Хүний ходоод ургуулжээ

2016 оны 04 сарын 17

Америкийн Висконсиний анагаах ухааны коллежийн эрдэмтэн, эмч нар 24 настай залууг долоон жилийн өмнө шинэ ходоодтой болгожээ. Автын ослын улмаас түүний ходоод авах аргагүй болсон аж. Хүний дотоод хөндий эрхтэн тэр дундаа ходоодыг бүхлээр нь авч, орлуулагч угсарсан анхны тохиолдол энэ байсан ч мэс заслын дараах хүндрэл болон бусад эрсдлийг тооцож, олон нийтэд мэдээлээгүй өдий хүрсэн юм байна.

Шинжлэх ухаанд шинэ хуудас нээсэн эл амжилтыг өдгөө мэдээлэх болсон учир нь залуугийн бие маш сайн байгаа бөгөөд шинэ ходоод биеийнх нь хэсэг болж чадсан гэнэ. Энэ талаар ВВС мэдээлжээ. Хиймэл ходоодыг донорын арьсны эдээс ургуулж, тусгай металл хоолойг бүрсэн юм байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.22.185 Gaihaltai.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.