Бохин ханыг цэвэрлэв

2015 оны 11 сарын 27

Америкийн Сиэтл хотод бохин хана гэж алдартай байгууламж бий болоод олон жил болжээ. Хосууд хайр сэтгэлээ гагнах бэлгэдэл болгон гүүрэнд цоож зүүдэг шиг тэр хананд хүмүүс өнгө өнгийн бохь наадаг юм байна. Хуримлаж буй хосууд зургаа тэнд авахуулдаг “моод” байдаг гэнэ. Эл ханыг сүүлийн 20 жилийн хугацаанд цэвэрлээгүй байжээ. Тиймээс энэ сарын эхээр тус хотын засаг захиргааны шийдвэрээр бохин ханыг цэвэрлэсэн байна. Наасан бохинуудыг нийлүүлэхэд 10 см өргөнтэй 15 м урт, 4.5 м өндөр өөр нэгэн хана болсон гэнэ. 

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.