97 насандаа дунд боловсролын гэрчилгээгээ авчээ

2015 оны 11 сарын 06      0      2539

Мичиган муж улсын иргэн Маргарет Бикем 97 настайдаа дунд сургуулиа “дүүргэж”, гэрчилгээгээ гардан авчээ. Үнэндээ бол тэрбээр 1936 онд Гранд-Рапидс хотын шашны дунд сургуулийн төгсөх ангид байхдаа гэр бүлийн гачигдлаас болж гарчээ. “Сургуулиа төгсөж чадалгүй орхиход ямар хүнд байдгийг хүмүүс ойлгохгүй. Ээж минь хорт хавдар туссан учир би гурван дүүгээ тэжээхээс аргагүй болсон учраас тийм шийдвэрт хүрсэн” хэмээх ярьсан Маргарет өдгөө ахмадуудын асрамжийн газарт...

“Эмээ” оргохыг завдав

2015 оны 11 сарын 06      0      2943

Хар тамхи наймаалсан хэргээр хоригдож буй  бразил эр хөгшин хүний дүртэй баг өмсөж, оргохыг завджээ. 36 жил хоригдох ялтай түүний хэрэглэсэн баг маш өндөр ур чадвартай хийгдсэн байжээ. Харгалзагч нар түүнийг эмээ гэж итгэж, бичиг баримтаа үзүүлэхийг хүсээд, ямар зорилготой, шоронгийн хаагуур нь дотогш нэвтэрснийг нь асуусан гэнэ. Харгалзагч нар шорон руу нэг ч эмэгтэй хүн нэвтрээгүй атал гэнэт хаанаас эмээ гараад ирснийг гайхан, түүнийг саатуулан, шалгаж, сүүлдээ нэгжлэг хийж байгаад...

Удмынхнаас нь хэн “алдаа” гаргасныг олно

2015 оны 11 сарын 06      0      2568

  Цэвэр англи хүн хэрнээ яагаад африк хүн шиг харагддагаа учраа олохоор  Британийн дуучин Том Жонс ДНХ-ийн шинжилгээнд орохоор шийджээ. Хатан хаанаас олгодог хөлөг баатар өргөмжлөлтэй тэрбээр нэгэн ярилцлагадаа “Хүмүүс намайг хар арьстан гэж боддог. Миний үс буржгар, арьс минь бас жаахан өнгөтэй. Гэхдээ манай удмынхан бүгд цагаан арьстан. Төрсөн цагаасаа л эхлээд африк гэж хэлүүлж байгаа учрыг тайлах цаг болжээ” гэсэн байна. 

О.Энхсайхан: Хүн хамгийн гол нь зөв сэтгэлтэй байх ёстой

2015 оны 11 сарын 06      3      5025

Монголчууд “Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой” гэж ярьдаг. Аливаад чин сэтгэлээрээ ханддаг, дотоод ертөнцдөө гэгээтэй хүний нүд гэрэлтдэг гэдэгт итгэдэг. Хүн бүрт, тэр дундаа өвчин, зовлонтой байгаа нэгэнд сэтгэлийн дулаан үг, үйлдэл ямар чухал гэдгийг би энэ залуугаас улам мэдэрсэн. Тэрбээр “Интермэд” эмнэлэгт сувилагч хийдэг. Өдгөө 22 настай. Зарим хүн энэ насандаа учраа ч олохгүй шахуу явдаг шүү дээ. Тэгвэл Очирхуягийн Энхсайхан нийгэмд хэдийнэ...

750 хөлтэй хорхой илрүүлжээ

2015 оны 11 сарын 05      0      2034

Хамгийн багадаа 30, дээд тал нь 382 хөлтэй шавьжнуудыг олон хөлтийн төрөл, зүйлд хамруулдаг аж. Өдгөө дэлхийн хэмжээнд 10.000 төрөл, зүйл бий. Америк судлаачид 2007 онд 750 хөлтэй нэгэн хорхой илрүүлсэн нь Illacme plenipes хэмээх зүйлийнх байсан нь шинжлэх ухаанд шинэ нээлт болжээ. Гэхдээ эл төрөл зүйлийг бүр 1928 онд Өмнөд Африкаас анх илрүүлсэн түүхтэй аж. Ийм олон хөлтэй хорхой тун ховор. Тэгвэл Оросын Алтайн хязгаараас судлаач М.Сахневич хэдэн сарын өмнө 750 хөлтэй хорхой илрүүлснээ...

Ангараг гариг руу явах зоригтнуудыг бүртгэнэ

2015 оны 11 сарын 05      0      1901

НАСА Улаан нүдэн рүү сайн дурынхны баг илгээхээр төлөвлөж буй. Энэ оны арванхоёрдугаар сарын 14-нөөс ирэх оны хоёрдугаар сарын мөн өдөр хүртэл явуулах нээлттэй бүртгэлд Нэгдсэн улсын иргэд хамрагдах боломжтой. Дээд боловсролтой биологич, физикч, математикч, инженер мэргэжилтэй, эрүүл чийрэг  хүмүүсийг бүртгэх юм байна. Мэдээж, бүртгүүлсэн бүхэн хүн төрөхтний элч болон Ангараг руу нисэхгүй, тэднээс хамгийн чадварлагийг нь шалгаруулна. Төлөвлөгөө ёсоор бол 2030 онд “Орион”...

Ханиадыг хормын дотор “хөөнө”

2015 оны 11 сарын 02      0      2017

Ганцхан ширхэг бэлдмэл уугаад л томуу, томуу төст өвчнийг үлдэн хөөх боломжийг туршиж байгаа талаараа япон эрдэмтэд мэдээлжээ. Хүмүүс ханиад хүрчихээрээ нэг их анхаарч, сүйд болдоггүй. Зарим нь эм уусан ч, уугаагүй ч долоо хонодог өвчин гэж үл тоодог. Гэтэл үнэн хэрэгтээ хамгийн хоруу шинжтэй, вирусийн гаралтай, хүнд өвчин шүү дээ. Тэгвэл хамрын ханиадыг ганц хоногийн дотор л илааршуулах эмийг олон хүн дээр туршсан нь үр дүн өндөртэй байгаа учир ирэх арваннэгдүгээр сараас эцсийн шатны...

Төөрсөн “ихэр”

2015 оны 11 сарын 02      0      2014

Ертөнцийн хаа нэгтээд тантай хачин адилхан хүн байгаа гэдэгт итгэдэг үү. Өөр улсад явж байгаад нутгийн танилтайгаа таараад мэндэлтэл нөгөөх нь монгол биш байж таарсан тухай цөөнгүй хүнээс сонсож байсан. Тэгвэл эл зураг дээрх хоёр хүн тийм “төөрсөн” ихэр аж. 32 настай Нил Дуглас, 35-тай Роберт Стирлинг нар бие биенээ анх онгоцонд  харжээ. Тэдний суудал зэргэлдээ байж таарсан гэнэ. Нилийн хажууд хэн нэгэн зогсоод  тасалбараа үзүүлж “Та суудлаа андуураагүй биз. Бид...

Хувилагч машинаар сац суваргад ”нэвтэрнэ”

2015 оны 10 сарын 30      0      3259

    Сканер гэдэг зүйл бий болсноор бид олон зүйл амжуулдаг болсон. Тэгвэл агуу, гайхамшигт сац суваргын нууцыг тайлахад эл төхөөрөмжийг ашиглах талаараа Египетийн Засгийн газар мэдээлжээ. Тус улсын Эртнийн түүх судлалын сайд Мамдух ад-Даматигийн мэдээлснээр Япон, Франц, Канадын  эрдэмтэн, шинжээчдийн багийнхан Гиза, Саккар, Дахшурын Хугархай, Яагаан сац суваргуудыг судалж, сканердах юм байна. “Хамгийн орчин үеийн шинжлэх ухааны аргачлалаар буюу нүхлэхгүйгээр...

Ж.Биберийн нуудгайг Жерри гэдэг

2015 оны 10 сарын 30      0      3371

  Ж.Биберийг  бишрэн шүтэгчид нуудгайд нь нэр бодож олжээ. Өнгөрсөн оны өдийд Бора-Бора  аралд амарч байсан дуучин залуугийн зургийг нэгэн папарацци аваад, интернэтэд тавьсан нь тухайн үедээ нэлээд “хөөрхөн” шуугиан тарьсан. Тэрхүү зурагт түүний нуудгай “алга болсноос” үүдэн хүмүүс “Бибер эр хүний хувьд бахархах зүйлгүй” гэх зэргээр шивэр авир хийсэн. Үүнд аав нь эмзэглэж “Зураг дээр нуудгай нь сайн харагдахгүй байгаа нь доромжлол...

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй