бэлтгэж байгаа бөгөөд тэд Эрүүл мэнд, биологийн асуудлын институтэд тусгайлан байгуулсан “хөлөгт” нисэх үеийн сэтгэлзүйн туршилтад орж, дэлхийгээс хөөрөлгүй саран дээр “очоод” хэдэн өдөр болжээ. Туршилтыг  эмч, мэргэжилтэн, судлаач 30 хүн хянаж буй. Гадаад орчноос бүрэн тусгаарлагдсан зургаан гишүүн туршилтын хугацаанд нүүрэндээ энгэсэг...

“Хоёр үнэгний түүх”

2015 оны 10 сарын 30      0      3552

  Лондоны Байгалийн түүхийн музейд энэ сарын 15-нд байгалийн шилдэг гэрэл зураг шалгаруулах “Wildlife рhotographer of the year” уралдааны шагналтнуудыг тодруулах ёслолын ажиллаагаа болсон. Энэ жил 96 орноос мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчид нийт  42.000 бүтээлээ илгээснээс шилдгийн шилдэг буюу гран при авсан “Хоёр үнэгний түүх”зургийг та харж байна. Канадын яаралтай тусламж үйлчилгээний албаны эмч, гэрэл зурагчин Дон Гутоски энэхүү зургийг...

Цагаан хирс амьсгал хурааж байна

2015 оны 10 сарын 30      0      4098

  Тэд ердөө дөрвүүл үлдлээ. Ийм гарчигтай мэдээ, нийтлэл олон улсын хэвлэлүүдэд гарчээ. Энэ бол цагаан хирс дэлхийн хөрснөөс арчигдаж буйг олон нийтэд дуулгаж, харанга дэлдсэн мэдээ байлаа. Дөрвөн хирсний гурав нь Кенийн “Ol Pejeta Conservancy” байгалийн үндэсний хүрээлэнд, нэг нь Америкийн Сан-Диегогийн амьтны хүрээлэнд байгаа аж. Цагаан хирс бол овор хэмжээний хувьд хуурай газрын амьтдаас зааны дараа, хоёрт бичигддэг. Бие гүйцсэн эрэгчин нь тав хүртэл тонн жин татдаг...

Сүүлт одноос 21 төрлийн оргнаик нэгдэл илрүүлэв

2015 оны 10 сарын 30      0      3068

  ПИРЕНЕЙН арлын Сьерра-Невада ууланд байрлуулсан сансрын дурангийн тусламжтайгаар С/2013 Q2 буюу Лавжоя хэмээх сүүлт одны найрлагад 21 төрлийн органик нэгдэл, тэр дунд  этилийн спирт (C2H5OH)-ийн молекул байгааг илрүүлсэн талаараа олон улсын эрдэмтэд мэдээлэв. Австралийн одон орон судлаач Терри Лавжой 2014 онд нээсэн сансрын эл биетийн спиртийн агууламж эрдэмтдийн анхаарлыг илүүтэй татаж байгаа гэнэ.  

Утаа хүүхдийн уушгийг 10 хувь агшаадаг

2015 оны 10 сарын 30      0      3046

  АГААРЫН БОХИРДОЛ, хорт утаа ихтэй газарт амьдардаг хүүхдүүдийн уушигны хэмжээ жирийн нөхцөлд өсөж, торниж буй багачуудынхаас 10 хувиар жижиг байдаг гэж Их Британийн эрдэмтэд мэдээлжээ. Тэд 2009-2015 онд Лондоны хойд хэсэгт байрладаг 25 дунд сургуулийн 8-9 насны 2400 хүүхдийг судалгаандаа хамруулан, авто машинаас ялгарах утаа тэдний амьсгалын эрхтэнийг агшааж буйг тогтоосон байна. 

320 баавгай устгахад хүүхэд оролцжээ

2015 оны 10 сарын 30      0      3171

  АМЕРИКИЙН Флорида мужийн засаг захиргааны шийдвэрээр өнгөрсөн бямба, ням гаригт 320 баавгайг устгалд оруулсныг амьтны эрх хамгаалагчид эсэргүүцэн жагсаал хийжээ. Тоо толгой нь хэт олширсны улмаас хүрээлэн буй орчин, хүмүүсийн амьдралд сөргөөр нөлөөлсөн хэмээн ийм зэрлэг шийдвэр гаргаж, эл устгалд оролцож, хүрэн баавгай буудаж “зугаацахыг” хүссэн 4000 хүнд зөвшөөрөл олгосны дотор 16 настай хүү байсан нь хэвлэлийнхний анхаарлыг татсан байна. 

59 размерийн гуталтай эр

2015 оны 10 сарын 30      0      3321

  ВЕНЕСУЭЛИЙН Маракай хотын иргэн, 20 настай Хейсон Родригесийн ер бусын урт хөлийн улыг харсан Герман гутал урлаач Георг Вессельс нүдэндээ ч итгээгүй гэнэ. 220 см орчим өндөр Х.Родригесийн зүүн тавхайн урт 39.6 см, барууных нь 40.1 см байжээ. Ингэж дэлхийн хамгийн урт буюу 59 размер гутал хийсэн гуталчин  эр Гиннесийн шинэ амжилтын эзнийг тодруулжээ. Хейсоны өсөлт 10 нас хүртэл нь хэвийн байсан гэнэ. Гэнэт л суга өсөж, хөл, гар нь “сунах” болсон түүнд эмч нар өнчин...

Даавуунаас 100.000 нян илрүүлжээ

2015 оны 10 сарын 30      0      3213

  СТОКГОЛЬМЫН институтийн мэргэжилтнүүд өргөн хэрэглээний даавуун материал үйлдвэрлэгчид норм, журмаа хэрхэн баримталдгийг судалжээ. Энэ хүрээнд тэд 60 төрлийн даавууны химийн найрлагыг шинжлэхэд бүгдийнх нь муу гарчээ. Тодруулбал,  тэдгээр бүтээгдэхүүнээс 100.000 хүртэл химийн бодис илэрсэний дотор хүний эрүүл мэндэд ялангуяа арьс, амьсгалын замын эрхтэнүүдэд  ноцтой аюул учруулах нь ч нэлээд байсныг илрүүлсэн аж.   

Олон улсын сансрын станцаас онц аюултай нян “баривчлагдав”

2015 оны 10 сарын 29      0      2462

  Жингүйдлийн нөхцөлд ч дасан зохицож, “хорлон сүйтгэх” чадвартай онцгой нэгэн нян ОУСС-ын бүхээгийн тоосонцроос авсан шинжилгээгээр илэрсэн гэж НАСА-гийн эрдэмтэд  мэдээлснийг  “Microbiome” сэтгүүлд нийтэлжээ. Сансарт нисэхээс нь өмнө багийн гишүүдийн хувцас,  хэрэгсэл,  арьс, үс гээд бүх талаар халдваргүйжүүлэлт хийдэг. Тэрний хаагуур нь “террорист” нөхөр шургалсныг илрүүлэхээр НАСА-гийн  Тийрэлтэт хөдөлгүүрийн...

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй