Цөөн өгүүлбэрээр мэдээлэл авна

2015 оны 11 сарын 27

--Эрдэмтдийн мэдээлснээс үзвэл ойролцоогоор 10.000 жилийн тэртээд хүмүүс хулуу тариалж эхэлсэн түүхтэй аж. Ингэснээр онгон байгальд устаж үгүй болох аюулд өртсөн шар хулууг аварсан гэжээ.

--Массачусетсын технологийн сургуулийн эрдэмтдийн мэдээлснээр хүн найтаахад шүлсээр дамжин цацагдах нянгууд найман метр хол “харайдаг” аж.

--Канадын нэгэн хос хуримын ёслол хийхээр цуглуулсан 27.000 доллараа Сирийн дүрвэгсдэд хандивлажээ.

--ОХУ-ын Эрхүү мужийн гаалийн ажилтнууд Хятадаас хууль бусаар оруулахаар завдсан 3000 Барби хүүхэлдэйг илрүүлж, устгасан байна.

--1939 онд бүтээсэн “Оз орны шидтэн” киноны Доротид тоглохдоо жүжигчин Жуди Гарлендын өмссөн даашинзыг дуудлагаар 1.56 сая ам.доллараар заржээ.  Эл худалдаагаар мөн 1941-1971 онд хийсэн хэд хэдэн кинотой холбоотой эд зүйлсийг зарсан байна.

--Хятадын Тяньжинд зөвхөн хувилах аргаар гарган авсан амьтдын хүрээлэн байгуулах төсөл хэрэгжүүлж буй бөгөөд тэр газарт нохой, үхэр, морийг хувилах лаборатори, удмын генийн банк, үзэсгэлэнгийн танхим ч байх гэнэ.

--Гар утсаараа оролдож, орчноо анзаарахгүй явснаас осолд ордог хүмүүст анхааруулга болох зорилгоор Финландын  Хельсинк хотын төв дүүргүүдэд замын шинэ тэмдэглэгээ тавих шийдвэр гаргажээ. 

 

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.