Бургерт “нуугдсан харх”

2015 оны 11 сарын 11      0      3384

 Мексикийн Мехико мужид үйл ажиллагаа явуулдаг “Макдоналдс”-ын салбар хархны толгойтой бургерээс болж шүүхэд дуудагджээ. “Нэмэгдэл” хачиртай талх идсэн үйлчлүүлэгч ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн бол тэрхүү түргэн хоолны газрыг шууд хаасан байна. 

Транс тосыг халах бүтээгдэхүүн гарган авна

2015 оны 11 сарын 11      0      3468

  Норвегийн целлюлозны  “Borregaard” үйлдвэр хүнсний  тосыг орлуулах бүтээгдэхүүн гарган авахаар туршилт хийж байгаа аж. Мод, ургамлын холбогч эдийн эсээс гарган авдаг целлюлоз бол цаас хийхэд хамгийн гол бүтээгдэхүүн бөгөөд мөн барилгын чухал түүхий эд аж. Тус үйлдвэрийн химичид эхний ээлжинд нарс модноос мяндас гарган авах ажилд оржээ. Ингэснээр  байгалийн гаралтай “Sense-Fi” хэмээх тос орлуулагч гарган авах түүхээ эдээ бэлтгэх юм байна. Ийм...

“Борнеод гарсан түймэр орангутангийг мөхөлд улам ойртууллаа”

2015 оны 11 сарын 11      0      3066

Индонезийн Борнео арлын ширэнгэ хүмүүсийн буруу­гаас болж сүйдэж байна. Өргөн уудам талбай хамарсан ойн түймрийн улмаас тэндхийн амьтан, ургамал сүйдэж, аюулын харанга дэлдэж байгааг Дэлхийн байгаль хамгаалах сангийнхан олон улсын со­норт хүргэсээр буй. Тиймээс амьтны эрх хамгаалагч сайн дурынхан болон байгууллагууд тэнд очиж, тусалж байгаа аж. Тэдний нэг “International animal rescue” (IAR) багийн  сайн дурын аврагчид түймрээс дайжиж байгаа амьтдыг авран, анхны...

20 жил “зугаалж” ханаагүй бололтой

2015 оны 11 сарын 11      0      3168

  Өнгөрсөн сарын сүүлээр Италийн Тосканы ойд мөөг түүж явсан хүмүүстэй таарсан сахалтай эр өөрийгөө Испаниас 20 жилийн өмнө “алга болсон” эмч Карлос де Салазар гэж танилцуулаад, үнэмлэхээ үзүүлжээ. Тэрбээр өдгөө 47 настай бөгөөд 1995 онд гэрээсээ яваад, эргэж очоогүй аж. Өөрийнх нь ярьснаар хүмүүсээс хол байхыг хүсэж, 1997 оноос өдгөө хүртэл ойд амьдарсан Карлос гэртээ харихыг хүсэх болсон  гэнэ. Ингээд нөгөөх хүмүүс испани эрийн ар гэрийнхэнтэй холбоо тогтоосноор...

Фүкүшимагийн мангас баригдав

2015 оны 11 сарын 11      0      3492

  Японы загасчин Хироши Хирасака аймшгийн киног санагдуулам хачирхалтай загас барьжээ. Занхар толгой, том ам, үлэмж биетэй эл амьтныг судлаачид шүдэт загасны овгийн чоно загас гэж тодорхойлсон байна.  Гэхдээ загасчны торонд орсон энэ загас үнэндээ алганы төрлийнх бөгөөд  Фүкүшима орчмоос баригдсан учраас химийн хордлогын нөлөөгөөр ийнхүү хувьссан гэж дүгнэжээ. Жирийн үед эл төрлийн загас нь дээд тал нь дунджаар нэг метр урт, 15 кг жинтэй байдаг гэнэ. Тэгвэл Хирошийн барьсан...

Хорвоогоос явахынхаа өмнө хүүхэлдэйтэй гэрлэв

2015 оны 11 сарын 11      0      3061

  Хорт хавдрын сүүлчийн шатандаа яваа нэгэн хятад эр сүүлчийн хүслээ биелүүлж, секс хүүхэлдэйтэй гэрлэж, хуримын ёслолоо сүртэй хийжээ. Тэрбээр “сүйт бүсгүйнхээ” нүүрийг энгэсэгдэж, үнэтэй даашинз өмсүүлж,  гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн гэнэ. Үхэхийнхээ өмнө ийнхүү хүүхэлдэйтэй хуримласан анхны тохиолдол энэ биш аж. Өнгөрсөн тавдугаар сард Сонг Бао  хэмээх залуу бяцхан охины дүртэй хүүхэлдэйтэй хуримлаж, хэзээ ч аав болж чадахгүй хүслээ гүйцээсэн гэнэ.

43.500 долларын үнэтэй бяслаг хулгайлжээ

2015 оны 11 сарын 11      0      3008

Францын Гу-Лез-Узье хотын сүүний үйлдвэрээс 43.500 ам.доллараар хэмжигдэх, “Комте” сортын 100 боодол бяслаг хулгайлсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Энэ нь хамгийн дээд зэргийн бяслаг бөгөөд дэлхийн зах зээлд эрэлтээрээ тэргүүлдэг гэнэ. Зөвхөн Францын Франш-Комте мужид үйлдвэрлэдэг “Комте”-гийн нэг кг нь ойролцоогоор 100 ам.долларт хүрдэг байна.  

Нохой зардаг хүнийг 25 жил хорих болов

2015 оны 11 сарын 11      0      6901

Америкийн Жорж мужид 1980-аад оны эхээр Нохой арилжааны хороо гэж бай­уулжээ. Нохой тэжээх хүсэлтэй хү­мүүст гөлөг худалдаж, ашиг олох зо­рил­гоор байгуулагдсан эл газарт  нохдын эр­хийг зөрчиж, бохир орчинд байлгадаг хэмээн амьтны эрх хамгаалагчид эсэргүүцсээр хаал­гаж дөнгөжээ. Гэсэн ч хууль бусаар гөлөг зар­даг хүмүүс мэр сэр байдаг аж. Жишээ нь, өн­гөр­сөн оны долдугаар сард  цагдаагийнхан  526 нохойг тийм хүмүүсээс хураан авч,...

Хоёул 40 жил ганц ил захидлаар харилцжээ

2015 оны 11 сарын 10      0      2200

40 жилийн өмнө ахдаа баярын мэнд хүргэж илгээсэн ил захидал удалгүй эзэндээ буцаад иржээ. Англи эр Рон илгээх хаягаа буруу бичиж гэж бодтол ах Жеффийнх нь гарын үсэг  нөгөөх ил захидал дээр байжээ. Тэр цагаас хойш тэд нөгөөх л ил захидалдаа сэтэлийн үгээ товчхон бичээд хоёр бие рүүгээ илгээсээр иржээ. Ингэснээр нэлээд мөнгө хэмнэсэн гэнэ. Хамгийн сонирхолтой нь, Жеффи, Рон хоёрын аав төрсөн ахтайгаа мөн л ганц ил захидлаар харилцдаг байсан аж.   

Унасан мод өмнөх үе рүү хөтөлжээ

2015 оны 11 сарын 10      0      1897

Ирландын Колуни хотод 200 настай нэгэн мод байжээ. Саяхны нэгэн шуурганаар өвгөн мод өнхрөөд уначихсан юм байна. Гэтэл дороос нь 17-20 орчим настай эрэгтэй хүний араг яс гарсныг судалсан эрдэмтэд 1030-1200 онд хамааралтай гэж тогтоожээ. Нэлээд өндөр, биерхүү тэр хүү өсвөр насандаа хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг байснаас үе мөчний өвчтэй болсон байсныг ч мөн  яс нь “хэлсэн” аж. Цээж болон шуундаа нэлээд олон удаа жадаар сүлбүүлэн амиа алдсан хүүг христийн ёсоор оршуулсан...

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй